Илья Репин
Илья Репин | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Илья Ефимович Репин |
Төрсөн | 1844 оны 8 сарын 5 (хуучин тооллоор 7 сарын 24 |
Нас барсан | September 29, 1930 | (86 насалсан)
Мэргэжил | уран зураач, барималч |
Илья Ефимович Репин (Украин: Ілля Юхимович Рєпін, 1844 оны наймдугаар сарын 5 (хуучин тооллоор долоодугаар сарын 24 – 1930 оны есдүгээр сарын 29) нь Оросын[1] нэрт уран зураач, цээж зурагчин бөгөөд Передвижники буюу реалист зураачдын бүлгэмийн гишүүн байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]И.Репин Украины Харьков мужийн Чугуев хотод төржээ. Эцэг Ефим Васильевич (1804—1894) цэргийн албан хаагч байсан. Эх Татьяна Степановна бичиг үсэг тайлагдсан, идэвхтэй эмэгтэй байсан тул хүүхдүүдийнхээ боловсролд анраахал тавьж, сурган хүмүүжүүлж, Пушкин, Лермонтов, Жуковскийн бүтээлүүдийг уншиж өгөөд зогсохгүй тариачдын хүүхдүүд, насанд хүрэгчдийн сурдаг жижиг сургууль зохион байгуулж байжээ.
Илья эртнээс зураг зурах дур сонирхолтой болсон, 1855 онд түүнийг газарзүйн хэвлэлийн сургуульд явуулсан боловч 1857 онд сургууль нь хаагдаж Илья Репин бурхан зурдаг И.М.Бунаков урланд оржээ. Репин тэндээ хурдан шилдэг нь болж, 16 настайдаа сүм хийд барих, сэргээн засварлах чиглэлээр ажилладаг артельд уригдан орж сүүлдээ бие даан ажиллаж эхэлсэн байна. 1863 онд И.Репин Санкт -Петербург хотод очиж Урлагийн академид элсэхээр шийджээ. "Би шууд ороогүй, харин оройн урлагийн сургуульд сурсны дараа шийдсэн" гэж дурсаж байжээ. Гэхдээ 1863 оноос тэрээр Академийн оюутан болсон (1871 он хүртэл). И.Крамской, В.Поленов нар түүнтэй ойртон нөхөрлөсөн байна. 8 жилийн турш тэрээр Академийн том алтан медаль зэрэг хэд хэдэн шагнал хүртэсэн ажээ.
1873-1876 онуудад Репин гадаадад амьдарч Испани, Итали орноор аялж, Францын Парист суурьшиж, нутгийн импрессионистуудтай уулзаж, ялангуяа Клод Моне-д дурлажээ. Чухамдаа Парис хотод тэрээр академич цол хүртсэн, мөн шүүмжлэлд өртөж байсан "Садко" зургаа зуржээ. 1877-1882 онуудад зураач Москвад амьдарч, аялагчдын холбооны идэвхтэй гишүүн байжээ. Яг энэ үед тэрээр "Царевна София" зургийг зурж, хамгийн сайн сурагч В.Серовтой хамтран ажиллаж эхэлсэн юм. Үүний зэрэгцээ зураач хэдхэн хоногийн дараа нас барсан хөгжмийн зохиолч М.Мусоргскийн хөргийг зуржээ. Энэхүү бүтээл нь шүүмжлэгчдийг гайхшруулсан байдаг.
1883-1900 онуудад зураач Санкт-Петербург хотод амьдарсан. Энэ үеэр тэрээр хамгийн гайхалтай бүтээлүүдээ бичжээ: "Аймшигтай Иван ба түүний хүү Иван", "Тэд хүлээж байсангүй", "Казакууд ...", "Төрийн зөвлөлийн ойн уулзалт" (III Александр хааны захиалгаар). Хэсэг хугацаанд А.Бенуа, С.Дягилев нарын нөлөөнд автсан И.Репин "Урлагийн ертөнц" -ийн гишүүн болжээ. 1894 оноос хойш тэрээр Урлагийн академид багшилж байв.
Зураачийн анхны эхнэр нь түүний найзын дүү Вера Шевцова байв. Гэрлэлт амжилтгүй болж 15 жилийн дараа хосууд салж, хүүхдүүдийг "хувааж": томчуудыг аав нь авч, бага нь ээжтэйгээ үлджээ.
И.Репин хүүхдүүдэд маш их хайртай байсан бөгөөд ихэвчлэн гэр бүлийн хөрөг зурдаг байв. Зураачийн хоёр дахь эхнэр нь Финляндын Пената (Куоккала) өнөөгийн оросын "Репино" тосгонд амьдарч байсан зохиолч Наталья Борисовна Нордман байв. Нордманыг "сонин ааштай" гэдгээрээ алдартай байсан ч гэрлэлт их сайхан байсан. Зохиолч К.Чуковский түүний талаар тийм ч таатай ханддаггүй байв (зохиолч нь зураачийн сайн найз байсан бөгөөд 1925 онд ЗХУ руу нүүхийг зөвлөсөн байв). 1914 онд Илья Репин ганцаараа үлдэж дахиж хэзээ ч гэрлээгүй ажээ.
