Лионель Месси
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Лионель Андрес Месси[1][2] | ||
Өндөр | 1.70 м[1] | ||
Байрлал | Жигүүрийн хагас хамгаалагч/Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Интер Майами | ||
Дугаар | 30 | ||
Өсвөрийн баг | |||
1995–2000 | Ньюэллз Олд Бойз | ||
2000–2004 | Барселона | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2004–2005 | Барселона B | 22 | (6) |
2004–2021 | Барселона | 520 | (474) |
2021–2023 | Пари Сен-Жермен | 58 | (22) |
2023– | Интер Майами | 25 | (21) |
Шигшээ баг‡ | |||
2005 | Аргентин (21-ээс доош нас) | 7 | (6) |
2008 | Аргентин (23-аас доош нас) | 5 | (2) |
2005– | Аргентин | 189 | (112) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2024 оны 10 сарын 20. † Гараа (Гоол). |
Лионель Андрес Месси Куччиттини (испани хэлээр-Lionel Andrés Messi Cuccittini) 1987 оны 6 дугаар сарын 24-нд Аргентин улсын Санта-Фэ мужийн Росарио хотод төрсөн Аргентины хөлбөмбөгчин юм. 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023 оны ДХБХ-ны оны шилдэг хөлбөмбөгчин, 2022 оны дэлхийн аварга тэрбээр Испанийн Барселона, Францын Пари Сен-Жермен багуудад тоглож байгаад өдгөө АНУын Интер Майами баг болон Аргентины шигшээ багийн ахлагч бөгөөд довтлогчийн байрлалд тоглож байна.
Л.Месси 13 насандаа Испани улс руу эцэг эхийн хамт нүүж ирж Барселона багийн залуучуудын шигшээд орж тоглож 2004 оны 10 дугаар сараас тус багийн үндсэн тоглогчийн гараагаа эхэлүүлсэн.
Месси 21 насандаа буюу 2009 онд анх ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин болон Алтан бөмбөгийн буюу "Баллон Д'Ор"-ын шагналыг хүртжээ. 2010/2011 оны УЕФА-ын шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн. Тэрээр Барселона багийн бүх цаг үеийн мэргэн бууч юм. Түүний хөлбөмбөг тоглож байгаа нь Марадонатай төстэй учраас заримдаа түүнийг Марадонагийн залгамжлагч гэгддэг.
Месси багаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн ба түүний чадварыг Барселона эхлээд олж анзаарчээ. Тэр 2000 онд өсөлтийн дутагдлын өвчинд нэрвэгдээд байсан учир гэр бүлтэйгээ Росариогоос Европ руу нүүж Барселона баг түүний эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байна. Тэрбээр анх 2004-05 оны улиралд Барса-д анхны тоглолтоо хийсэн бөгөөд залуу тоглогчоос дэлхийн шилдэг хөлбөмбөгч болтлоо дэвшсэн. 2006/2007 онд түүний амжилт эхэлж Эл Класико-д хет-трик хийж, "Ла" лигийн 26 тоглолтод 14 гоол оруулсан байна. Түүний өсөлтийн хамгийн амжилттай жилүүд нь 2008-2009 оны улирал байсан бөгөөд 38 гоол оруулж Барселона багт 6 цомыг хүртсэн билээ. Тэрээр амжилтаа улам ахиулсаар 2011-2012 оны улиралд нийт 53 гоолыг оруулжээ.
Месси одоогийн байдлаар Ла лигт 10, Аваргуудын лигт 4 түрүүлснээс 2009, 2011 оны шигшээ тоглолтуудад Английн Манчэстэр Юнайтэд багийн эсрэг гоол оруулжээ. 2011-2012 оны улиралд Аваргуудын лигт 12 гоол оруулж Марко Ван Бастен, Жиан Фер Папиний дараачаар 1 улиралд оруулсан гоолын тоогоороо бичигдэх болсон. Мөн Аваргуудын лигийн мэргэн буучийн жагсаалтыг 3 жил дараалан тэргүүлсэн анхны хөлбөмбөгч юм. Тэрбээр Иохан Круифф, Мишель Платини, Марко Ван Бастен нарын дараачаар Баллон Д'Ор шагналыг 3 удаа хүртсэн 4 дэхь хөлбөмбөгч болсон. 2012 онд тэрбээр Барселона багтайгаа Аваргуудын лигийн шөвгийн 16-д Байер Леверкузен багийг хожсон тоглолтод 5 гоол оруулж УЕФА Аваргуудын Лигийн түүхэнд 1 тоглолтод 5 гоол оруулсан анхны хөлбөмбөгч болж нэрээ мөнхөлсөн.
