Балдандоржийн Сумъяабаатар

проф. Б. Сумъяабаатар, 2014
B. Sumiyabaatar, 2,262 p., 978-9919-23-665-6, 2020, GCom press
Hомд “Монголын нууц товчоо”-ны үгийн үндсэн хэлбэр, язгуур санааг шинээр хөрвүүлж, анхны худам үсгийн хэд хэдэн хувилбаруудын эх, галигийг судалж, монгол хөрвүүлгүүдэд буй алдааг түүж гаргахын зэрэгцээ “Монголын нууц товчоо”-ны нэвтэрхий толийг багтаасан байна. Бүтээл нь агуулгаараа ч, хэлбэр хэмжээгээрээ ч том бөгөөд “Монголын нууц товчоо” судлалыг нэгэн шат ахиулсан хэмээн судлаачид үзэж байна.

Марал овогт Балдандоржийн Сумъяабаатар (* 1937 оны 2 сарын 16-нд Сүхбаатар аймгийн Хонгор сумын "Хөрзөнт"[1] нь солонгос хэлний мэргэжилтэн, хэл зүйн ухааны доктор, профессор, Б. Ринчен багшийн “тамгатай шавь"[2] Ким Ир Сэний нэрэмжит БНАСАУ-ын Их Сургуулийг төгссөн.

Проф. Б. Сумъяабаатар Монголын Солонгос судлалыг үндэслэж, дэлхийн Монгол судлалын нэгэн салбар болгож хөгжүүлсэн эрдэмтэн.

ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Dankook Их сургууль (kor.), Stockholm Их сургуульд (swed.) тус тус эрдэм шинжилгээ судалгаа хийж байсан. 2009 оноос хойш "Олон улсын Улаанбаатарын их сургуульд" ажиллаж байна.

Төрийн удирдагчид Ж. Самбуу, Ю. Цэдэнбал, П. Очирбат, Н. Багабанди, Н. Энхбаяр, Ким Ир Сэн нарт хэлмэрчилж байсан орчуулагч.

Судалгааны гол сэдвүүд[засварлах | кодоор засварлах]

Монголын нууц товчоо[засварлах | кодоор засварлах]

Эх бичгийн судлал[засварлах | кодоор засварлах]

Чингисийн ач хүү Хубилай, Чингис Өвөөгийнхөө мэлмий гийсний 120жилийн ойг тохиолдуулан, монгол бичгээрээ Монголын анхны Нэвтэрхий толийг зохиолгож хэв сийлж 1282 онд тархаасан гэж хэлэх үгүйсгэшгүй бат үндэс эндээс соёолон гарч ирж байна гэж монголч эрдэмтэн Б. Сумъяабаатар "Хөх Монгол Усын" cударын 12р дэвтэрээс олж батлав. [3]

Их засаг хууль[засварлах | кодоор засварлах]

  • "Их засаг" хуулийг Солонгос сурвалжаас анх удаа олж, монгол хэл дээр 1980, 2008 онуудад хөрбүүлэн тайлбар нийтлүүлсэн.

Монголы эртний ба дунд зууны үеийн хөгжил[засварлах | кодоор засварлах]

Дунд зууны Монгол Солонгосын харилцаа[засварлах | кодоор засварлах]

  • Монголын Солонгос судлалыг үдэслэгч бөгөөд Монголын Их хаад Солонгост удаа дараа илгээж байсан зарлиг бичиг тэргүүтнийг анх удаа судлан шинжилж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан анхдагч.

Mонгол солонгос хэл, соёлын харилцан холбоо, ёс заншлыг зэргэцүүлэн судалж, монгол солонгосын өвөг дээдэс эрт цагт одоогийн Буйр нуур, Халхын гол хавьд нутаг савлан байжээ гэж үзсэн. Солонгосын түүхч, археологичид тэр мөрөөр газар дээр нь ирж олон жил судалгаа, малтлага хийж, батлагаажуулсан болно:

  • Солонгосуудыг өмнө зүгийнхнээс гаралтай гэж үзэж байсныг дахин тунгаан үзэж, нэг хэсэг солонгосчууд Төв Азиас гаралтай гэж үзэж, баталгаа нуталгаа дурдсаныг солонгосын эрдэмтэд, судлааачид хүлээн зөвшөөрч, ном бүтээлдээ эшлэж, интернетээр сацсан зүйл асар их байна.
  • Гэсэр” гэдэг үг бол ”Бүхний хаaн” гэсэн утгатай цол бөгөөд монголын “Гэсэр хан” солонгосын “Көсырхан” нэг улбаатай гэж баталсан, солонгосчуудын нэг хэсэг нь Төв Азиас гаралтай гэдгийг үүгээр давхар нутласан.

