Jump to content

Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн (хялбаршуулсан ханз: 河南江北等处行中书省) (Энгийнээр орчуулбал мужийн тогтолцоо) нь Юань улсын үеийн орон нутгийн син жун шу шэн буюу төвлөн засах яамны төлөөний муж юм. Уг газар орон нь Төвлөн засах яамнаас томилогдсон түшмэд нарт харъяалагдаж байсан. Одоогийн БНХАУ-ын Жяньсү, Аньхуй мужуудын хойд хэсэг, Хэнань муж, Хүбэй мужийн хойд нутаг, Шаньдун мужийн баруун өмнөд нутгийг хамран оршиж байсан.

Юань улсын газар нутгийн нэгж

1276 онд Сүн улсыг мөхөөснөөр газар нутгийг нь хувиарлаж Жяньжэ чөлгөөг байгуулсан. Сүүлээр 1284 онд Хэнань нутгийн син жун шу шэн, 1285 онд Жяньбэй нутгийн син жун шу шэн зэргийг байгуулж, Жяньжэ нутгийн син жун шу шэнээс тусгаарласан.

1291 онд Хэнань, Жяньбэйгийн син шэнийг нэгтгэн Бяньлянь чөлгөөд төвлөрүүлж, 3 зам, 12 чөлгөө (лу), 7 фу, 1 жөү-тэйгээр байгуулсан. 1376 онд Мин улсын үед татан буугдсан.

Засаг захиргааны нэгж

[засварлах | кодоор засварлах]

1291 онд Хэнань, Жяньбэйгийн син шэнийг нэгтгэн Бянь Лянь хотод төвлөрүүлж, 12 чөлгөө (лу), 7 шилтгэн (фу)-тайгаар байгуулсан. 1376 онд Мин улсын үед татан буугдсан.

  1. Бяньлянь чөлгөө 汴梁路
  2. Хэнань фу чөлгөө 河南府路
  3. Наньян фу 南阳府
  4. Рүнин фу 汝宁府
  5. Гүйдө фу 归德府
  6. Шянян чөлгөө 襄阳路
  7. Цижөү чөлгөө 蕲州路
  8. Хуанжөү чөлгөө 黄州路

Жяньши зам

  1. Лүжөү чөлгөө 庐州路
  2. Аньфөн чөлгөө 安丰路
  3. Аньцин чөлгөө 安庆路

Хуайдун зам 淮东道:

  1. Янжөү чөлгөө 扬州路
  2. Хуайань чөлгөө 淮安路
  3. Гаою фу 高邮府

Жинхубэй зам 荆湖北道:

  1. Жуншин чөлгөө 中兴路
  2. Шяжөү чөлгөө 峡州路
  3. Аньлү фу 安陆府
  4. Дөань фу 德安府
  5. Жинмэнь жөү 荆门州

Холбоотой мэдээ

[засварлах | кодоор засварлах]