Валенсийн Нийгэмлэг
Comunidad Valenciana (испаниар) Comunitat Valenciana [албан ёсны нэр] (вал.) Валенсийн Нийгэмлэг | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | Испани | ||||
Нийслэл хот: | Валенси | ||||
Нутаг дэвсгэр: | 23,255 км² | ||||
Хүн ам: | 5,003,769 (1. Нэгдүгээр сар 2019)[1] | ||||
Хүн амын нягтрал: | 215.2 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 330 км Баруун-Зүүн: ≈ 101 км | ||||
ISO 3166-2: | ES-VC | ||||
Цахим хуудас: | www.gva.es | ||||
Төрийн дуулал: | Himne de l'Exposició | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
Албан ёсны хэл: | Испани, валенси аялга | ||||
ӨЗУ болсон: | 1982 оны долоодугаар сарын 10 | ||||
Ерөнхийлөгч: | Химо Пуиг (ИСАН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: |
Конгресс: 33 суудал Сенат: 5 суудал | ||||
Захиргааны нэгж: | 3 аймаг 34 комарка | ||||
Газрын зураг | |||||
Валенсийн Нийгэмлэг мөн Валенси муж, (албан ёсоор вал. Comunitat Valenciana, [Comunidad Valenciana] Error: {{Lang-xx}}: text has italic markup (help)) нь Испанийн Газар дундын тэнгисийн эрэгт орших 17 өөртөө засах нийгэмлэгийн нэг юм. Энэ муж нь хойд талаараа Каталонитой, өрнө талаараа Арагон ба Кастили-Ла Манча, өмнө талаараа Мурси мужуудтай хиллэнэ. Тус нийгэмлэг нь Валенси, Аликанте, Кастельон гэсэн гурван аймгаас бүрдэнэ. Өөртөө засах нийгэмлэгийн нийслэл хот нь Валенси.
1982 онд байгуулагдсан өөртөө засах нийгэмлэгийн нутаг дэвсгэр нь урьдны Арагоны Титэмт Улсад харьяалагдаж байсан Валенсийн Хант Улсын нутаг дэвсгэртэй бараг ижил юм.
Хэл
[засварлах | кодоор засварлах]Мужийн нутаг дэвсгэрийн дийлэнх нь каталан хэлний нэг аялга болох валенси хэлний бүс нутагт хамаарна. Тиймээс албан ёсны хэлэнд нь испани хэлнээс гадна нь валенси хэл ордог.[2] Тэнгисийн эрэг орчмын нутагт валенси ба испани хэлээр ярих бол, хөдөөгүүр дийлэнх нь валенси аялгаар, харин уулархаг нутгаар болон мужийн өмнөд хязгаар нутгийнхан нь зөвхөн испаниар ярилцдаг байна.
Улс төрийн газар зүй
[засварлах | кодоор засварлах]Өөртөө засах нийгэмлэг нь Валенси, Аликанте, Кастельон аймгуудын нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд эдгээр аймгууд нь нийт 32 комарка (орон нутгийн тойрог буюу дүүрэг гэх) болон хотуудад хуваагдана.
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
Аликанте хотын боомт
-
Валенси хотын кино театр
-
Валенсийн паэлья (будаатай хуурга)
-
Денийн цайз
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.
- ↑ According to article Catalan language from Britannica Online Encyclopedia
Координат: 39° 25′ У, 0° 32′ Б