Монголчуудын уг гарвалны судалгаа/Генеaлoги[засварлах | кодоор засварлах]

  • Монголд Генеалоги (англ. Genealogy) буюу г гарвал" судлалыг анх үүсгэн хөгжүүлж энэ салбарын анхны судлаач.

Дэлхийн авианы үсгийн судалгаа[засварлах | кодоор засварлах]

  • Дэлхийн авианы үсгийн үүсэл судалгааны ажлыг 1970 оноос эхлэн хийж энэ чиглэлээр нээлт хийсэн.
  • Дэлхийн авианы үсгийг анх өгүүлэх эрхтнийг дууриаж зохиосон болохыг 1970 оноос судлан тогтоож анх удаа нийтлүүлсэн.

Дэлхийн авианы үсгийг дүрс үсгээс гаралтай гэж нийтээр үзэж байгааг дахин хянаж, авианы үсгийг анх зохиохдоо дүрс үсгийг биш, тухайн авиаг хэлэх тэрхэн үеийн өгүүлэх эрхтний байдлыг дууриасан байна гэсэн шинэ санал дэвшүүлж батлcaн.

  • Хүннү нарын анхны бичгийн дурсгал болох "Алтан хүн"-ийг 1987онд анх удаа тайлж уншсан.

Монгол хэлнийн хөгжил[засварлах | кодоор засварлах]

  • Юань (улс) 元 (нан. yuán) гэдгийг "Хөх" (Монгол) гэсэн утгатай болхыг анх удаа тайлж уншсан.
  • Англи, Орос хэл дээрх "Globalization" en:Globalization, "Глобализация" ru:Глобализация гэсэн үгийг "Даяaрчлал", "Даяaршил" гэсэн утгаар анх удаа орчуулж монгол үгсийн санд оруулж хэрэглээнд нэвтрүүлсэн.
  • Англи хэл дээрх en:Offshoring гэсэн үгийг “зайсах” гэсэн утгаар анх удаа орчуулж монгол үгсийн санд оруулж хэрэглээнд нэвтрүүлсэн (2016).

Бүтээлийн чуулган[засварлах | кодоор засварлах]

Ганц сэдэвт ном , хамтын бүтээл 25, эрдэм шинжилгээний ба хялбарчилсан 130 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. Түүний 1990 онд хэвлүүлсэн "Монголын Нууц Товчоо. Үсгийн галиг", 1997 онд хэвлүүлсэн "Монголын Нууц Товчоо. Хэлбэр судлал" гэдэг 3.144 хуудастай бүтээл нь орчин үеийн Монголын хамгийн том нэгэн боть ном болсон. Дотоод гадаадын эрдэм шинжилгээний 30-аад их, бага хуралд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Түүний бүтээлийг дотоод гадаадын 260 гаруй эрдэмтэн мэргэд эш татаж, үнэлж цэгнэж, шүүн тунгааж, дэлгэрүүлэн сурталчилж, номын өрлөг үг, манлай үг хайралсан байна.

