Чойжингийн Хурц

Чойжингийн Хурц
ᠴᠣᠶᠢᠵᠣᠩ ᠤᠨ
ᠬᠤᠷᠴᠠ
Монгол БНМАУ-ын Геологи, Уул уурхайн яамны сайд
Албан тушаал хашсан
1976–1980
Ерөнхий СайдЮмжаагийн Цэдэнбал
Монгол УлсМонгол Улс Улсын Их Хурлын гишүүн
Албан тушаал хашсан
1992–1996
ЕрөнхийлөгчПунсалмаагийн Очирбат
Ерөнхий СайдПунцагийн Жасрай
Хувийн мэдээлэл
Төрсөн1939 оны 3 сарын 2 (1939-03-02) (85 настай)
Монгол Улс, Сүхбаатар аймаг
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам
Алма матерЗХУ-ын Москвагийн Геологи, хайгуулын дээд сургууль
МэргэжилАшигт малтмалын ордын хайгуулч
Уулын инженер геологич
ШагналМУ-ын хөдөлмөрийн баатар

Чойжингийн Хурц 1939 оны 3 сарын 2-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг, “Заан” хэмээх газарт төрсөн) нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Геологи, Уул уурхайн сайдаар 1976-1980 онд ажиллаж байсан, төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр БНМАУ-ын Төлөвлөгөөний Комиссын гишүүний хувиар Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан. Чойжингийн Хурц 2019 оны 1 сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.[1]

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил[засварлах | кодоор засварлах]

Сүхбаатар аймгийн Халзан сумын бага сургууль, аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг “Онц” дүнтэй төгсгөж, ЗХУ (хуучнаар)-д Москвагийн их сургуулийн Гөологи хайгуулын дээд сургуулийг Ашигт малтмалын ордын хайгуулч, уулын инженер геологич мэргэжлээр дүүргэсэн.

Цол, зэрэг[засварлах | кодоор засварлах]

ЗХУ-д “Дорнод, Төв Монголын цагаан тугалга, гянт болд, алтны шороон ордын байршлын зүй тогтол" сэдвээр гeологи-минералогийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажил, мэргэжлийн замнал[засварлах | кодоор засварлах]

1966 онд улс ардын аж ахуйг хөгжуүлэх таван жилийн төлөвлөгөөгөөр уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавигдав. Уул уурхайн үйлдвэр барихад хамгийн түрүүнд эрдсийн түүхий эд шаардлагатай. Тиймээс Геологи, уул уурхайн яам байгуулагдахад геологийн асуудал хариуцсан Орлогч сайдын албанд 27 настайдаа томилогдож, АИХ-ын депутат, МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн, МХЗЭ-ийн Төв Хорооны Товчооны гишүүнээр сонгогджээ.

Ашигт малтмалыг эрж хайх ажлыг түр зогсоох, үр ашиг, өгөөжөө өгөх зэс, алт, хайлуур жонш, нүүрс, цагаан тугалга, гянт болд зэрэг ашигт малтмалыг эрж хайхад хөрөнгө, хүч төвлөрүүлэхэд зоригтой алхам хийсэн нь ач холбогдлоо өгч, Толгойтын алт, Их Хайрханы гянт болд, Зүүн Цагаандэлийн хайлуур жоншны ордын хайгуулын ажлыг эрчимжүүлэн, олборлох,тоггоосон юм.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

Уул уурхай, эрдэс баялгийн судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарыг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын стратегийн орд газруудыг нээн олох ажлуудыг удирдан зохион байгуулж, Геологи уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Төр нийгмийн зүтгэлтэн, Геологи, Уул уурхайн сайд асан, Доктор Чойжингийн Хурцыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одонгоор шагнажээ.