Jump to content

2020 оны Зуны Олимп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Токиогийн олимп (2020 он)-с чиглүүлэгдэв)
Зуны олимпын XXXII наадам
Games of the XXXII Olympiad
Зохиогдсон хот  Япон, Токио
Оролцсон улс 205 + дүрвэгчдийн баг
Оролцогчдын тоо 11,656
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
39 төрөлд 339 тэмцээн
Нээлтийн ёслол Эзэн Хаан Нарүхито
Хаалтын ёслол
Бамбар асаагч Оосака Наоми
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Олимпын цэнгэлдэх хүрээлэн

2021 оны зуны олимп (2021年夏季オリンピック?) буюу албан ёсоор Олимпын XXXII наадам (XXXII オリンピック競技大会 XXXII [Dai Sanjuni] Orinpikku Kyōgi Taikai) нь 2021 оны 7 сарын 24-нөөс 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдсон олон улсын спортын томоохон арга хэмжээ юм. Токио хот 2013 оны 9 сарын 7-нд Аргентины Буэнос-Айрес хотод болсон ОУОХ-ны 125-р чуулганаар тус наадмыг зохион байгуулах эрхийг авсан.[1] Токио хот 1964 оны зуны олимпыг зохион байгуулж байсан бөгөөд Олимпын наадмыг хоёронтаа зохион байгуулсан Азийн анхны хот болжээ. Нийт 11,656 тамирчин тус наадамд оролцсон.

Токио, Истанбул, Мадрид хотууд албан ёсоор нэр дэвшигч хотоор сонгогдож, зохион байгуулах эрхийг авахын төлөө өрсөлджээ. Баку, Доха хотуудын материалыг ОУОХ хүлээн авсан боловч нэр дэвшигчээр сонгоогүй. Мөн Ром хотын материал хүчингүй болжээ.

  1. "Olympics 2020: Tokyo wins race to host Games". BBC. 7 September 2013. Татаж авсан: 23 September 2013.