  1. С. Лувсанвандангийн хамт "Монгол хэлний ойролцоо үгний товч толь", хуудас 198, 1966
  2. "Буриадын үгийн бичээс", хуудас 315, 1967
  3. "Монгол хэл, утга зохиол, аман зохиолын номзүй", хуудас 364, 1972
  4. "Монгол Солнгос туурагтны угсаа гарал хэлний холбооны асуудлууд", хуудас 228, 1974
  5. "XII - XIV зууны Монгол Солонгос харилцааны бичгүүд", хуудас 252, ШУА, 1978
  6. Хамтын бүтээл, "Монгол хэлний үгийн сангий судлал", ШУА, хуудас 270, 1986
  7. Д. Навааны хамт, "Өвөг Монгол хэл, бичгийн цухаг дурсгал", хуудас 155, 1987
  8. "Монголын нууц товчоо, үсгийн галиг", хуудас 965, 1990
  9. "Дундад зууны Солонгос Монголын харилцаны түүх 1215-1260", хуудас 425, Сөүл, 1992, ISBN
  10. "Монголын нууц товчооны хэлбэрсудлал", хуудас 3.144, 1997
  11. Хамтын бүтээл, "Монгол-Орос дэлгэрэнгүй их толь", I - IV, хуудас xx, Москва, 2001, 2002, ISBN 5-87444-047-X
  12. "Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн уеийн бичмэл", хуудас 720, 2002, ISBN 99929-5-552-X
  13. Чой Гихогийн хамт, "Монголын Нууц Товчоон Монгол үсгийн анхны галиг", 2005, ISBN 89-5726-275-X
  14. "Гучинзургаат тайлбар толь" I - V, хуудас 454, 2005, ISBN 99929-61-13-9
  15. "Гучинзургаат тайлбар толь" VI, хуудас 514, 2003, ISBN 99929-5-823-5
  16. "Гучинзургаат тайлбар толь" VII, хуудас 480, 2005, ISBN 99929-61-01-5
  17. "Гучинзургаат тайлбар толь" VIII, хуудас 399, 2006, ISBN 99929-61-18-X
  18. "Монголын нууц товчооны толь", хуудас 875, 2008, ISBN 978-99929-895-7-2
  19. "Монголын нууц товчооны толь, Монгол-Нангиад, Нангиад - Монгол толь, үсэгнүүд А, Б", 2010, ISBN 978-99962-842-1-2
  20. "Монгол - Солонгос - Нангиад, "Мянган үсгийн" соёлын харицуулсан судалгаа", хуудас 268, 2011, ISBN 978-99962-842-3-6
  21. "Монголын нууц товчоон, Хэлбэрсүдлал I", хуудас 499, 2012, ISBN 978-99962-842-6-7
  22. Д. Навааны хамт "Өвөг Монгол хэл, бичгий чухаг дурсгал", хуудас 157, 2012, 2-p нийтлэл, ISBN 978-9962-842-7-4
  23. "Хубилай Их Хааны үеийн Монгол Солонголын харилцаа", хуудас 530, 2015, ISBN 978-99973-3-025-3
  24. "Дурсгалт бичгийн сэнтийнд заларсан Монгол-Орос толь, Молгольско-Русский словарь", хуудас 794, 2015, ISBN 978-99962-3-539-9
  25. "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООH иж судалгаа", хуудас 2.2642, 2020, ISBN 978-9919-23-665-6, GCom Press

Эрдэм шинжилгээний өгүүллэгүүд[засварлах | кодоор засварлах]