Месси мөн 2005 оны ФИФА Залуучуудын хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины багтай түрүүлж, шилдэг тоглогч, шилдэг мэргэн буучийн шагналыг хүртсэн. 2008 зуны олимпоос мөн Аргентины хөлбөмбөгийн багтай алтан медаль хүртэж олимпын аварга болжээ. Месси шигшээ багтайгаа нийт 151 тоглолтод оролцож 76 гоол оруулаад байна.
Тэрбээр 2010 онд UNICEF-ийн хүндэт элч төлөөлөгч болсон ба өөрийн "Leo Messi Foundation" сангаараа боловсрол болон эмчилгээний тусламж хэрэгтэй хүүхдүүдэд тусалдаг.
2020 онд Л.Месси-г Forbes сэтгүүл дэлхийд хөлбөмбөгийн спортоор 1 тэрбум ам.доллар олсон хоёр дахь хүн болсон гэж зарласан байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Аргентины Санта-Фед 1987 оны 6 сарын 24-нд ган хайлшийн комбинатын ажилчин Хорге Горацио Мессигийн хүү болон мэндэлжээ. Эх нь Селия Мария Куччиттини гэрийн эзэгтэй. Мөн тэрээр Родриго, Матиас гэж хоёр ахтай бөгөөд Мария Соль хэмээх эмэгтэй дүүтэй ажээ. 5 настайдаа Месси хүү анх аавынхаа дасгалжуулдаг хүүхдийн Грандоли багт хөлбөмбөг тоглож эхэлжээ. Аргентин довтлогчийн хөлбөмбөгийн замнал 1995 онд Ньюэллс Олд Бойз багаас эхэлжээ. Гэвч 11 настайдаа Месси өсөлтийн гормоны дутагдал өвчинд нэрвэгджээ. Хэдийгээр Ривер Плэйт баг түүнийг ихээр сонирхож байсан ч хүүгийн сард 900 доллар төлөх эмчилгээний зардлыг төлөх боломжгүй байв. Харин ФЦ Барселона багийн спортын захирал Карлес Резач Мессигийн ур чадварыг анзаарч хэрвээ Барселона багт элсэхийг зөвшөөрвөл эмчилгээг нь бүрэн хариуцахаар болсон байна. Ингээд 13 настай бяцхан жаал азаа үзэж хүчээ сорихоор шийдэн Атлантын далайг гаталж эцэг эхийн хамт Барселонад ирэв. Ингээд 14 наснаас дооших хүүхдийн багт элсэн орсон байна.
Барселона
[засварлах | кодоор засварлах]Хүүхдийн багийн нас насны түвшин бүрд Мессигийн ур чадвар ер бусын хурдаар өсөн нэмэгдсээр Барса С, Барса Б, тэр ч бүү хэл үндсэн багийн бүрэлдэхүүнд хүрэх замыг тэрбээр хамгийн богино хугацаанд туулан гарч ирсэн юм.
2003-2004 оны улиралд 16-хан насандаа 1-р багийн бүрэлдэхүүнд багтаж анхны тоглолтдоо оролцов. Энэ бол Портогийн Драгон цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтэд зориулсан нөхөрсөг тоглолт байлаа. 2004 оны 10-р сарын 16-нд Барселонагийн дэрби Эспаньолтой Олимпик цэнгэлдэх хүрээлэнд хийсэн тоглолтод оролцож албан ёсны тэмцээний гараагаа эхэлсэн бөгөөд баг нь 1-0 харьцаагаар ялсан билээ. Энэ улиралд Барселона лигтээ ялалт байгуулсан юм.
