Jump to content

Жоу улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Чжоу улс-с чиглүүлэгдэв)
Жоу улс
周朝
НийслэлФэнхао (1046–771), Ванчэн (771–510; 314–256), Чэнжоу (510–314)
Албан ёсны хэлЭртний хятад хэл
Төр засагХаант засаглал
1046-1043
314-256
Жоу улс (1046-256)
• Жоу улс байгуулагдав
МЭӨ 1046 он
• Жоу улс мөхөв
МЭӨ 256 он
Хүн ам
• Тооллого
30,000,000


Ся улс болон Шан улсын дараах Хятадын эртний гуравдахь улс бол Жоу улс юм. Жоу улс бараг манай тооллоос өмнөх 1047 онд байгуулагдаж 790 гаруй оршин тогноод манай тооллоос өмнөх 256 онд Цинь улсад эзлэгдсэн. Жоу улсын нийслэлийн зүүнш нүүснээр зааг болгож, түүний өмнө үеийг нь Баруун Жоу гэж, сүүлчийн үеийг нь Зүүн Жоу гэдэг байв. Зүүн Жоуг нь бас Хавар Намрын улсын үе, Байлдаант улсын үе хэмээн хоёр үед хуваан үздэг ажээ.

Үндсэн өгүүлэл: Баруун Жоу

Баруун Жоу улс бараг манай тооллын өмнөх 1047 оноос манай тоолын 771 оныг хүртэл бараг 257 жил оршин тогнож байв. Жоу улсын анхны эзэн Жоу У ван нийслэлээ Хаочэнд одоогийн Шаньси мужийн Чан-аний баруун хойт талд﹚ нүүлгэсний дараа, холбоотны цэргээ дайчлан Шан улсыг ихээр довтолж, Жоу улсын эзэнт тєрийг байгуулсан байна. Жоу Чэн ван нь вангийн суурингийн залгамжилсны дараа, нас багын улмаас тєрийн хэргийг жоолдон явуулж чадахгvй байсан тул тvvний авга аав нь Жоу Гун дань засгийн vйл хэргийг хєтлєн залж байсан ажээ. Жоу Гун дотоодын байдлаа тогтвортой болгосны дараа, их цэрэг дайчлан зүүнш аялж, босогчдыг тvвшитгэн дарсан байна. Жоу Гун вангийн удирдлага дор бас ялалтын vр дүнгээ бэхжүүлэх олон чухал арга хэмжээнүүдийг авсан билээ. Жоу Чэн ван, Жоу Кан вангийн үеийг түүхч эрдэмтэд “Чэн Кан-гийн засаглалын vе” гэдэг юм.

Жоу улсын төр засгийн хууль дүрэм нь ил тод онцлогтой байдаг ба түүний дотроос хамгийн чухал нь хашлага тарианы дүрэм, өвөг ёсны дvрэм, засаг баригч болон сул иргэдийн дүрэм, ёслолын хөгжмийн дүрэм байсан юм.

Үндсэн өгүүлэл: Зүүн Жоу

Манай тооллын өмнөх 771 онд баруун хойт, умард, зүүн хойтийн олон нүүдэлчин аймгийн довтолгоонд өртөөд нийслэл хотоо алдаж, зүүнш нийслэлээ шилжүүлсэн үеэс баруун Жоу улсын үе төгсдөг. Энэ үеэр хятадын хааны эрх мэдэл доройтохыг дагалдаад, том эзэмшилтэй вангууд бүр биеэ дааж, тусгаар улс болох явц эхэлсэн нь муж бүрийн эзэд том жижиг улсын эзэн болсон. Энэхүү үе нь манай тооллын ємнєх 476 он хүртэл үргэлжилээд Байлдаант улсуудын үеэр солигджээ. Эдийн засаг хєгжиж хvн ам өсөхийн хирээр том том улсууд хоорондоо эрх ашгийн төлөө өрсөн ширvvн тэмцэл хийсэн байлаа. Ингэснээр нийгмийн байдалд нь ч маш их хувиралт гарсан юм. Хөдөө аж ахуйн vйлдвэрлэлд нь төмөр багаж хэрэгсэл хэрэглэх болж, үхэрийг тариаланд ашиглахыг аажмаар нэвтрүүлж, ус ашиглалтын үйлс хөгжиж, үр тарианы ургац ихээр дээшилэсэн байна. Чунь Чю-гийн vе нь Баруун Жоу улсын улс төр нийгмийн уламжлалт дэг журам нь аажмаар задрах тийш хандсан vе байсан билээ.