  • "Их Хориг тийш хөтлөх бичээс", 2016.08.16, ОУМЭ-ний 11 дүгээр их хурлд тавьсан илтгэл, [2]; "A script that guides to the forbidden Tomb" (engl.), Translation by D. Khishigsuren [3]
  • "Чингисийн Монголын гадаад харилцааны анхны бичгүүд, 1218-1224" [4]
  • "Өгөөдэй хааны зарилгуудынг зэрэгцүүлэн судалсан дүнгээс", 2008.02.04, Чингис Хаан судлалын үндэсний анхдугаар хурал дээр тавьсан илтгэл [5]
  • "Юан (Юань 元 yuán) гэдэг нэрийн учир" [6]
  • „Монголын Нууц Товчоо ба Монгол хэлний дэвсгэрлэх ёс", 2013.03.29, Олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэл [7]
  • "Монголын Нууц Товчооны нэг эхэд нэгэн монгол үгийг хэрхэн галигласан нь", Монгол судлалын хүрээлэн, Монголын Их сургуулийн эрдэм шинжилгээний "Acta Mongolica" сэтгүүл, 2007, Vol. 7 (291), хуудас 79-112 [8]
  • "Чингисийн алтан ургийн Угийн бичиг - Монгол бахархал", 2012, Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэл [9]
  • "Чингисийн алтан ургийн Угийн бичиг - Монгол бахархал", 2012, Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэл [10]
  • "Монгол Гэсэрхан ба Солонгос Көсырхан", 2012, Сөүл, oлон улсын эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэл [11]
  • "Дундад зууны Монгол Солонгос нь номын садан орон", [12]
  • „Бодон“ гэдэг үгийн утга, 2014, Буриад судлал,эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэл [13]
  • „Төвдийн номын сангаас олдсон Нууц Товчооны хэсгийг Дэхүйн хэвлүүлсэн Нууц Товчоо, Хураангуй Алтан Товчтой мөргүүлэн судласан нь", 2018-08-17, [14]
  • "Дэлхийд хосгүй монгол Угийн бичиг", 2019.05.06., эрдэм шинжилгээний “Даавуун артай соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” хурал дээр тавьсан тэргүүн илтгэл [15]
  • "Монгол, Солонгосын эхэн үеийн харилцааны мөрийг мөшгөсөн нь", 2019.07.04., олон улсын эрдэм шинжилгээний “Монгол, Солонгосын харилцааны түүх ба зүүн хойд азийн хамтын ажиллагаа” хурал дээр тавьсан илтгэл [16]
  • "Манжийг сөрж хэлмэгдсэн Чингисийн удмынхан", 2019.09.13., "Монголын 1911 оны Үндэсний хувьсгал ба хошой Чин Ван М. Ханддорж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэл [17]
  • "Тэнгэрийн хөвүүн” хэмээх хэллэгийн учир", 2020, [18]
  • "Чингис хаан - "Гурван Их Оршил"-ын үзэлтэн", 2022.08.06, [19]
  • "Дундад зууны Солонгосын үндэсний бахархлыг сэргээгч нь Монгол удмын хүн", 2023.05.05, [20]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

  • Э. Пүрэвжав: ""Монголын Нууц Товчоон" судлаач, профессор Балдандоржийн Сумъяабаатар", ШУА, Монгол Улсын Хэл зохиолын хүрээлэн, Хэл зохиол судлал, Хэл шинжлэл, утга зохиол судлалын эрдэм шижилгээний цуврал, ISSN 2308-510X, 2020, [21]
  • Б. Сумъяабаатар: Бүтээлийн чуулган (ном, эрдэм шинжилгээний өгүүллүүдийн жагсаалт), 2017-08, [22]
  • Эрдэмтэн Б. Сумъяабаатар: ИХ ХОРИГ ТИЙШ ХӨТЛӨХ БИЧЭЭС [23]
  • Др. Проф. С. Галсан, „Монголын нууц товчоо, зохиолын гадаад орчуулга“, 2006, 25-27 тал [24]
  • Лодонгийн Түдэв, "Ухсаар байж уг эхэд нь хүрдэг эрдэмтэн", "Дал" сонин, [25]
  • Дундад зууны Монгол Улс Солонгост 4371 боть ном бэлэглэж байжээ [26]
  • С. Ш. Чагдуров, „Про ишождение Гэсэриады„, Опыт сравнительно исторического исследования древнего словарного фонда, АН СССР, Бурятского институт общественных наук, Бурятский филиал, Сибирское отделение, 1980, стр. 33, (russ.) [27]
  • Н. Б. Дугаров, „О кратком словаре синонимов монгольского языка„, Труды Бурятского институтa общественных наук, Бурятский филиал, Сибирское отделение, 1970, стр. 119-120, (russ.) [28]
  • Francis Woodman Cleaves (англ.), Harvard University  (англ.), "The initial formulae in a communication of a mongolian viceroy to the king of Korea" (engl.) [29]
  • http://maral-books.net/

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "www.mongolinternet.com". Archived from the original on 2018-01-28. Retrieved 2019-05-13.
  2. "zms.mn". Archived from the original on 2017-11-10. Retrieved 2017-06-06.
  3. Б. Сумъяабаатар, Чингис хааны мэндэлсний 120 жилийн ойд зориулан нэвтэрхий толь зохиож байжээ. 2020.01.03.[1]