Үндсэн багийн хэд хэдэн тоглогчдын ноцтой гэмтлийн улмаас нөөц багаас цөөнгүй тоглогч дуудагдаж байсан үед Месси багийн байнгын нэг хэсэг боллоо. 2005 оны 5-р сарын 1-нд тэрээр Албакете багийн эсрэг тоглолтод гоол хийж, Барсагийн түүхэн дэх хамгийн залуудаа хаалганд бөмбөг оруулсан дээд амжилт тогтоож байв. Энэ үед тэр 17 нас 10 сар 7 хоногтой байжээ. Хожим нь энэхүү дээд амжилтыг Бояан Киркич эвдсэн юм.
2005-06 оны улирал
[засварлах | кодоор засварлах]Месси үндсэн багийн тоглогчоор Жон Гамперын цомын тэмцээнд Ювентусийн эсрэг тоглож 2005-2006 оны улирлыг гайхалтай гүйцэтгэлтэйгээр эхэллээ. Түүнчлэн Сантьяго Бэрнабэу дэх 3-0 харьцаатай мартагдашгүй ялалт, Аваргуудын лигт Чэлсигийн эсрэг Стэнфорд Бриджэд болсон тоглолт зэрэгт чадварлаг тоглолт үзүүлжээ. Гэвч гэмтэл түүнийг улирлын сүүлийн дийлэнх үеийг талбайн гаднаас харахад хүргэсэн юм. Тэрбээр лигийн 17, Аваргуудын лигийн 6, Копа Дель Рэй-д 2 тоглолтод оролцож нийт 8 гоол хийжээ.
2006-07 оны улирал
[засварлах | кодоор засварлах]Дараагийн улиралд Месси амжилтаа дээшлүүлж, өөрийн гоолуудаар дэлхийг дуу алдуулан алмайруулж эхэллээ. Тэдгээрийн нэг нь Эзэн Хааны Цомын төлөөх тэмцээнд Хетафегийн хаалганд хийсэн гоол юм. Уг тоглолтод тэрбээр талбайн төвөөс эсрэг багийн 5 тоглогчийг хаалгачтай нь цуг хууран нэгэн гайхамшигтай гоолыг оруулсан юм. Энэ нь мөн Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадонагийн 1986 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга дээр оруулсан "Зууны гоол" гэж нэрлэгддэг гоолтой тун төстэй ба түүнийг Марадонагийн залгамжлагч гэх болов. Яг ижил зайнаас яг ижил тооны тоглогчийг хуурч мөн л төстэй байрлалаас цохисон гээд 21 жилийн өмнөх тэр гоолыг давтсан юм. Эспаньол багийг эсрэг тоглолтод гараараа гоол оруулсныг нь шүүгч үүнийг анзааралгүй тооцсон ба энэ нь түүний замналын нэгэн өвөрмөц мөч байв. Энэ нь бас л Марадонагийн "Бурхны гар" гэгддэг гоолтой төстэй байв.
Мөн Реал Мадрид багийн эсрэг Эл Класикод 3 гоол оруулж багтаа тэнцээг авчирсан юм. 2006-2007 улиралд хэдийгээр баг ямар нэг цом хүртэж чадаагүй боловч Аргентин залуу маань ЕХБХ-ны Алтан бөмбөгт 3-рт нэрлэгдлээ.
2007-08 оны улирал
[засварлах | кодоор засварлах]2007-2008 онд ахиц дэвшил нэмэгдсээр нийт 40 тоглолтод оролцож 16 гоол, 10 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй дуусгажээ. 3-р сарын 4-нд Аваргуудын Лигт Селтик багийн эсрэг тоглолтод хөлийн булчинд бэртэл авж 6 долоо хоног талбайд гараагүй нь түүний амжилтад нөлөөлжээ. Улирлын явцад 2007 оны 12 сард тэрбээр анхны удаагаа ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшиж дэд байр эзэллээ. Зарим хүмүүс түүнийг энэ шагналыг авах эрхтэй байсан ч гэж хэлэлцэж байв. Мөн дэлхийн шилдэг 11-н багт нэрлэгдсэн байна.
2008-09 оны улирал
[засварлах | кодоор засварлах]2008-2009 оны улирал түүний хувьд гайхалтай болж өнгөрлөө. Роналдиньо багаас явсны дараа тэрбээр 10 номерийг зүүх болов. Улирлын дунд үед тэр 2008 оны ДХБХ-ны оны шилдэг хөлбөмбөгчний шагналд 678 оноогоор Кристиано Рональдогийн ард 2-рт бичигдсэн юм.