Хятадын түүхэн дэх анхны том сэтгэгч бөгөөд агуу их соён гэгээрvvлэгч Күн Зы нь Чунь Чю-гийн Лу ванлигийн сүүлч vед мэндэлсэн юм. Күн Зы өнгөрсөн үеийн соёл, үзэл сэтгэлгээг ерөнхийлэн дүгнэсэний үндсэн дээр Хавар намрын улсуудын сүүлчийн үеийн ороо бусгаа нийгмийн байдалтай уялдуулан, ёс суртахуун, нийгэм, улс төрийн асуудлаар бvхэл бvтэн систем бvхий онолын vзэл барилтлал дэвшүүлж, эртний бичгийн сургалын урсгалыг vндэслэн байгуулсан байна.

Байлдаант улсын үе (МЭӨ 403 - МЭӨ 221 оныг хvртэл) нь Зүүн Жоу-гийн олон улсуудаас хойшхи Хятадын түүхэн дэх олон хоу-гийн хэсэглэн эзэлж ноёрхсон vе байсан билээ. Байлдаант улс болон Чунь Чю нь тvvхэн дээр тодорхой зааггvй байдаг боловч зөвхөн өнөөгийн байдлаар МЭӨ 403 онд “Жинь улсыг гуравлан хувааж”, Жао, Хань, Вэй гурван улсын үеэр гараа болгон манай тооллын өмнөх 221 онд Чинь улс долоон улсыг нэгтгэх хvртлэхийг Байлдаант улсын үе гэдэг юм.

Байлдаант улсын үе гэхэд Хятадын байдалд ихээхэн өөрчлөлт гарсан байлаа. Түүний дотор хамгийн онцлог бүхий үйл хэрэг бол олон дунд жижиг хоу ноёдын мэдэлд байсан улсууд нэгтхэгдэж, үлдсэн Цинь, Чу, Янь, Хань, Жао, Вэй, Чи зэрэг долоон улс нь Байлдаант улсын vеийн гол болох хоу-гийн мэдэлт улс болсон явдал юм. Байлдаант улсын үед олон улс хуулийн өөрчлөлт хийцгээсний дотроос Цинь улсын Шан янгийн хийсэн хуулийн өөрчлөлт нь хамгийн тууштай явагдаж хамгийн их нөлөө үзүүлсэн билээ.

Байлдаант улсын үед хэдийгээр дайн дажин олон жилээр үргэлжилж байсан боловч тэр нь Хятадын эртний соёлын хөгжилд огт нөлөөлөөгүй, нийгмийн хүрээнд шинээр мандсан давхарга бүрэлдсэн байна. Эрдэм шинжилгээ, соёл мэдлэг эзэмшсэн явдал нь тэдний гол онцлог тэмдэг болж байсан бєгєєд шинээр мандсан давхаргын нийгэм дэх үр нөлөө нь бас эрдэм шинжилгээний соёлын цаашдын цэцэглэл хөгжлийг ахиулсан билээ. Энэ хугацаанд Хятадын эртний vзэл сэтгэлгээ болон соёлч нь Хятадын түүхэн дэх анхны оргил үе шатандаа орсон юм. Тvvний дотроос Күнзээр төлөөлөгчөө болгосон бичгийн сургалтад, Лао Зы, Жуан Зы, Ле Зээр нарын бомбын сургалтад, Хань Фэй, Сүнзы зэргийн цэрэг, улс төрийн зүтгэлтнүүдийн онол сургаал, бүтээлийг хожмын хүмүүс хамгийн их хүндэтгэн дээдлэдэг билээ. Эдгээр урсгалуудын гарсан явдал нь Байлдаант улсын vзэл сэтгэлгээний хvрээнээнд “Цэцэг бvхнийг зэргээр дэлгэрvvлж, эрдэмтэн бvхнийг чєлєєтэй ярилцуулсан” байдлыг буй болгосон байлаа. Эдгээр онол нь тухайн үеийн улс төр, эдийн засагт зохих ахиулах үүрэг гүйцэтгэсэн.

МЭӨ 256 онд Зүүн Цинь улсыг Вэйгийн ванлиг мөхөөсөн нь олон зууны түүхт улс мөхсөн. Улмаар МЭӨ 230 онд Цинь улсын ван Ин Жэн бvх улсыг нэгтгэх аян дайнаа эхлүүлж, есєн жилийн хугацаанд зургаан улсыг мөхөөгөөдд манай тооллоос өмнөх 221 онд бүх улсыг нэгтгэжээ. Тэр үеэс Хятадын зургаан зуу шахам жил үргэлжилсэн хагалан бутарсан байдал сая эцэс болсон билээ.

Өмнөх
Инь Шан улс
Хятадын төрт улс
МЭӨ 1046 - МЭӨ 256
Дараах
Цинь улс