Астури
Principado de Asturias (испаниар) Principáu d’Asturies (аст.) Principao d’Asturias (гал.) Астурийн Вант Улс | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | Испани | ||||
Нийслэл хот: | Овьедо | ||||
Нутаг дэвсгэр: | 10,602 км² | ||||
Хүн ам: | 1,022,800 (1. Нэгдүгээр сар 2019)[1] | ||||
Хүн амын нягтрал: | 96.5 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 76 хүртэл км Баруун-Зүүн: ≈ 214 км | ||||
ISO 3166-2: | ES-AS | ||||
Цахим хуудас: | www.asturias.es | ||||
Төрийн дуулал: | Asturias, Patria querida | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
ӨЗУ болсон: | 1982 оны нэгдүгээр сарын 11 | ||||
Ерөнхийлөгч: | Адрьян Барбон Родригес (ИСАН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: |
Конгресс: 8 суудал Сенат: 6 суудал | ||||
Захиргааны нэгж: | 78 коммун |
Астури ᠠᠰᠲ᠋ᠦ᠋ᠷ (Испани: Asturias; албан ёсоор Principado de Asturias, аст. Asturies, албан ёсоор Principáu d’Asturies; Монгол: Астурийн Вант Улс) Испани улсын 1.1 сая хүн оршин суудаг өөртөө засах муж. Засаг захиргааны төв нь Овьедо нь 219.686 оршин суугчтай.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Астурийн умард талд нь Кантабрийн тэнгис, өмнө талд нь Кантабрийн нуруу байх ба энэ хооронд баруунаас зүүн тийш нарийссан газар нутагтай. Өрнөд талдаа Галиситай, өмнөд талаараа Кастили ба Леонтой, зүүн талаараа Кантабри мужуудтай хиллэнэ. Тэнгисийн эргээ Коста Верде хэмээн нэрлэх ба энэ нь испанидаа хамгийн сайхан байгальтайд тооцогддог.
Мужийн газар нутаг бүхэлдээ тэнгисийн цаг уурын нөлөөнд байх тул төв болон өмнө зүгийн хэт халуун, хуурай цаг ууртай мужуудаас ялгарна. Тиймээс ч энэ мужийн нутаг дэвсгэрийн дийлэнх нь ногоон бүрхүүлтэй España Verde, „ногоон Испани“).
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Хүн амын ихэнх нь мужийн төв хэсгийн хөндийд болон эрэг орчмын хотууд болох Хихон ба Авилес зэрэгт төвлөрсөн байх бөгөөд уулын бүс нутгаар хүн амын нягтрал багатай.
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
Астурийн хонь
-
Хөдөө
-
Хихон хотын тэнгисийн эрэг
-
Кантабрийн нурууны уулс
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.