Улирлын анхны хет-трикийг Копа Дел Рейн тэмцээнд Атлетико Мадрид багийн эсрэг орууллаа. Месси мөн Шахтар Донецк, Расинг Сантандер багийн эсрэг тоглолтод тус тус 2 гоол оруулж багтаа хожлыг авчирсан. 2009 оны 4 сарын 8-нд Аваргуудын Лигт Байэрн Мюнхений эсрэг 2 гоол оруулснаар Аваргуудын лигт 8 гоол оруулж өөрийн хувийн амжилтыг эвджээ. Мөн Реал Мадридыг 6-2 харьцаатайгаар хожсон тоглолтод 2 гоол оруулсан. 5 сарын 13-нд Атлетик Билбао багийг хожиж анхны удаа Испанийн Эзэн хааны цомыг Барселона багтай хүртэв. Уг тоглолтод Месси 1 гоол, 2 ашигтай дамжуулалт өгсөн.
Месси Барселона багтайгаа 6 цом (Аваргуудын лиг, Ла лиг, Европын супер цом, Эзэн хааны цом, Испаний супер цом, Клубүүдийн дэлхийн аварга)-ыг хүртэж Аваргуудын лигт 2 дахиа түрүүлэн мэргэн бууч, шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ. Аваргуудын лигт 9 гоол оруулсан бөгөөд шигшээд Манчэстэр Юнайтэдийн эсрэг гоолыг оруулж түрүүлэн уг тэмцээний хамгийн залуу мэргэн бууч болжээ.
2009-10 оны улирал
[засварлах | кодоор засварлах]2009 оны 9 сарын 18-нд Месси багтайгаа 2016 он хүртэл тоглохоор болж шинэ гэрээ байгуулжээ. 250 сая еврогийн цалин авах болсноор Ла Лигийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин болсон юм. Валенсиа багийн эсрэг өөрийн талбай дээр, мөн Сарагоса багийн талбай дээр тус тус хэт-трик оруулж Ла Лигт өөрийн болон айлын талбай дээр хэт-трик оруулсан Барселонагийн анхны тамирчин болсон. 2009 оны 12-р сард Клубүүдийн дэлхийн аваргад Эстудиантес багийн эсрэг хожлын гоолыг оруулж тус тоглолтод баг нь 2-1-р хожсоноор Месси анх удаа энэ тэмцээнд түрүүлэв. Энэ улиралд мөн Ла Лигт түрүүлжээ. 2010 оны 4 сарын 16-нд Аваргуудын Лигт Арсенал багийн эсрэг 4 гоол оруулж анхныхаа покерыг буюу 1 тоглолтод 4 гоол оруулсан. Мөн ингэснээр Ривалдогийн амжилтыг эвдэж Аваргуудын Лиг дэхь Барселона багийн бүх цаг үеийн мэргэн бууч болжээ. 2009 оны 12 сарын 1-нд Лионэль Мэсси Кристиано Роналдо, Кака, Шави, Иньеста нарын өмнө гарч ФИФА оны шилдэг хөлбөмбөгч болон Баллон Д Ор шагналыг авчээ. 2009-2010 онд Месси 47 гоол оруулж Барселона багийн нэг улиралд оруулсан гоолын амжилтыг эвдэн УЕФА-н " Алтан шаахай" шагналын эзэн болсон билээ.
2010-11 оны улирал
[засварлах | кодоор засварлах]2010-2011 оны улирал. Испанийн супер цомын тоглолтод Сэвильяг Барса 4-0 харьцаатай хожлоо. Энэ тоглолтод Месси хэт-трик буюу гурван гоол оруулсан юм. Алмериагийн эсрэг улирлын 2 дахь хет-трикээ оруулж Ла Лиг дэх 100 дахь гоолоо оруулсан юм. Ийнхүү шинэ улирлыг өнгөтэй эхлүүлсэн тэрбээр тус улиралд 53 гоол хийж, Ла Лиг, Аваргуудын Лигт түрүүлэв. 2010-11 оны Аваргуудын лигт 12 гоол оруулж мэргэн бууч болсон бөгөөд Рүүд Ван Нистелройн амжилттай зэрэгцсэн. Хагас шигшээд Реал Мадрид багийн эсрэг 2 гоолыг оруулсан бөгөөд 2 дахь тус тэмцээний шилдэг гоолуудын нэг байлаа. Шигшээ тоглолтод Манчестэр Юнайтэдын эсрэг 2 дахь гоолыг оруулж тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Мөн ФИФА Баллон Д Ор шагналд багийн андууд болох Шави, Иньеста нартай нэр дэвшиж, 2011 оны 1 сарын 1-ны өдөр шагналаа авсан юм.
