Эрчис мөрөн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.6.4) (робот Өөрчилж байна: th:แม่น้ำอีร์ติช
б r2.7.1) (робот Нэмж байна: fa:ایرتیش
Мөр 55: Мөр 55:
[[et:Irtõš]]
[[et:Irtõš]]
[[eu:Irtyx]]
[[eu:Irtyx]]
[[fa:ایرتیش]]
[[fi:Irtyš]]
[[fi:Irtyš]]
[[fr:Irtych]]
[[fr:Irtych]]

11:33, 20 Арваннэгдүгээр сар 2011-ий байдлаарх засвар

Эрчис мөрөн
Эрчис мөрний ай сав
ЭхАлтайн нуруу
АдагОбь мөрөн
Усаа цуглуулдаг орнуудОрос, Казахстан, Хятад, Монгол
Урт4248 км
Урсац2150 м³/с (Тобольск орчимд)
Ус цуглуулах талбай1643000 км²

Эрчис мөрөн (Орос: Иртыш; хас. Ertis / Ертiс; Татар кирилл: Иртеш, латин: İrteş ; Chinese: É'ěrqísī hé / 额尔齐斯河) нь Сибириэр урсдаг, Обь мөрний хамгийн том цутгал гол юм. Эрчис мөрөнд цутгадаг голуудаас хамгийн том нь Тобол гол болно. Обь-Эрчис нь Азидаа томоохонд орох ай савыг бүрдүүлдэг бөгөөд баруун Сибирь, Алтайн нурууны ихэнх хэсгийг хамардаг.

Газарзүй

Омск хот дундуур урсах Эрчис мөрөн
Казахстаны Павлодар орчимд

Хятадын Шинжааны нутагт, Монгол Алтайн нуруунаас эх авах Хар Эрчис баруун хойш урсан, Зайсан нуурыг өнгөрөөд баруун Сибирьт Ханты-Мансийскийн орчмоор Обь мөрөнд цутгахаасаа өмнө Ишим, Тобол голуудыг өөртөө нэгтгэн, нийт 4248 км замыг туулдаг.

Эдийн засгийн хэрэглээ

Ачаа болон зорчигч тээврийн хөлөг онгоцнууд мөрний ус хөлдөөгүй байх 4-р сараас 10-р сард мөрнөөр сүлжилддэг. Оросын төрийн өмчит Эрчис Мөрний Тээвэр компанийн төв оффис байрлах Омск хот нь Баруун Сибирь дэх хамгийн том боомт юм. Казахстан-Хятадын хилийн орчимд байх Усть-Каменогорск, Бахтарминск дэх усан цахилгаан станцууд Эрчис мөрний усаар тэжээгддэг. Усть-Каменогорскийн усан цахилгаан станцын даланг гатлах хөлөг онгоцнууд дэлхийн хамгийн гүнзгий 42 метрийн гүнтэй локоор нэвтэрдэг[1].

1960, 70-аад онд "ашиггүйгээр" Хойд мөсөн далай руу урсан одож буй гол мөрдийн усыг "үр дүнтэй" ашиглахын тулд Дундад Ази руу урсгах төсөл Зөвлөлт Холбоот Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнд Эрчис мөрний усыг Казахстан, Узбекистан руу урсгах төлөвлөгөө багтаж байлаа. Тэрхүү аварга төсөл хэрэгжээгүй ч Эрчис-Карагандын суваг (Орос: Канал Иртыш — Караганда) 1962 - 1974 онд татагдаж, Казахын хуурай тал хээрийг усаар тэтгэн, тус орны аж үйлдвэрийн төвүүдийн нэг Карагандад хүрэх болсон.

2000-аад онд Хятадын засгийн газар Хар Эрчис - Карамайг холбосон суваг татахаар ярьж эхэлсэн бөгөөд Казахстан, Оросын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч буй[2].

Түүх

Эрчис мөрний сав газраар Монгол, Түрэг үндэстнүүд эрт дээр үеэс нутаглаж иржээ. 13-р зуунд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд байсан тус нутагт 15-16-р зуунд Татарын Сибирийн ханлиг оршин тогтнож байлаа. Гэвч 1580-аад онд оросууд Сибирийн ханлигийг мөхөөжээ. 17-р зуунд Ойрадуудын байгуулсан Зүүнгарын хаант улс Оросын өмнөд хөрш болж, Эрчис мөрний дээд биеийг захирч байв. Тэр үед Сибирьт Оросын хотууд олноор байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1716 онд Омск, 1718 онд Семипалатинск, 1720 онд Усть-Каменогорск, 1752 онд Петропавловск хотууд бий болжээ.

Манж Чин улс 1750-иад онд Зүүнгарын хаант улсыг эзлэн авч, улмаар Орос-Чингийн хил 19-р зуун гэхэд тогтсон юм.

Эшлэл