Азийн хар баавгай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Азийн хар баавгай
Ursus thibetanus 3 (Wroclaw zoo).JPG
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 VU.svg
Эмзэг (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Ursus
Зүйл: Азийн хар баавгай
Латин нэр
Ursus thibetanus
(Ж. Кювьер, 1823)
Азийн хар баавгайн тархалт
Азийн хар баавгайн тархалт
Ижил утгатай нэршил
  • Selenarctos thibetanus


Азийн хар баавгай (Ursus thibetanus буюу Selenarctos thibetanus) буюу Түвдийн хар баавгай, Хималайн хар баавгай, Сарны баавгай дунд зэргийн биетэй, хурц савартай, хар зүстэй, цээжиндээ өвөрмөц цагаан буюу цайвар шар өнгийн "V" хэлбэрийн тэмдэгтэй баавгайн зүйл. Америкийн хар баавгайтай ойрын төрөл бөгөөд энэ хоёрын өвөг нь Европоос гаралтай байсан гэж үздэг.[2]

Хэмжээ[засварлах]

Азийн хар баавгай 130-190 см урт. Маахай нь 100-218 кг жинтэй, эвш нь 50-125 кг жинтэй.[3] Сүүл нь 4.4 инч урт.[4] Ойролцоогоор 25 жил насална.

Тархац[засварлах]

Азийн хар баавгай Ази тивийн зүүнээс баруун хүртэл өргөн уудам нутагт тархсан. Зүүн Ази, Өмнөд Ази, үүний дотор Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Афганистан, Пакистан, Бангладеш, хойд Энэтхэг, Балба, Сикким (Энэтхэгийн муж улс), Бутан, Мьянмар, Вьетнам, Оросын өмнөд Сибирь, зүүн хойд Хятад, Тайвань, Японд уулархаг нутгийн ой модонд тархсан. Далайн түвшнээс дээш 4700 м өндөр газарт тархсаны зэрэгцээ нам дор газар ч тааралдана. Тархацын зарим хэсэгт Азийн хар баавгайн нутаг том, хүчирхэг хүрэн баавгайтай (Ursus arctos) давхацдаг. Гэхдээ жижиг хар баавгай өрсөлдөгчөөсөө давуу талтай. Тухайлбал авирах чадвар сайтай тул модны жимс, самрыг идэж чаддаг. Түүнчлэн Хятадын Волонгийн дархан цаазтай газарт Азийн хар баавгай аварга хулсны баавгайтай зэрэгцэн амьдардаг ба холын төрлийнхөө дуртай хоол болох хулсаар хааяа хооллодог. Азийн хар баавгайн Тайваньд байдаг дэд зүйлийг Формозын хар баавгай (U. thibetanus formosanus) гэдэг.


Эшлэл[засварлах]

  1. Garshelis, D.L. & Steinmetz, R. (2008). Ursus thibetanus. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 27 January 2009-д авсан. Listed as Vulnerable (VU A1cd v2.3)
  2. Macdonald, David (1984). The Encyclopedia of Mammals: 1, 446. ISBN 0-04-500028-x. 
  3. http://nationalzoo.si.edu/Publications/ZooGoer/1999/2/fact-asiaticblack.cfm
  4. Brown, Gary (1996). Great Bear Almanac, 340. ISBN 1558214747. 

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Ursus_thibetanus
Викизүйлд Ursus_thibetanus-тай холбоотой мэдээлэл байна.