Санжаасүрэнгийн Зориг: Засвар хоорондын ялгаа
б 221.147.245.181 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ. Tag: Rollback |
Sanjaasuren_Zorig2015-10-04.jpg файлыг коммонсд Materialscientist хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: per c:Commons:Deletion requests/File:Sanjaasuren Zorig2015-10-04.jpg. Tag: Reverted |
||
Мөр 1: | Мөр 1: | ||
[[Image:Sanjaasuren_Zorig2015-10-04.jpg|thumb|320px|С.Зориг агсны хөшөө]] |
|||
'''Санжаасүрэнгийн Зориг''' (* [[1962]] оны [[4 сарын 20|4-р сарын 20]], † [[1998]] оны [[10 сарын 2|10-р сарын 2]]) нь Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, [[XX зууны манлай]] улс төрч байв. |
'''Санжаасүрэнгийн Зориг''' (* [[1962]] оны [[4 сарын 20|4-р сарын 20]], † [[1998]] оны [[10 сарын 2|10-р сарын 2]]) нь Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, [[XX зууны манлай]] улс төрч байв. |
||
03:02, 31 Наймдугаар сар 2023-ий байдлаарх засвар
Санжаасүрэнгийн Зориг (* 1962 оны 4-р сарын 20, † 1998 оны 10-р сарын 2) нь Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, XX зууны манлай улс төрч байв.
Амьдрал
Боловсрол
- Нийслэлийн 23-р дунд сургууль
- Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн философийн анги
Ажлын намтар
- 1985-1990 онд МУИС-д ШУКО-ын багш, МХЗЭ-ийн Улаанбаатар хотын Хороонд зааварлагч
- 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч
- 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга
- 1992-1996 онд УИХ-ын гишүүн
- 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын Хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын Хорооны дарга, Дэд бүтцийн сайд “Стратеги судалгааны төв" ТББ-г үүсгэн байгуулагч, Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, эмзэг бүлгийхэн болон өнчин хүүхдүүдийг тусалж дэмжих зорилготой “Оюунтүлхүүр" сангийн Хүндэт ерөнхийлөгч, “Экспресс таймс", “Сайн байна уу", “Ардчилал таймс" сониныг санаачлагч.
С.Зориг ба Ардчилсан хувьсгал
Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-д мэндэлжээ. Түүний ээж, хүний их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монгол судлаач А.Симуковын охин байжээ. Тэрбээр хар нялхдаа өнчирч, монгол эх эцгийн гар дээр өсөж өндийсөн төдийгүй Монголд европ эмнэлгийг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж явсан Зөвлөлтийн эмч эмэгтэйн дүрийг уран сайхны Сэрэлт кинонд бүтээж олны танил болж байжээ.
Зориг хүү монголын сэхээтнүүд үр хүүхдээ сургахыг эрхэмлэдэг байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд 1970 онд элсэн орж 1980 онд төгсөөд, тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын номер нэг сургууль агуу эрдэмтэн Михаил Ломоносовоор овоглосон Москвагийн улсын Их сургуулийг философич мэргэжлээр 1985 онд төгссөн байна.
Зөвлөт Холбоот Улсад өрнөсөн М.Горбачевын өөрчлөн байгуулалтын үзэл санаа нь БНМАУ-д халдварлаж, нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсэж, түүний идэвхитэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай байсан Зориг байлаа. Тэрээр тэр үед (1989 онд) Монгол Улсын Их Сургуульд философийн багшаар ажиллаж байжээ. Зориг нь Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаанууд дээр Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар чанга яригч барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг сонгосон байдаг.
Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
Аллага
1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны 6-р сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрд нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байлаа.
Түүнийг эрх баригч эвслийнхэн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг бататгаж, Д.Энхтүвшин "Дуусан амьдараагүй Зориг" нийтлэлдээ "Тэр үеийн эрх баригч эвслийнхэн буюу Ардчилсан хүчнээс нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөх гэж байсан түүхэн эгзэгтэй мөчид амь насыг нь туйлын хорсолтойгоор хөнөөсөн нь гарцаагүй улс төрийн аллага байснаас зайлахгүй." гэж бичсэн байдаг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан бөгөөд иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар тус хэргийг үйлдсэн гэгдэж, шат шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн. Гэсэн ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүж ял тулгасан хэргээр хууль шүүх, прокурор, цагдаа, тагнуулын албан хаагчид ял шийтгүүлснээр шүүхээс Содномдаржаа, Чимгээ нарын хэргийг дахин шалгах шаардлага тавьж, улмаар уг хоёр иргэнийг сулласан.
Түүнтэй холбоотой зүйлс
- Эцэг Санжаасүрэн нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан.
- Эх Доржпалам нь их эмч, Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин мөн Сэрэлт киноны гол дүр болох орос эмчийн дүрийг бүтээсэн хүн юм.
- Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн 2016 он хүртэл Их Хуралд сонгогдон ажиллаж байв, Иргэний Зориг Намыг "Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ" хэмээн зорилгодоо тусган байгуулсан нам юм.
- 2 удаа гэрлэсэн. Анхны эхнэр нь түүнийг нас барсны дараа амиа хорлосон. 2 дахь эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй.
- С.Зориг нь сайд байхдаа согтуудаа Төрийн ордны нэг давхарын цонхоор бие зассан хэмээн Монголын шар хэвлэлүүдээр шуугиж байв. Гэвч энэ мэдээлэл нь үнэний оргүй гэдгийг хэд хэдэн албаны хүн нотолсон байдаг.
- С.Зориг сайдын анхны эхнэрээс гарсан хүүхэд одоо АНУ-д амьдардаг.
- Тэрээр шатар тоглох маш их дуртай байсан бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байв.
Хэлсэн үг
- Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
- Бидний хувь заяа бидний гарт л байна.
- Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай.
- Ухаан гэдэг нь өөрөө авъяас.