Банзарын Дамчаа
Банзарын Дамчаа | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1932 он |
Төрсөн газар | Монгол улсын Ховд аймаг (өнөө Баян-Өлгий аймгийн Буянт сум) |
Нас барсан өдөр | 2009 оны 6 сарын 24 (77 наслав) |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | кино жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | дэлгэц (УСК), тайз (жүжиг) |
Танил үе | 1966 он — 2009 он |
Алдар цол | |
Төр нийгмийн шан МУАЖ (2007) |
Банзарын Дамчаа (1932 - 2009 оны 6 сарын 24) нь Монгол улсын ардын жүжигчин цолтой кино жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин байсан юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Банзарын Дамчаа 1932 онд Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар (одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сум)-т төржээ. Түүний эцэг Банзар нь цуур сайхан татдаг, гарын ур дүйтэй хүн байжээ. Б.Дамчаа урианхай удмын хүн. Сумандаа дунд сургууль дүүргээд Санхүүгийн техникум, төмөр замын машинистийн курс төгссөн байна. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд Улаанбаатар Төмөр замд машинист, 1959-1968 онд Төмөр замчдын соёлын ордонд анхлан бүжигчнээр орж яваандаа жүжигчин, дууны багш болсон байна. 1968-1990 онд Монгол Кино Үйлдвэрт жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн Бэрс дээд сургууль, 1998-1999 онд Кино урлагийн дээд сургуульд багшаар тус тус ажиллаж байв.
Түүний 1985 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 2007 оны 11 сарын 26-нд Монгол улсын Ардын жүжигчин цолоор шагнажээ. Тэрээр 400 гаруй кинонд дуу оруулсан байна. Мөн Монгол хэв маяг бүхий поп урлагийн эхлэлийг тавилцсан дуучдын нэг билээ. Монголын кино, тайз, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер.
Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай 2009 оны 06 сарын 24-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Киноны дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- Үер - Молом занги (1966)
- Өглөө - Луузан (1968)
- Хүргэн хүү - Хайдав (1970)
- Дайсны цэргүүдээ сонсоцгоо! - хурандаа Накаяма (1971)
- Ичээнд нь - Тянь Жань (1972)
- Хөдөөгийн баясгалан - Рагчаа (1974)
- Газрын жигүүр (1978)
- Хатанбаатар - Жав (1981)
- Сахиус уу, сахиул уу - үсчин (1983)
- Зарлаагүй дайны оршил - Ясуко (1984)
- Нарны унага - Чүлтэм (1984)
- Би чамд хайртай - Жигмэд (1985)
- Ацаг шүдний зөрөө - Банзрагч (1985)
- Мандухай сэцэн хатан - Исмэл сайд (1988)
- Төөрсөөр төрөлдөө - хятад худалдаачин
- Хааны сүүлчийн хатан - Найдансүрэн хутагт
- Би чамд хайртай 2 - Жигмэд (2009)
Боолын гэрээ-УИХ-ын гишүүн
Найруулсан кинонууд
[засварлах | кодоор засварлах]- Сэрүүн дуганы мөхөл (1989)
Дуу
[засварлах | кодоор засварлах]- Цэнгэлтэй үдэш
- Дайсны цэргүүд ээ сонсоцгоо киноны дуу
- Эх орон Хурд (хамтлаг)