Jump to content

Конрад Аденауэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Конрад Аденауэр
Аденауэр 1952 онд
Германы холбооны канцлер
(Баруун Герман)
Албан тушаал хашсан
1949 оны 9 сарын 15 – 1963 оны 10 сарын 11[1]
Ерөнхийлөгч
Дэд канцлер
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахЛюдвиг Эрхард
Холбооны гадаад хэргийн сайд
Албан тушаал хашсан
1951 оны 3 сарын 15 – 1955 оны 6 сарын 6
Chancellorөөрөө
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахХайнрих фон Брентано
Христийн Ардчилсан Холбооны удирдагч
Албан тушаал хашсан
1946 оны 3 сарын 1 – 1966 оны 3 сарын 23
Бундестагийн удирдагч
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахЛюдвиг Эрхард
Парламентын Зөвлөлийн ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1948 оны 9 сарын 1 – 1949 оны 5 сарын 23
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахАлбан тушаал үгүй болсон
Кёльн хотын захирагч
Албан тушаал хашсан
1945 оны 5 сарын 4 – 1945 оны 10 сарын 6
ӨмнөхВилли Сут
ДараахВилли Сут
Албан тушаал хашсан
1917 оны 10 сарын 13 – 1933 оны 3 сарын 13
ӨмнөхМакс Валлраф
ДараахГюнтер Рисен
Пруссийн төрийн зөвлөлийн дарга
Албан тушаал хашсан
1921 оны 5 сарын 7 – 1933 оны 4 сарын 26
Амбан ерөнхийлөгч
ӨмнөхАлбан тушаал дахин бий болсон
ДараахРоберт Лей
Бундестагийн гишүүн
(Бонноос сонгогдсон)
Албан тушаал хашсан
1949 оны 9 сарын 7 – 1967 оны 4 сарын 19
ӨмнөхСонгуулийн тойрог бий болсон
ДараахАло Хаузер
Хувийн мэдээлэл
Төрсөн
Конрад Херманн Иозеф Аденауэр

1876 оны 1 сарын 5 (1876-01-05)
Германы Эзэнт Гүрэн, Пруссийн Хаант Улс, Райн муж, Кёльн
Нас барсан1967 оны 4 сарын 19
(91 насалсан)
Баруун Герман, Умард Райн-Вестфален, Райн-Шиг-Крайс, Бад Хоннеф
Resting placeРёндорф, Валдфридхоф ("Ойн оршуулгын газар")
Улс төрийн нам
Эхнэр, Нөхөр
  • Эмма Вейер (1904–1916)
  • Августа Цинссер (1919–1948)
Хүүхэд8
Алма матер
Гарын үсэг

Конрад Херманн Иозеф Аденауэр (Герман: Konrad Hermann Joseph Adenauer; 1876 оны 1-р сарын 5-нд Германы Эзэнт гүрний Кёльн хотод төрж, 1967 оны 4-р сарын 19-нд ХБНГУ-ын Бад-Хоннеф хотод нас барсан) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын анхны Холбооны Канцлер (1949—1963).

Аденауэр Кайзерын болон Веймарын Бүгд Найрамдах улсын үед улс төрд орж анхнаасаа национал-социализмын эсрэг үзэл баримталж байсан бөгөөд Адольф Хитлерийг засгийн эрхэнд гарахад бүх албан тушаалаа өгч огцорч байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч нацист Герман ялагдал хүлээсний дараа тэрбээр Христийн Ардчилсан Холбоог (англи.Christian Democratic Union (CDU)) үүсгэн байгуулж 1950-1966 онуудад удирдаж байсан.

К.Аденауэр нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг, улс төрийн эрх чөлөө, хүний эрхийг сахиулахын төлөө үзэл бодлыг баримтлагч байсан бөгөөд коммунизмын эсрэг хатуу үзэл бодолтон байжээ. Тэрбээр Германыг Франц, Их Британи, АНУ-тай харилцаагаа хөгжүүлж Европын интеграцчилал, ХБНГУ-ыг НАТО-д идэвхтэй оролцуулахын төлөө байсан улс төрч .

Шинэ үеийн түүхэнд хамгийн ахмад Засгийн газрын тэргүүн байсан бөгөөд 87 насандаа огцорсон ажээ.

Конрад хүү шүүхийн туслах ажилтан Иохан Конрад Аденауэр (1833–1906) болон банкны ажилтны охин Хелена Шарфенберг (1849–1919) нарын 5 хүүхдийн 3 дахь хүү болж 1876 оны 1-р сарын 5-нд төржээ.

1885 онд Кёльн хотын Гэгээн Апостолуудын гимназид элсэж төгсөөд 1894 онд Бонн хотын Их сургуульд ороод 5 жилийн сургалтыг хөтөлбөрийг 2.5 жилийн хугацаанд сурч дуусгаад "хууль зүйн дэд зөвлөх" цол хүртсэн ажээ. Эцэг эх нь мөнгөгүй байсан тул сурах цагаа богиносогож өдөр шөнөгүй сурсан байна.

