Jump to content

Пётр Болотников

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пётр Болотников
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Зөвлөлт Холбоот Улс ЗХУ
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Пётр Григорьевич Болотников
Төрсөн огноо 1930 оны 3 сарын 8
Төрсөн газар ЗХУ, ЗБСНАМордови Улс, Краснослободский тойрог, Зиновкино
Нас барсан огноо 2013 оны 12 сарын 20
 
Медалиуд
Зуны олимп
Алт Ром 1960 10000 м
Европын АШТ
Алт Белград 1962 10,000 м
Хүрэл Белград 1962 5,000 м

Пётр Григорьевич Болотников (1930 оны 3 сарын 82013 оны 12 сарын 20) нь Зөвлөлт Холбоот Улсын хөнгөн атлетикч, 1960-аад оны эхэн үеийн дэлхийн шилдэг холын зайн гүйгчдийн нэг[1] бөгөөд 1960 оны зуны олимпын 10,000 метрийн зайн гүйлтийн аварга юм.

ЗБСНАМордови Улсын (одоогийн Мордова) Краснослободский тойргийн Зиновкино тосгонд төрсөн Болотников 20 настайдаа, Зөвлөлтийн Армид татагдан очсон хойноо л хөнгөн атлетикаар хичээллэж эхэлжээ. Тэрээр ВСС Спартак[2] нийгэмлэгт Григорий Никифоровын удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийдэг байв[1].

Болотников УАШТ-дээ анх 1957 онд агуу Владмир Куцыг 10,000 метрт 0.2 секундын зөрүүгээр ялж түрүүлжээ. Улмаар 1958-аас 1962 онуудад жил бүр 5,000 м, 10,000 м-ийн зайд түрүүлж, хос алтан медаль зүүжээ. Түүнээс гадна 1964 онд 10,000 метрт, 1958 онд кросс гүйлтийн төрлөөр улсын аварга болсон аж. 1959 онд түүнийг Зөвлөлт Холбоот Улсын Спортын Гавъяат Мастер цолоор шагнажээ[2].

Болотников анх 1956 оны зуны олимпод оролцон, 5000 метрт 9, 10,000 метрт 16-р байр эзэлжээ. 4 жилийн дараа Ромын олимпод 10,000 м-ийн гүйлтийн төрөлд гараанаас бариа хүртэл хошуучилсаар, түрүүлэх магадлал өндөртэй гэгдэж байсан Зүүн Германы Ханс Гродотцки, Шинэ Зеландын Мюррэй Халберг нараас 5 секундын өмнө барианд орж аваргалжээ. Тэр жилийнхээ 10 сарын 5-нд Киев хотноо Болотников дэлхийн дээд амжилтыг 12 секунд орчмоор урагшлуулж, 28:18.8 гэсэн амжилт үзүүлсэн[3].

Мөн 1962 оны 8 сарын 11-нд Москва хотод 28:18.2 секундад гүйж, өөрийнхөө тогтоосон дээд амжилтыг дахин 0.6 секундээр ахиулжээ [3]. 2 долоо хоногийн дараа 1962 оны Европын АШТ Белградад зохиогдоход 10,000 метрт төвөггүй түрүүлсэн хэдий ч 5,000 метрт 3-р байр эзлэн, бүхнийг гайхашруулжээ.

1964 оны зуны олимпод 10,000 метрийн зайдаа 25-р байр эзлэн, амжилтгүй оролцсоны дараа Болотников 1965 онд зодог тайлсан юм. Тэрээр 1960 онд Лениний одонгоор шагнагдсан[2].

  1. 1.0 1.1 Оросын их нэвтэрхий толь (2005), Москва: 3-р боть, p. 731
  2. 2.0 2.1 2.2 Борис Хавин (1979). All about Olympic Games (орос хэлээр) (2nd ed. ed.). Москва: Физкультура и спорт. p. 534. {{cite book}}: |edition= has extra text (help)
  3. 3.0 3.1 "Athletics - World Record progression". Олон Улсын Олимпын Хороо. Татаж авсан: 2010 оны 9 сарын 10. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
Өмнөх
Зөвлөлт Холбоот Улс Владимир Куц
Эрэгтэйчүүдийн 10,000 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн
1960 оны 10 сарын 15– 1963 оны 12 сарын 18
Дараах
Australia Рон Кларк