Перо Антич
Перо Антич | |
Pero Antić | |
«Атланта Хокс» — № 6 | |
Хүчний довтлогч Төвийн тоглогч | |
Өндөр: | 210 см |
Жин: | 118 кг |
Иргэншил: | Умард Македон |
Мэндэлсэн: | 1982 оны 7 сарын 29 |
Тоглогчийн замнал | |
|
Перо Антич (Македон хэлээр: Перо Антиќ, 1982 оны долоодугаар сарын 29-нд Македоний БНУ-ын Скопье хотод төрсөн) — Македоний сагсан бөмбөгчин юм. Тэрээр Атланта Хокс болон Македоний шигшээ багийн төвийн тоглогчийн байрлалд тоглодог.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Тэр 11 настайдаа сагсан бөмбөгөөр ахынхаа тоглодог Работнички багийн дэргэд хичээллэж эхэлжээ. Анх 16 настайдаа тэмцээнд оролцож. 17 настайдаа АНУ руу коллежид элсэж суралцаж байв. 2001 оноос АЕК багт тоглох болж Грекийн аваргаар тодорч, сайн тоглолтыг үзүүлж байсан Антич дараа нь Сербийн Црвена Звезда болон болгарийн Лукойл багуудад тоглож байлаа. 2008 оны зун НБА-гийн Орландо Мэжик багийн бүрэлдэхүүнд багтан зуны лигт тоглож, Мэжикийн зүгээс үлдээх саналтай байсан Антич Оросын Локомотив Ростов багт очжээ.[1] 2011 онд Европын АШТ-д Македоний шигшээд багтан оролцсон. Түүний дараа оросын Спартак Санкт-Петербург,[2] грекийн Олимпиакос багуудад тоглож Евролигийн шилдгүүдийн эгнээнд багтаж байсан юм.
2013 оны долоодугаар сарын 25-нд НБА-гийн Атланта Хокс багтай гэрээ байгуулан элссэн.[3] НБА-гийн шинэ улиралд сайн тоглолт үзүүлсэн Антич НБА-гийн холимог оддын тоглолтонд оролцох байсан ч бэртэлтэй байж таарсан билээ. 2014 оны нэгдүгээр сарын 22-нд Орландо Мэжиктэй тоглоход НБА-гийн анхны дабл-даблаа (10 оноо, 12 самбар) хийжээ.