2011-12 оны улирал
[засварлах | кодоор засварлах]2011-2012 оны улиралд Лео Месси Испанийн супер цом, Европын супер цом, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Энэ улиралд ЕХБХ-ны шилдэг хөлбөмбөгчин, ФИФА Баллон Д'Ор шагналын эзэн болсон. Ийнхүү Месси Иохан Круифф, Мишель Платини, Марко Ван Бастен нарын дараачаар уг "Баллон Д'Ор" /Алтан бөмбөг/ шагналыг 3 удаа дараалан хүртсэн 4 дэх хөлбөмбөгч болсон. Улирлын эхэнд Реал Мадрид багийн эсрэг 3 гоол, 2 ашигтай дамжуулалтыг өгч Испанийн супер цомын эзэн болов. УЕФА Супер цомын тоглолтод 2 дахь гоолыг оруулж багаа ялалтад хөтөлжээ. 2012 оны 9 сард Осасуна багийн эсрэг хет-трик хийж, УЕФА Аваргуудын лигт БАТЕ багийн эсрэг 2 гоол оруулснаар Барселона багийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтад Ладислав Кубалагийн 194 гоолын амжилтыг эвдэж Цезар Родригесын ард 2-т бичигдэх болов. Мөн Атлетик Билбао, Райо Валлекано багийн эсрэг анхны гоолоо оруулжээ. 2012 оны 12-р сард Барселона багтайгаа Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож нийт 4 гоол оруулж шигшээ тоглолтод Сантос багийн эсрэг 2 гоол оруулснаар тэмцээний шилдэг тоглогч болов. Мөн 1 жилд оролцсон бүх 6 тэмцээндээ гоолдсон гэсэн нэгэн шинэ амжилтыг тогтоожээ. 2012 оны 2 сарын 29-нд Валенсиа багийн эсрэг Ла Лигийн 200 дахь тоглолтдоо оролцож 4 гоол шигтгэжээ. Мөн 3 сарын 7-нд Байэр Леверкузэн багийн эсрэг 5 гоол оруулж Аваргуудын лигийн түүхэнд 1 тоглолтод 5 гоол оруулсан анхны хөлбөмбөгчин болсон юм. 2012 оны 3 сарын 7-нд Гранада багийн эсрэг 3 гоол оруулж Цезар Родригесын 232 гоолоор тогтоогоод байсан Барселона багийн бүх цаг үеийн гоолын амжилтыг эвдэж 234 дэх гоолоо оруулжээ. 2012 оны 4 сарын 3-нд Аваргуудын Лигт Милан багийн эсрэг 2 гоол оруулснаар Аваргуудын лигийн 1 улиралд 14 гоол оруулж Аваргуудын лигийн шинэ рекордыг тогтоож, Европын цомд Хосе Алтифинигийн амжилттай зэрэгцэв. 5 дугаар сарын 25-ны өдөр Испаний эзэн хааны цомын тэмцээнд гоол оруулж багтаа ялалт авчирснаар 2 дахь удаагаа уг цомыг өргөсөн юм. Мөн уг тоглолт дасгалжуулагч Гуардиолатай хийсэн сүүлийн тоглолт байсан ба Месси улирлын 73 дахь гоолоо оруулж 1 улиралд хамгийн олон гоол оруулсан гайхамшигтай шинэ амжилтын эзэн болсон. Мөн Ла Лигт 50 гоол 1 улиралд шигтгэж мөн л нэгэн дээд амжилтын эзэн болсон билээ. Месси ийнхүү уг улирлыг 73 гоол, 29 оновчтой дамжуулалтаар дуусгасан нь урьд өмнө нь ямар ч тоглогчийн гаргаж байгаагүй агуу амжилт юм.
