Тэнгэр тэтгэгч

(Тэнгэрийн Тэтгэсэн хаан-с чиглүүлэгдэв)
Тэнгэр тэтгэгч
Чин улсын хаан
Portrait of the Qianlong Emperor in Court Dress.jpg
Хаанчлал 1735.10.08 — 1796.02.09
(61 жил, 6-р хаан)
Төрсөн огноо 1711 оны 9 сарын 25 (1711-09-25)
Төрсөн газар Бээжин, Бор хот
Өнгөрсөн огноо 1799 оны 2 сарын 7
(87 насалсан)
Өнгөрсөн газар Бээжин, Бор хот
Оршуулсан Чингийн зүүн бунхан
Өмнөх Найралт төв
Удаах Сайшаалт ерөөлт
Их хатан 17 хатан, 20 татвар
Хүүхэд 17 хүү, 10 охин
Эцэг Найралт төв
Эх Шяошөншянь
Оны цол манж: Абкай вэхиехэ
монгол: Тэнгэр тэтгэч
хятад: Чяньлун

Тэнгэр тэтгэгч (1711–1799; 88 насласан) — 1735–1796 онд төр барьсан Чин улсын зургаадугаар хаан, манж хүн байв.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Хааны залуу үе

1711 онд Бор хотод хожмын Найралт төв хааны татвар хатан болох Хөвөөт шар хошууны Ниохуру овогт манж угсааны Ши-гээс төрсөн. Бичиг ном, цэрэг зэвсгийн эрдэмд сайн суралцаж өвөг хаан болон эцэгтээ сайнаар үнэлэгдэж, 1722 онд эцэг нь хаан болоход 11 настай агийг Бао чин ван гэж цоллосон.

Эзэн хаан[засварлах | кодоор засварлах]

Хааны дуулга
Номын өргөөнд
Жан Жозеф Мари Амио франц орчуулагч манж хаанд зүтгэсэн

1735 онд Найралт төв хаан нас барахад 24 насандаа хаан болов. Хожим олгосон цол нь монголоор Тэнгэр тэтгэгч. Тэнгэрийн Тэтгэсэн хааны нэр нь Хунли.[1]

Оны цолыг манжаар Абкай вэхиехэ, хятадаар Чяньлун (Qiánlóng) гэдэг.

Цэрэг дайн[засварлах | кодоор засварлах]

Тэнгэрийн Тэтгэсэн хаан нь цэрэг дайны амжилттай байсан. Тухайлбал 1735–1736 онд мяогийн бослогыг дарж 1755-1759 онд ойрад монголын Зүүнгар улсыг мөхөөж үлэмж газар орныг улсдаа нэгтгэн Шинжаан (шинэ хязгаар) хэмээн нэрийдсэн ба зарим судлаачийн хэлсэнээр ойрдыг аймаглан хяджээ. Мөн Төвөд, Бирм, Тайвань, Балба, Вьетнам олон газарт дайтаж ихэвчлэн ялж байлаа.

Соёл урлаг[засварлах | кодоор засварлах]

Тэнгэрийн тэтгэсэн хаан күнзийн суртлыг эрхэмлэж, уран зураг, шүлэг найрагт дуртай нэгэн байсан ба өөрөө шүлэг бичдэг байв. Хаш эдлэл цуглуулж, түүх, гүн ухаан, уран зохиолын түүвэр номыг хэвлүүлж байсан. Багадаа манж, монгол, хятад гурван хэл сурсан ба манж хэлний толь бичиг, дүрмийн ном хэвлүүлж байв. Төвд хэл сурж, шарын шашныг таалж монгол, төвөд лам шавилан суусан улсын төв сүм Найралт найрамдах сүмийн үйл ажиллагааг дэмжиж байв.

Төгсгөл[засварлах | кодоор засварлах]

Энх амгалан хаан өвгөөсөө илүү олон жил хаан суухгүйн тулд 61 жил хаан суусны эцэст амьд ахуйдаа 1796 онд хүү Сайшаалт ерөөлт хаанд ор шилжүүлж гурван жилийн дараа 1799 онд өөд болжээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг — Найралт төв хаан — айсингиоро овогт
  • Эх — Шяошөншянь их хатан — ниохуру овогт
Эмс хүүхэд
Уран зураг харж буй

Хатан[засварлах | кодоор засварлах]

17 хатан, 20 татвар байсны заримыг дурдвал:

  • Шяошяньчунь их хатан (1712–1748) — фуча овогт
  • Ула овогт их хатан (1718–1766) — ула овогт
  • Хуйшиан Их татвар( ) -Гао овогт
  • Шужиа Их татвар( ) -Жин овогт
  • Чунхуй Их татвар

Хүүхэд[засварлах | кодоор засварлах]

Агь

17 хүү төрсөнөөс насанд хүрсэн нь 11 байв. Заримаас дурдвал:

  • 1-р агь Ёнхуан (1728–1750, 22 насласан) — Жөмин хатны хүү, Динъань чин ван гэгдсэн
  • 2-р агь Ёнлиан (17 9 насалсан) - Шиашион их хатны хүү, Дунхуй чин ван гэгдсэн
  • 3-р агь Ёнзан (1735–1760, 25 насласан) — Чуньхуй хатны хүү, Шүнь жүн ван
  • 4-р агь Ёнчи
  • 5-р агь Ёнчи (1741–1766, 25 насласан) — Ю хатны хүү, Рунчун чин ван
  • 8-р агь Юншуань (1746–1832, 86 насласан) — Шужя хатны хүү, Ишэнь чин ван
  • 12-р агь Юнжи (?-?)-ула овогт их хатны хүү
  • 15-р агь Юнъянь (1760–1820, 60 насласан) — Шяоичунь их хатны хүү, Сайшаалт ерөөлт хаан
Гүнж

10 охин төрснөөс насанд хүрсэн нь 5 байв. Дурдвал:

  • Хөжин улсын гүнж — Боржигин овогт Халхын Дархан Чин Ван Сэвдэнбалжиртай гэрлэсэн.
  • Хөжиа улсын гүнж — Фуча овогт Манж түшмэл Фулангантай гэрлэсэн.
  • Хөжин улсын гүнж — Боржигин овогт Халхын Чин Ван, Эфү Цэрэнгийн хүү Лавандоржтой гэрлэсэн.
  • Хөшуа улсын гүнж — Манжийн Уяа овогт Жалантайтай
  • Хөшя улсын гүнж — Манжийн Ниохуру овогт Фэнсэн ендэхэтэй

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Жигмэдсүрэн С., Буянтогтох Г., Манж гүрний хураангуй түүх, УБ.,2010.
Өмнөх
Найралт төв
Чин улсын хаан
1735—1796 он
Дараах
Сайшаалт ерөөлт