1918 онд Финланд тусгаар тогтнож Куоккала оросын нутаг биш болж Репин Орос нутгаас тусгаарлагдсан байна. Орос руу буцаах гэж найз нөхөд хүүхдүүд нь оролдсон боловч тэрээр өөрөө нас өндөр болсон гээд буцах сонирхолгүй байжээ.
Зураач 1930 оны 9 дүгээр сарын 29-нд Пенаты (Куоккала буюу 1948 оноос хойш оросын "Репино" ) тосгонд нас баржээ. Тэнд нь оршуулсан байна. Тэрээр амьдралынхаа эцэс хүртэл оюун санаагаа цэвэр байлгаж, ажиллахыг хичээсэн гэдэг.
Амьдрал ба уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Догшин Иван хүү Ивантайгаа 1581 оны арваннэгдүгээр сарын 16-ны Баасан гаригт, 1870–1873 (Москва, Третьяковын уран зургийн галерей)
-
Садко усан доорхи хаант улсад зочилсон нь, 1876 (Оросын Үндэсний музей)
-
Алим ба навчис, 1879 (Оросын Үндэсний музей)
-
Үдэшлэг, 1883
-
Гүнгийн сүйт бүсгүй, 1885
-
Лев Толстойн хөрөг, 1887
-
Дмитрий Менделеевийн хөрөг
-
Лев Толстойн хөрөг, 1893
-
Зохиолч Александр Жиркевичийн хөрөг, 1894
-
Николай болон Александра Фёдоровна нарын хурим, 1894
-
1900 оны Төрийн зөвлөлийн ёслол хүндэтгэлийн хурал
-
Хөгжимийн зохиолч Модест Мусоргский
-
Зураачийн охин
-
Константин Победоносцев (эскиз)
-
1905 оны 10 сарын 17, 1906–1911
-
Эзэн хаан II Николай (эскиз)
-
Протодиакон, 1877 (Третьяковын уран зургийн галерей)
-
Профессор Ивановын хөрөг, 1882
-
Толстойн тариачин хувцастай хөрөг, 1901
-
"Мужикийн харц" (1877), И.Ф. Радовын хөрөг — уран бүтээлчийн өвөг эцэг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Нэмэлтээр уншиж болох
[засварлах | кодоор засварлах]- Илья Репин. Уран зураг болон намтар
- Репин Илья Ефимович
- Репиний ажил амьдралын талаар В.А. К. Шишановын туурвиснаар
- В.А. К. Шишанов: РЕПИН ба БЕЛАРУСЬ
- И.Е. Репиний нэрэмжит уран зургийн музей (Чугуев хотын)
- Валерий Шишанов ЗДРАВНЁВО: 1917 оны аравдугаар сарын дараа
- Волга мөрний онгоц чирэгчид (1870–1873)
- Агуу уран зураач – Илья Репин
Намтар
[засварлах | кодоор засварлах]- Parker, Fan (1980). Russia on Canvas: Ilya Repin. Pennsylvania State University Press. ISBN 0271002522.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) Repeats the standard Soviet interpretation of Repin's life and work. - Sternin, Grigory (1985). Ilya Repin: Painting Graphic Arts. Leningrad: Auroras. Standard Soviet treatment, but well illustrated.
- Valkenier, Elizabeth Kridl (1990). Ilya Repin and the World of Russian Art. New York: Columbia University Press. ISBN 0231069642. Critical non-Soviet treatment with much fresh information, but geared primarily toward academics.
- Marcadé, Valentine (1990). Art d'Ukraine. Lausanne: L'Age d'Homme. ISBN 978-2825100318.
- Jackson, David, The Russian Vision: The Art of Ilya Repin (Schoten, Belgium, 2006?).
- Karageorgevich, Prince Bojidar, "Professor Repin," in the Magazine of Art, xxiii. p. 783 (1899)
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- IlyaRepin.org Илья Репин 102 уран бүтээл
- Ольгагийн уран зургийн галерейд Илья Репин
- Оросын уран зургийн галерей дахь Репиний бүтээлүүд
- Repin "Zdrawneva" Manor House-Museum in Ruba, Bielarus.
- Repin "Penaty" Estate in Repino/Kuokkala, Russia, currently a museum
- Украйны Чугуев хот дахь Репиний гэр музей
- Илья Ефимович Репиний зурагтай шуудангийн марк
- "Илья Репин". Find a Grave.