Хималайн зангалай
| Хималайн зангалай | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Энэтхэгт.
| ||||||||||||||
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
| Латин нэр | ||||||||||||||
| Leucosticte nemoricola Hodgson, 1836 |
Хималайн зангалай (Leucosticte nemoricola), урьд Хималайн цахир бужирга гэж байсан, нь Бужиргынхан овгийн шувуу юм.
Амьдрах орчин ба тархалт
[засварлах | кодоор засварлах]Энэхүү шувуу нь Афганистан, Бутан, Хятад, Энэтхэг, Казахстан, Мьянмар, Балба, Пакистан, Орос, Монгол, Тажикистан, Туркменистан зэрэг улсын нутагт таарна. Тэд сэрүүн бүсийн өвс ургамал элбэг газар нутагладаг. Үржлийн бус улиралд тэд өндөр хөндий, уулын ой, хадархаг хадан хясаа, тариалангийн талбай болон суурин газруудад тохиолдоно. Хималайн зангалай заримдаа далайн түвшнээс дээш 5300 м өндөрт хүртэл ажиглагддаг ч ихэвчлэн 2000 м орчимд үзэгддэг бөгөөд цаг агаарын эрс тэс нөхцөлөөс шалтгаалан хааяа 450–750 м хүртэл доош шахагддаг. Эдгээр шувууд нь суурин амьдралтай байх ч өндрийн дагуух нүүдэл хийдэг зүйл ч байж болно.[1][2]
Популяцийн чиг хандлага
[засварлах | кодоор засварлах]2021 оны байдлаар Хималайн зангалай дэлхийн хэмжээнд устах аюулд ороогүй.[1] 2024 оны байдлаар тоо толгой тодорхойгүй бөгөөд популяцийн чиг хандлага тогтвортой байна.[3]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Clement, P. and V. Arkhipov (2021). Plain Mountain Finch (Leucosticte nemoricola), version 1.1. In Birds of the World (J. del Hoyo, A. Elliott, J. Sargatal, D. A. Christie, and E. de Juana, Editors). Cornell Lab of Ornithology, Ithaca, NY, USA. https://doi.org/10.2173/bow.plmfin1.01.1
- ↑ "plain-mountain-finch-detail". Ogaclicks (Америк-англи хэлээр). 2020-01-31. Татаж авсан: 2024-10-17.
- ↑ BirdLife International (2024) Species factsheet: Plain Mountain-finch Leucosticte nemoricola. Downloaded from https://datazone.birdlife.org/species/factsheet/plain-mountain-finch-leucosticte-nemoricola on 17/10/2024. Recommended citation for factsheets for more than one species: BirdLife International (2024) IUCN Red List for birds. Downloaded from https://datazone.birdlife.org/species/search on 17/10/2024.