Гомбожаб Цэбекович Цыбиков

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гомбожаб Цэбекович Цыбиков

Гомбожаб Цыбиков буюу Цэвэгийн Гомбожав (орос. Гомбожа́б Цэ́бекович Цы́биков, 1873 оны 4 сарын 20(?), Урд-Ага, Забайкальская область, Орос - 1930 оны 9 сарын 20, Агинское, Буриад, ЗХУ, одоогийн Забайкальский край, ОХУ) Оросын нэрт монголч эрдэмтэн, төвд судлаач байсан. Түүний Лхас хотод 1900-1901 онд авсан гэрэл зургууд Лхасын хамгийн анхны гэрэл зураг байжээ. 1919 онд "Монгол, Төвдөөр зорчсон тэмдэглэл"-ээ Санкт-Петербургт хэвлүүлжээ. Одоогоор энэ ном англи, монгол, польш, франц, хятад, чех хэлээр орчуулагдан гарчээ.

Намтар[засварлах]

Хорь буриадын Нохой Хүбдүүд овогтой тэрээр 1899 онд Санкт-Петербургийн Их Сургуулийн дорно дахины факультетыг алтан медальтай төгссөн. 1899—1902 онд Монгол, Төвдөөр зорчиж аялсан. Тэрээр төвд ярианы хэл сайн сурсан онцлогтой хүн тул 1905 онд Английн цэрэг Төвдөд нэвтрэхэд 13-р Далай лам зугтаж Монголын Их хүрээ орон Оросын талаас тусламж хүсэх тухай хэлэлцээрт оролцон орчуулагч хийж байжээ. Дараа нь 1917 он хүртэл Владивосток хотын Их сургуулийн дорно дахины институтын Монгол, Төвд хэлний тэнхимийн анхны профессороор ажилласан. Владивостокт, Гомбожав Цыбиков монгол, төвд хэлний олон ном заах материал гаргаснаас гадна Богд Зонховын "Бодь мөрийн зэрэг" номын эхний хоёр ботийг орос хэл рүү орчуулсан.

1917 оны хувьсгалын дараа, тэр Улаан-Үдэд ирж Буриадын автономийг бий болгоход их үүрэг гүйцэтгэсэн юм. Улаан-Үд дэх шинэ Буриадын Хэл, Зохиол, Түүхийн Хүрээлэнгийн үүсэн байгуулагчдын нэг, хамгийн алдартай гишүүн нь байв. Мөн тэрээр Эрхүүгийн Их Сургуулийн профессор байж, монгол соёл, хэл зохиолын холбогдолтой өгүүлэл олныг бичсэн хүн юм.

Зохиол[засварлах]

  • Цыбиков, Гомбожав Цэбекович. Монгол, Төвдөөр зорчсон тэмдэглэл. Орчуулсан, моотгон Д. Бадамням. Орчуулгын редактор Ц. Сүхбаатар. 3-р хэвлэл. Монсудар хэвлэлийн газар, Улаанбаатар, 2001. 244 хуудас.

Гадны гогцоонууд[засварлах]