Данзандаржаагийн Туяа

Данзандаржаагийн Туяа
Монгол Эрүүл Мэндийн Сайд
Албан тушаал хашсан
2006 оны 1 сар – 2007 оны 11 сар
Ерөнхий СайдМиеэгомбын Энхболд
ӨмнөхТөгсжаргалын Ганди
ДараахБямбаагийн Батсэрээдэнэ
Хувийн мэдээлэл
Төрсөн1954 оны 11 сарын 19 (1954-11-19) (69 настай)
Монгол улс, Дорноговь аймаг, Сайншанд
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам
Алма матерЭрхүүгийн Анагаах ухааны дээд сургууль
МэргэжилЭм зүйч

Данзандаржаагийн Туяа нь Монгол улсын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, байгалийн ухааны доктор, улс төрч хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Д.Туяа нь 1954 оны 11 сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд Данзандаржаагийн хоёр дахь охин болж мэндэлжээ.

1972 онд Дорноговь аймгийн төвийн 10 жилийн сургуулийг төгссөн. Дунд сургуульд байхдаа онц сурч олон улсын Артек хүүхдийн зусланд амрах эрхээр шагнуулж байжээ.

1978 онд ЗХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Дээд Сургуульд эм зүйч мэргэжлээр суралцаж төгсөв.

1993 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их сургуулийн докторантур төгсөж, байгалийн ухааны доктор цол хүртжээ.

2006-2007 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байв.

2001-2008 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан цөөн эмэгтэй улс төрчдийн нэг билээ.

Түүний нөхөр Шагдарын Отгонбилэг (2001 онд ослоор нас барсан ) бөгөөд хүү Отгонбилэгийн Содбилэг, охин Отгонбилэгийн Одмаа нар байдаг.

Орос, Англи, Герман хэлтэй.

Бизнест[засварлах | кодоор засварлах]

Монгол ньюс групп, MN25 суваг, НИК группийн хувь эзэмшигч, амжилттай бизнес эрхлэгч.

Ажил эрхлэлт[засварлах | кодоор засварлах]

Д.Туяагийн эрхэлсэн ажлуудаас дурдвал:

  • 1978-1981 онд ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
  • 1981-1989 онд ШУА-ын Ардын эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, лабораторын эрхлэгч
  • 1989-1990 онд Эрдэнэт хотын 1 дүгээр эмийн санд шалгагч
  • 1998-2000 онд Эрдэнэт групп ХХК ерөнхий захирал
  • 2000-2001 онд Эрүүл мэндийн хяналтын албаны орлогч дарга

Спортод[засварлах | кодоор засварлах]

Улс төрд[засварлах | кодоор засварлах]

Намын харьяалал[засварлах | кодоор засварлах]

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 2022 онд Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардуулав