Яогу
Яогу | |
---|---|
Хидан Улсын хаан | |
Хаанчлал | 927.12.11 – 947.05.15 (20 жил, 2-р хаан) |
Төрсөн огноо | 902 оны 11 сарын 25 |
Өнгөрсөн огноо | 947 оны 5 сарын 15 (
|
Өмнөх | Амбагян |
Удаах | Елюй Уюй |
Их хатан | 1 хатан, 1 татвар |
Хүүхэд | 5 хүү, 2 охин |
Эцэг | Амбагян |
Эх | Шулү Пин |
Ургийн овог | Елюй |
Сүмийн цол | Тайзун (太宗) |
Оны цол | Тяньшянь (天顯): 927–938 Хуйтун (會同): 938–947 |
Нэхэн өргөсөн цол | Сяо-у хуйвэнь хуанди (孝武惠文皇帝) |
Өргөсөн нэр | Дэжин (德謹) |
Елюй Яогу (хятадаар: 尧骨, пиньинь:Yáo gǔ; 902-947 он; 45 насалсан) — 926-947 онд төр барьсан Хидан Улсын хоёрдугаар хаан хүн байв. Их Хидан Улсын хаад нь 3 төрлийн нэр хэрэглэж байсан. Елюй гэдэг нь Киданы хааны ургийн овог, Кидан нэр нь Яогу, хятад нэр нь Дөгуан (德光), өргөсөн нэр нь Дөжин (德谨) болно.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Яогу 902 онд Киданулсыг үндэслэгч Абаожийн хоёрдугаар хүү болон төрсөн. Эх нь Шулюй хатан байв. 916 онд ах Туюй нь ханхүүгээр нэр заагдсан боловч 926 онд Яогу хаан болжээ. Түүнийг эх нь болон бусад ноёд дэмжсэн.
Хаан
[засварлах | кодоор засварлах]Яогу хааны сүмийн цолыг нангиад сурвалжид Ляо Тайзун, оны цолыг Тяньшянь (927—938), Хуйтун (938—947), Датун (947) хэмээсэн. Шинэ хаан ахыгаа дөнгөж эзлээд байсан Бохайд Киданы дагавар улс болох Дунданий вангаар тавьсан.
Яогу хаан Хожуу Танг дайлахаар ах дүүсээ явуулсан бөгөөд Хожуу Жиний Ши Жинтанд тусалж Хожуу Танг мөхөөж Янь-Юний 16 жөү хэмээх чухал газрыг Киданулс бэлэг болгон авсан. Хожуу Жинь бие даах гэхэд нь 945 онд нангиадууд руу халдаж нийслэлийг эзлэжээ. 947 онд Кайфэн хотод түүнийг Хуанди хэмээн өргөмжилсөн боловч хойд зүг рүү буцах замдаа нас баржээ.
Яогу хаан улсын нэрийг хятадаар Их Ляо хэмээн нэрийдсэн бөгөөд умард (нүүдэлчин), өмнөд (тариачин) нийслэлийг байгуулж, тус бүрд нь засаг захиргааны өөрчлөлт хийж, сайд түшмэдийг нарыг томилжээ.
Өв
[засварлах | кодоор засварлах]Яогу хаан эцгийн үлдээсэн улсын газар нутгийг улам тэлсэн. Амьддаа ахын хүү Уюйг үлгэр жишээ хэмээн дэвшүүлсэн бөгөөд Уюй хаан ширээг нь өвлөжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Елюй Абаожи
- Эх: Шулү Пин хатан
- Хатан: Шяовэнь хатан, Жин, Янсагө нар төрсөн
- Бага хатан: Шяо овогт , Тяньдө, Диле, Бишэ нар төрсөн
- Хүү: Шулү (Елюй Жин хожим хаан болсон), Елюй Янсагө, Елюй Тяньдө, Елюй Диле, Елюй Бишэ
- Охин: Елюй Лүбүгү (Шяо Сивэньтэй гэрлэсэн), Елюй Чаогүй (Шяо Хайлитай гэрлэсэн)
Өмнөх Елюй Амбагян |
Их Хидан Улсын хаан 927—947 он |
Дараах Елюй Уюй |