=== Аргентин =Месси 2011 оны Өмнөд Америкийн хөлбөмбөгиаварга шалгаруулах тэмцээн дээр]]
Анх Аргентины нэрийн өмнөөс Нидерландад болсон 20-с доош насныхны дэлхийн аваргын тэмцээнд оролцож түрүүлээд зогсохгүй гоолоороо тэргүүлж, шилдэг тоглогчийн шагнал хүртжээ. 18 настай хүү уг дэлхийн аваргын тэмцээн дэх эрдэнэсийн нэг байлаа. Удалгүй тэрбээр шигшээ багийнхаа бүрэлдэхүүн дэх анхны тоглолтоо Унгарын багийн эсрэг хийсэн юм.
Улмаар Месси шигшээ багтаа байнга тоглож 2006 оны Дэлхийн Аваргын тэмцээнд оролцож, анхны гоолоо Серби-Монтенегрогийн багийн эсрэг оруулсан. Мөн 2007 оны Копа Америкад финалд хүрсэн юм. 2008 оны Бээжингийн олимпод багаа ахлан тоглож хагас шигшээд Бразилыг, шигшээ тоглолтод Нигерийг хожин аваргалж, олимпын аварга болсон.
2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Грекийн багийн эсрэг анх удаа үндсэн багийн ахлагчаар тоглосон бөгөөд багаараа шөвгийн 8-д үлджээ. 2011 оны Копа Америкад Аргентины шигшээ багтай шөвгийн 8-д үлдэж тус тэмцээний аварга Уругвайн багт торгуулийн цохилтоор ялагдсан билээ.
2012 оны 2 сарын 29-нд Швейцарын багийн эсрэг нөхөрсөг тоглолтод Аргентиний шигшээ багт анхны хет-трикээ оруулжээ.
Шигтгээ
[засварлах | кодоор засварлах]Месси бол ер бусын тоглогч билээ. Тэрбээр маш бүтээлч, хамгаалагчдыг хялбархан хуурч гарах өндөр ур чадвартай, солгой, төв болон 2 жигүүрээр, тэр ч бүү хэл бүр төвийн довтлогчийн байрлалд ч тоглох чадвартай тал бүрийн авьяастай тоглогч юм.
Месси 169 см өндөртэй, жижиг биетэй хэдий ч хурдтай, биеийн хүч сайтай учраас өөрөөсөө өндөр биерхүү өрсөлдөгчийг давуу талаараа илүүрхэж тоглодог. Түүнчлэн итгэмээргүй хүчирхэг бөгөөд түүнийг булангийн цохилт, чөлөөт болон торгуулийн цохилтоос эцсийн цэг тавих мэргэжилтэн гэж хэлж болно.
"Лио" толгойгоор ч тун муугүй тоглодог бөгөөд шаардлагатай үед тэрбээр хэд хэдэн төрлийн үүрэг өөртөө авч тоглох чадвартай гэж үзэж болно. Тэр бол хөлбөмбөгийн ертөнцөд туйлын амжилттай замаар замнахаар заяагдсан тоглогч билээ.
Гуардиолагийн анхны улиралд тэрбээр өмнө яаж тоглож байсан яг л тэр янзаараа дэлхий нийтийг шагшуулсан уран тоглолт үзүүлсэн билээ.
Үзүүлэлтүүд
[засварлах | кодоор засварлах]- 2012 оны зургадугаар сарын 10-ний байдлаар.
