Jump to content

Дэлхийн мисс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Miss world-с чиглүүлэгдэв)
Дэлхийн мисс
Үүсэл1951 он
Төрөлгоо сайхны тэмцээн
Төв газарИх Британийн Лондон
Гишүүнчлэл100 гаран улс орон
Албан хэлангли хэл
ЕрөнхийлөгчЖулия Морли
Чухал хүнЭрик Морли
Цахим талбарmissworld.com
2013 оны Дэлхийн сайхан хүүхэн Меган Янг

«Дэлхийн сайхан хүүхэн», «Дэлхийн мисс» (Англи: Miss World) — олон улсын гоо сайхны тэмцээн юм.

Энэ тэмцээн Орчлонгийн сайхан хүүхэн, Олон улсын сайхан хүүхэн, Ертөнцийн сайхан хүүхэн тэмцээний хамтаар их дөрвөн тэмцээн гэгдэх бөгөөд хамгийн ахмад, нэр хүндтэй тэмцээн нь юм. 1951 оноос хойш жил бүр явагдаж байна. Одоогийн Дэлхийн Мисс бол Энэтхэгийн Мисс Мануши Шиллар юм. Тэрээр 2017 оны 11сарын 18 ны өдөр 2016 оны Дэлхийн Мисс болох Стефани Дел Валлегээс титмээ гардан авсан юм.

Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах тэмцээнийг 1951 онд Эрик Морли Их Британид анх явуулжээ. 2000 онд түүнийг нас барахад эхнэр Жулия Морли нь тус ажлыг үргэлжлүүлэн жил бүр зохион явуулж байна.

Дэлхийн мисс шалгаруулах байгууллага Их Британи улсын Лондон хотод байрладаг.

Он оны тэмцээн Оролцогч Огноо Газар Тэргүүн байр Нас
2011 оны Дэлхийн сайхан хүүхэн 113 2011-11-06 Их Британи, Лондон Венесуэл Ивиан Саркос 22
2012 оны Дэлхийн сайхан хүүхэн 116 2012-08-18 Хятад, Ордос Хятад Юй Вэньшя 23
2013 оны Дэлхийн сайхан хүүхэн 127 2013-09-28 Индонез, Бали Филиппин Меган Янг 23
2014 оны Дэлхийн сайхан хүүхэн 121 2014-12-14 Их Британи, Лондон Өмнөд Африк Ролин Страусс 22
2015 оны Дэлхийн сайхан хүүхэн 114 2015-12-19 Хятад, Санья Испани Мирея Лалагуна 23
2016 оны Дэлхийн сайхан хүүхэн 117 2016-12-18 Америк ,Вашингтон Пуэрто Рико Стифан Пел Валле 19
2017 оны Дэлхийн сайхан хүүхэн 118 2017-11-18 Хятад, Санья Энэтхэг Мануши Шиллар 20

Монгол улсын оролцоо

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Miss World Mongolia

Монгол улс 2005 оноос тус тэмцээнд оролцож эхэлсэн.