Jump to content

Черниговын Вант Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Черниговын Вант Улс
Газрын зураг
Черниговын Вант Улс (хөх ягаан) XII зуунд
Сүлд
Түүх
Үүсэл: 1024 он
Задрал: 1246 он
Уналт: 1401 он
Нийслэл: Чернигов
Томоохон хотууд: Новгород-Северски (1097 он хүртэл),
Стародуб, Брянск, Путивль,
Курск, Глухов, Гомель

Черниговын Вант Улс (Орос: Черниговское княжество) нь Киевийн Русийн бүрэлдэхүүнд багтаж байсан нэгэн вант улс ба түүний нийслэл нь Чернигов хот байв. Тус вант улс нь 1024 онд Северщина орчим байгуулагдсан ба удалгүй тус вант улсын улс төр, эдийн засгийн чухал төв болон хувирчээ. Черниговын вангууд нь хэд хэдэн удаа Киевийн их ван болохын төлөө тэмцэж байснаас гадна тэд зэрэг зиндааны хувьд удаан хугацаанд Киевийн ноёдын дараа ордог байв.

Вант улс байгуулагдсан цагаасаа эхлэн Днепр мөрний зүүн талын өргөн уудам нутгийг эзэмшиж байв. Газар нутгийн хувьд зүүн хойд зүгт Муром ба Рязань хүрч, зүүн урд талаараа «Зэрлэг газар» хүрч байжээ. Чухал хотуудын тоонд Новгород-Северски,Стародуб, Брянск, Путивль, Курск, Глухов, Гомель орно.

1097 онд тус вант улсаас Северскийн Вант Улс болон Рязанийн Вант Улсууд бие даан тусдаа гарчээ.

1239 онд Русь руу хийсэн Монголчуудын аян дайны хөлд Черниговын Вант Улс өртөн сүйрчээ. 1246 онд улсын ван Михаил нас барсны дараа вант улс Брянск, Новосиль, Карачев, Таруса гэх мэтийн хэд хэдэн жижиг вант улсад хуваагдав. Бүх Русийн хамгийн том хотуудын нэг байсан Черниговыг монголчууд сүйтгэсний дараа удаан хугацааны туршид улсын нийслэлийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан тул нийслэлийг Брянск руу нүүлгэн шилжүүлжээ. XIV зуунд дараагийн задрал явагдсан байдаг. Дараа нь вант улсын нутаг дэвсгэр нь Литвын Их Вант Улсын мэдэлд очив. XV зууны төгсгөлөөр Литвад католик сүсэгтний тоо нэмэгдэхтэй зэрэгцэн олон тооны үнэн алдартны шашинтай орос ноёд газар нутгаа аван Москвагийн Их Вант Улсад нэгдэх болжээ.

Черниговын вангууд

[засварлах | кодоор засварлах]
  • Голубовский Н. История Северской Земли до половины XIV ст. Київ 1882
  • Зайцев А. Черниговское Княжество, древнерусские княжества X — XIII ст. М. 1975