Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
No edit summary |
||
Мөр 40: | Мөр 40: | ||
[[Ангилал:Монгол Улсын Их Хурлын гишүүн]] |
[[Ангилал:Монгол Улсын Их Хурлын гишүүн]] |
||
[[Ангилал:Монголын засгийн газрын гишүүн]] |
[[Ангилал:Монголын засгийн газрын гишүүн]] |
||
[[Ангилал:Монгол ардын намын дарга]] |
|||
[[Ангилал:Монгол ардын намын гишүүн]] |
[[Ангилал:Монгол ардын намын гишүүн]] |
||
[[Ангилал:Харвардын их сургуулийн төгсөгч]] |
[[Ангилал:Харвардын их сургуулийн төгсөгч]] |
05:47, 25 Зургаадугаар сар 2021-ий байдлаарх засвар
Товч танилцуулга:
Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. Улаанбаатар хотод 1980.06.29 өдөр төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр Улаанбаатар хотод мэндэлсэн ч Хэнтий аймагт өссөн. Хүүхэд насаа өвөөтэйгээ хамт өнгөрөөсөн бөгөөд 5 нас хүртлээ хэлд ороогүй хүүг тусгай сургуульд оруулах талаар санал тавьж байсан ч гэсэн өвөө нь шантралгүй зүтгэсээр одоогоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон рашаанд аваачиж хэлд оруулжээ. Арван жилдээ нийгмийн хэт идэвхитэй сурагч байсан бөгөөд телевизийн хөтлөгч, яруу найрагч, лимбэчин түүгээр ч барахгүй Скаутын дарга хүртэл хийж явжээ. Улмаар Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд төгсөгчид хотыг зорьж байхад тэрээр төрөлх сумаа зорьсон юм.
Боловсрол:
- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
- 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
- 2015 онд Жон Ф. Кеннедийн нэрэмжит Төрийн Захиргааны Дээд Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага
- 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
- 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
- 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
- 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2021 оны 1 дүгээр сарын 25ны өдрөөс эхлэн Монгол улсын 32 дахь ерөнхий сайдаар ажиллаж
Сонгуульт ажил:
- “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
- “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
- “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч
Бүтээл:- “Алсын хараа” ном 2005
- “Азийн хүлэг улс” ном 2015 он