Бангладеш така
Appearance
Така | |
---|---|
Улс: | Бангладеш |
Бутархай мөнгөний нэгж: | 100 пойша (пш.) |
ISO 4217 код: | BDT |
Товчлол: | ৳, Тк. |
Валютын ханш: (2020 оны 12 сарын 23) |
100 MNT = 2.973 BDT 1 USD = 86.003 BDT |
৳
Така (Бенгал: টাকা) (тэмдэглэгээ: ৳, Tk ; код: BDT) нь Бангладешийн мөнгөний нэгж юм. Бангладеш Банк буюу тус улсын төв банк 1, 2 такагийн дэвсгэртүүдээс бусад бүх мөнгөн тэмдэгтийн хэвлэлийг хариуцдаг бөгөөд 1, 2 такагийн дэвсгэртийг Бангладешийн засгийн газар буюу Сангийн Яам нь хариуцдаг байна. Такагийн хамгийн өргөн хэрэглэгддэг тэмдэглэгээ нь Tk, ৳ болно. Нэг така нь 100 пойшад хуваагддаг.
Энэтхэгт, "така" гэдэг нь Энэтхэг рупийн бенгал, ассам хэлээрх нэр бөгөөд Энэтхэгийн мөнгөн тэмдэгтүүд нь тус улсын албан ёсны хэлнүүдээр бичигдсэн байдаг тул бенгал, ассам хэлээр така хэмээн бичигдсэн байдаг аж.
Бенгал хэлээр "така" гэдэг нь мөнгө гэдэг утгыг илэрхийлнэ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Бангладеш така (Цаасан дэвсгэрт) (Герман) (англ.) (фр.)
- Бангладешийн Үнэт Цаасны Хэвлэлийн Корпораци
- Бангладеш Банк