Jump to content

Баяндэлгэр сум (Төв)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баяндэлгэр сум
ᠪᠶ᠋ᠠᠨᠳᠡᠯᠭᠡᠷᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт2,200 км2 (800 бээр2)
Хүн ам
 (2020)
  Нийт 1,596
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Баяндэлгэр сум нь Төв аймгийн сум юм. Тус сумын хүн ам сүүлийн 2002 оноос эхлэн хот дагасан их нүүдлийн улмаас тасралгүй буурч ирсэн. 2005 оны байдлаар 429 өрхийн 1226 оршин суугчтай байв[1]. 2007 оны хүн амын тооллогоор 1165 болж буурчээ. Харин 2013 оны хүн амны жилийн эцсийн тооллогоор 1390 хүн ам, нийт 532 өрхтэй болсон.

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[2]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2013
1,635 1,465 1,278 1,173 1,122 1,165 1,169 1,243 1,292 1,321 1,390

Газар зүйн байрлал

[засварлах | кодоор засварлах]

Байгаль цаг уурын төлөв. Газар зүйн байрлал

Тус сум нь өмнөд талаараа Төв аймгийн Баянжаргалант сумтай, баруун өмнөд талаараа Архуст сумтай, баруун талаараа Эрдэнэ сумтай, зүүн хойд талаараа Мөнгөнморьт сумтай, зүүн талаараа Багануур дүүрэгтэй, зүүн урд талаараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумтай тус тус хиллэн Ханхэнтий нурууны өмнөд хэсэгт оршдог.

Сумын төв нь хойд өргөргийн 47044”10/ зүүн уртрагийн 108004”24/-солбицолд, Улаанбаатар хотоос 101 км, Зуунмод хотоос 108 км, Багануур дүүргээс 26 км зайд алслагдсан байна.

Өлзийт уул /1980,3м/, Баруун бэрхийн даваа /1992,0м/, Шар булгийн даваа /1937,0м/, Баруун салаа уул /1709,8м/, Хушингийн овоо /2221,2м/, Хүнхэр улаан уул /1791,8м/ зэрэг уул даваанууд байр зүйн зурагт тэмдэглэгдсэн байна. Үзэсгэлэнт уул нуруу, ан гөрөөс, гол мөрөн, рашаан усаар элбэг бөгөөд бор гөрөөс, буга, аргаль, гахай, чоно, тарвага зэрэг ан амьтад, хун, галуу, нугас, хөхөө, ятуу, хур, бүргэд, тас, бор шувуу зэрэг жигүүртэн шувуу, алгана, тул, цурхай, гутаар зэрэг загас жараахай, шинэс, хус, хуш, улиас, хайлаас зэрэг ой мод, чулуун нүүрс, алт, цагаан тугалга, жонш, цахиур зэрэг ашигт малтмалтай.[3]

1923 онд Түшээт хан аймгийн Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошууны харьяанд Гүн сум нэрээр байгуулагдсан[4]. 1924 онд Баяндэлгэр уулын сум нэртэй болж, 1931 онд одоогийнхоо нэрээр нэрлэгджээ. 1956 онд сумыг татан буулгаж Баян, Эрдэнэ сумдад нэгтгэсэн ч удалгүй 1959 онд дахин байгуулжээ[4].

Засаг дарга нар

[засварлах | кодоор засварлах]

1923-1962 оны хооронд сумын засгаар 19 хүн ажилласан байна. Үүнд: Дархан хошой чин ван Пунцагцэрэн, Жүгдэр, Гомбожав, Сэрээтэр, Ё.Галдан, Нэрэн, Г.Цэрэнбазар, Л.Дольд, Т.Дэндэв, Ж.Гомбо, С.Нэмэхбаяр, Дамчаа, Ж.Бямбаа, Б.Сэвжид, Навааншарав, Б.Пүрэв, Мөнх, А.Лаагансүрэн, Баярхүү нар ажиллаж байсан байна.

1960 он гарсаар Монгол улсад нэгдэлжих хөдөлгөөн өрнөж Тус суманд “Хэрлэн-баян” нэгдэл байгуулагдсан байна. Тус сумын сум-нэгдэлийн даргаар - Жадамбын Ишжамц /1962-1963/ - Пунцагийн Төмөрдорж /1963-1964/ - Содномын Жадамбаа /1964-1967/ - Шаравын Батбилэгт /1967-1969/ - Даваажавын Бавуу /1969-1978/ - Загдсүрэнгийн Лодой /1978-1980/ - Намхайнямбуугийн Намжиг /1980-1990/ нар тус тус ажиллаж байсан байна.

1990-2020 онд Сумын засаг даргаар - Чойжинсүрэнгийн Бат-Эрдэнэ - Мягмарчимэд - Ганхуяг - Пүрэвдорж - Ё.Батхуяг - Ш. Ойдовдорж, Г.Баасанжав нар тус тус сонгогдон ажилласан байна. 2020 оноос эхлэн З.Дэлгэрцэцэг сумын засаг даргаар ажиллаж байна.

2004 оны байдлаар 64,000 орчим толгой мал тоологдсоны 19,000 нь ямаа, 35,000 нь хонь, 3,500 нь үхэр, 6900 нь адуу, 71 нь тэмээ байв[5].

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж тус сумаас төрөн гарсан билээ[4].

2008 оны Бээжингийн олимпын аварга Энхбатын Бадар-Ууган

Монгол улсын гавьяат жүжигчин Алтангэрэлийн Бүтэд

Монгол улсын гавъяат багш Н.Мажигсүрэн

Монгол улсын начин Цэрэндариагийн Дайнаа

Монгол улсын начин Батчулуун

Монголын волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Цэрэнбаатар

Орчин цагийн анхны дипломатуудын нэг Дамдины Ням нар тус сумын уугуул юм.

Уур амьсгал бүрдэхэд газар зүйн байрлал, нарнаас ирж буй дулааны илч, агаарын орчил хөдөлгөөн, газрын гадарга зэрэг бие биетэйгээ нягт холбоотой хүчин зүйлс голлон нөлөөлдөг. Манай орон далай тэнгисээс алсагдсаны зэрэгцээ тал бүрээсээ өндөр уул нуруудаар хүрээлэгдсэний улмаас агаарын температур ба хур тунадас жил бүр харилцан адилгүй, эх газрын эрс тэс уур амьсгалтай. Баяндэлгэр сум нь өвлийн улирал хүйтэн, зун нь сэрүүвтэр богино, хавар, намрын улиралд халуун хүйтний ялгаа нь байгаа нь эх газрын эрс тэс уур амьсгалын нөлөөний илрэл юм.[6]

Холбоотой бичлэг

[засварлах | кодоор засварлах]

https://www.youtube.com/watch?v=qPosdS8tbNU -Ариунбаатар - Мичид аргадсан нуур

https://www.youtube.com/watch?v=s0hzLWTT1PA - Их Нацагдоржийн нутаг ган болдоггүй нутаг

https://www.youtube.com/watch?v=uGHliuc7cC0- Ариунзаяа- Баяндэлгэр хайрхан минь

  1. "Аймгийн Статистикийн Алба" (PDF). Archived from the original (PDF) on 2008-05-28. Татаж авсан: 2008-05-28.
  2. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)
  3. http://www.bayandelger.to.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1&Itemid=3
  4. 4.0 4.1 4.2 Баяндэлгэр сум[permanent dead link]
  5. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.109
  6. http://www.bayandelger.to.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1:2009-05-25-06-55-53&catid=1:2009-05-20-11-37-53&Itemid=14