Католик шашинтны хувьд тэрбээр 1906-1933 онуудад Германы "Төвийн нам"-ын гишүүн болсон. 1916 онд Кёльн хотын дэд захирагч, 1917-1933 онуудад Кёльн хотын захирагч, 1920-1932 онуудад Пруссийн Төрийн Зөвлөлийн дарга бөгөөд Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэр, Германы банкны хувьцаа эзэмшигчдийн Зөвлөлийн гишүүн байжээ.

1926 онд Төвийн нам Аденауэрийг Канцлер болохыг зөвлөсөн нь Германы Ардын Нам Аденауэрийн удирдлага дор эвсэлд орох нөхцөлүүдийн нэг нь Густав Стресеманныг Гадаад хэргийн сайдаар үлдээх явдал гэж шаардахад тэр татгалзсан байна. Г.Стресеманнд "хэт Прусс" гэж дургүйцсэн Аденауэр энэ нөхцөлийг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар 1926 онд түүний Канцлер болох магадлал үгүй болсон юм.

Нацистуудыг 1933 онд Засгийн эрхийг авахад тэрээр бүх албан тушаалаасаа өгсөн байна. 1933 оны 2-р сарын 17-нд райхсканцлер Хитлер Кёльн хотод айлчлахад Аденауэр өөрийн орлогчоо нисэх буудалд түүнийг тосуулахаар илгээсэн байна. 1934 болон 1944 онд түүнийг Гестапо төр, засгийн эсэргүү хэмээн 2 удаа баривчилж байжээ.

1948-1949 онд Парламентын Зөвлөлийн Ерөнхийлөгч.

АНУ-ын Маршаллын төлөвлөгөөний дагуу Америкийн мөнгөөр ​​дайны дараах Германы аж үйлдвэрийн сэргээн босголтын ажилд Аденауэрийн олсон амжилтыг "Германы эдийн засгийн гайхамшиг" гэж нэрлэдэг байв. Германы эдийн засаг сүйрсэн тэр үед тэрбээр эрс шинэчлэл хийж Мюнхений Их сургуулийн профессор Людвиг Эрхардыг татан оролцуулж, дараа нь Холбооны Канцлер болсон юм.

1949 оны 5-р сарын 23-нд ХБНГУ-ын Үндсэн хууль батлагдаж 1949 оны 9-р сарын 15-нд тэрээр ХБНГУ-ын Холбооны Канцлераар сонгогдоод 1963 он хүртэл албаа хашсан түүхтэй. Тэрбээр ард түмний дунд маш өндөр нэр хүндтэй байжээ. Түүнийг «Der Alte» («Өвгөн» буюу «Эзэн») гэж дууддаг байсан байна.

1951-1955 онд тэрбээр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдын албыг давхар хашиж байжээ.

1961 онд Зөвлөлт ба Зүүн Германчууд Берлиний ханыг босгосноор Аденауэр Берлин болон АНУ-ын удирдлагын статусын талаар санаа зовниж байв. Учир нь Аденауэр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жон Кеннедид үл итгэж байсан ажээ. Тэрээр Кеннедийн чөлөөт Берлин, нэгдсэн Герман болох амлалтад эргэлзэж байсны учир бол Кеннеди Аденауэрийг өнгөрсөн үеийн "дурсгал" гэж үздэгт байжээ. Тэдний хурцадмал харилцаа нь 1961 онд Берлиний эсрэг өрнийн үр дүнтэй арга хэмжээ авахад саад болж байсан гэдэг.

Тэрээр 1963 онд улс төрийн болон эдийн засгийн сэргээн босгогчийн оргил үедээ байсан боловч өндөр наснаасаа болж Канцлерын албаа сайн дураараа орхисон. Адэнауэр 73 насандаа албан тушаал очиж, 14 жил ажиллажээ.

Түүнийг авторитар хэв маягийн эрч хүчтэй, зоригтой, хатуу, прагматик улс төрч гэж үздэг байв.

1904 онд тэрээр Эмма Вейертэй (1880-1916) гэрлэжээ. Тэд нар 3 хүүхэдтэй байжээ: Конрад (1906-1993), Макс (1910-2004), Мария (1912-1998).

1919 онд тэрбээр хоёр дахь удаагаа Августа Цинссертэй (1895-1948) гэрлэжээ. Тэдний хүүхдүүд: Фердинанд (1920, төрсний дараахан нас барсан), Паул (1923-2007), Лотте (1925), Либет (1928), Георг (1931) нар юм.

Конрад Аденауэр 1967 оны 4 дүгээр сарын 19-нд Рёндорф дахь Вилла хотноо 91 насандаа таалал төгссөн.

"Time" сэтгүүл түүнийг 1953 оны "Жилийн хүн"-ээр өргөмжилж байсан.

 Commons: Konrad Adenauer – Викимедиа дуу дүрсний сан
  1. "11.10.63 10:45 – Herr Bundeskanzler zu Herrn Bundespräsident – Übergabe des Rücktrittsschreibens" [Аденауэр төрийн тэргүүнд огцрох хүсэлтээ өргөн барив]. Конрад Аденауэр сан (герман хэлээр). Эх хувилбараас архивласан: 2018-07-13. Татаж авсан: 2021-01-04.