Перс хэл
(Персээр-с чиглүүлэгдэв)
Перс хэл | |
---|---|
Өөрийн нэр | فارسی буюу دری буюу تاجیکی |
Тархалт | Иран, Афганистан, Узбекистан, Ирак, Энэтхэг, Турк, АНЭУ, Катар, Пакистан, Бахрейн, Кувейт, Оман |
Төрөлх хэлтний тоо | 80–100 сая (2011)[1] |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Онцлох аялгуу | Өрнөд Перс (pes)
Дорнод Перс (prs)
Тажик Перс (tgk)
|
Бичиг үсэг | Араб үсэг (Перс бичиг) Кирилл үсэг (Тажик хувилбар) |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | ![]() ![]() ![]() |
Тохируулагч байгууллага | Иранд: Перс хэл бичгийн хүрээлэн Афганистанд: Шинжлэх ухааны хүрээлэн |
Томьёолбор | |
ISO 639-1 | fa |
ISO 639-2 | per (B) fas (T) |
ISO 639-3 | fas – Перс хэл бүхлээрээ Дотор нь ялгасан нь: pes – Ираны Перс prs – Афганы Перс (Дари) tgk – Тажик |
![]() Перс хэл тархсан муж. Гол гурван аялгууг багтаасан. |
Перс хэл (персээр урьд нь پارسی [pɒːɾˈsiː] паарси, одоо цагт فارسی [fɒːɾˈsiː] фаарси буюу фарси) нь Иран төрөл олон хэлний голлох нэгэн юм. Хэлний төрөл зүйн ангиллаар Энэтхэг-Европ язгуур, Энэтхэг-Иран салбар, Иран бүлэг, Өрнөд Иран дэд бүлгийн баруун урд хэсэгт харьяалагддаг.
Олон хэв маяг[засварлах | кодоор засварлах]
Орчин цагт Нэг хэвэнд орсон Перс хэлний гурван янз маяг байдаг.
- Өрнө Перс (Ираны Перс, яг Перс гэх) нь Иран улсын албан ёсны хэл. Ирак болон ойр орчимд бас тархсан. Араб үсгээр бичдэг.
- Дари Перс (Дари, Афганы Перс) нь Афганистанд тархсан. Афганистаны албан ёсны 2 хэлний нэг. Араб үсгээр бичдэг.
- Тажик Перс (Тажик) нь Дундад Азийн өмнөд хэсгээр тархсан. Тажикистаны албан ёсны хэл. Кирилл үсгээр бичдэг.
Эдгээр гурван үндсэн хэв маягаас үл ялиг ялгаатай Хазара, Тегераны, Хератын, Дарвазын г.м хэдэн аялгуу байдаг. Эдгээр олон хэлбэр, аялгуу нь үгсийн сан, дуудлага, хэл зүйн ялгаа бага, хоорондоо бараг адил, сайн ойлголцож чаддаг. Иранд байдаг Лори хэл/аялгуунууд бас л дөхөж очдог.
Зүүлт[засварлах | кодоор засварлах]
- ↑ Iran, 41.282 M (53%) – 50.629 M (65%) Loc.gov, Afghanistan, 14.917 M (50%), Tajikistan, 6.094 M (79.9%), Uzbekistan, 1.237 M (4.4%)