Клуб
[засварлах | кодоор засварлах]Клуб | Улирал | Лиг[3] | |
---|---|---|---|
Гараа | Гоол | ||
Барселона C | 2003–04 3ª | 8 | 5 |
Барселона B | 2003–04 2ªB | 5 | 0 |
2004–05 2ªB | 17 | 6 | |
Бүгд | 30 | 11 |
Клуб | Гоол | Лиг | Цом | Аваргуудын Лиг | Супер цом | ЕХБХ супэр цом | ДХБХ клубуудын ДАШТ | Бүгд | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Дамжуулалт | Гараа | Гоол | Дамжуулалт | Гараа | Гоол | Дамжуулалт | Гараа | Гоол | Дамжуулалт | Гараа | Гоол | Дамжуулалт | Гараа | Гоол | Дамжуулалт | Гараа | Гоол | Дамжуулалт | ||
Барселона | 2004–05 | 7 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 0 | — | — | — | 9 | 1 | 0 | ||||||
2005–06 | 17 | 6 | 3 | 2 | 1 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 0 | 0 | — | — | 25 | 8 | 4 | |||||
2006–07 | 26 | 14 | 2 | 2 | 2 | 1 | 5 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 17 | 3 | |
2007–08 | 28 | 10 | 12 | 3 | 0 | 0 | 9 | 6 | 1 | — | — | — | 40 | 16 | 13 | |||||||
2008–09 | 31 | 23 | 11 | 8 | 6 | 2 | 12 | 9 | 5 | — | — | — | 51 | 38 | 18 | |||||||
2009–10 | 35 | 34 | 10 | 3 | 1 | 0 | 11 | 8 | 0 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 1 | 2 | 2 | 0 | 53 | 47 | 11 | |
2010–11 | 33 | 31 | 18 | 7 | 7 | 3 | 13 | 12 | 3 | 2 | 3 | 0 | — | — | 55 | 53 | 24 | |||||
2011–12 | 37 | 50 | 16 | 7 | 3 | 4 | 11 | 14 | 5 | 2 | 3 | 2 | 1 | 1 | 1 | 2 | 2 | 1 | 60 | 73 | 29 | |
Бүгд | 214 | 169 | 72 | 33 | 20 | 10 | 68 | 51 | 15 | 7 | 8 | 2 | 3 | 1 | 2 | 4 | 4 | 1 | 329 | 253 | 102 |
Шигшээ багтаа
[засварлах | кодоор засварлах]Шигшээ баг | Хэзээ | Гараа | Гоол | Ашигтай дамжуулалт |
---|---|---|---|---|
Аргентин | 2005 | 5 | 0 | 0 |
2006 | 7 | 2 | 1 | |
2007 | 13 | 6 | 3 | |
2008 | 8 | 2 | 1 | |
2009 | 10 | 3 | 2 | |
2010 | 10 | 2 | 2 | |
2011 | 13 | 4 | 2 | |
2012 | 3 | 7 | 2 | |
Бүгд | 70 | 26 | 12 |
Олон улсын гараан дахь гоолууд
[засварлах | кодоор засварлах]20-с доош насны баг
[засварлах | кодоор засварлах]Гоол | Огноо | Цэнгэлдэх | Өрсөлдөгч | Оноо | Үр дүн | Тэмцээн |
---|---|---|---|---|---|---|
1. | 2005 оны 1 сарын 13 | Estadio Centanario, Armenia, Colombia | Венесуэл | 2–0 | 3–0 | 2005 оны Өмнөд Америкийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
2. | 2005 оны 1 сарын 15 | Estadio Palogrande, Manizales, Ecuador | Боливи | 2–0 | 4–0 | 2005 оны Өмнөд Америкийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
3. | 2005 оны 1 сарын 15 | Estadio Palogrande, Manizales, Ecuador | Боливи | 3–0 | 4–0 | 2005 оны Өмнөд Америкийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
4. | 2005 оны 1 сарын 21 | Estadio Palogrande, Manizales, Ecuador | Перу | 5–0 | 6–0 | 2005 оны Өмнөд Америкийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
5. | 2005 оны 2 сарын 6 | Estadio Palogrande, Manizales, Ecuador | Бразил | 2–1 | 2–1 | 2005 оны Өмнөд Америкийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
6. | 2005 оны 6 сарын 5 | Arke Stadion, Enschede, Netherlands | Египет | 1–0 | 2–0 | 2005 оны Дэлхийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
7. | 2005 оны 6 сарын 22 | Univé Stadion, Emmen, Netherlands | Колумби | 1–1 | 2–1 | 2005 оны Дэлхийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
8. | 2005 оны 6 сарын 24 | Arke Stadion, Enschede, Netherlands | Испани | 3–1 | 3–1 | 2005 оны Дэлхийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
9. | 2005 оны 6 сарын 28 | Galgenwaard Stadion, Utrecht, Netherlands | Бразил | 1–0 | 2–1 | 2005 оны Дэлхийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
10. | 2005 оны 7 сарын 2 | Galgenwaard Stadion, Utrecht, Netherlands | Нигери | 1–0 | 2–1 | 2005 оны Дэлхийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
11. | 2005 оны 7 сарын 2 | Galgenwaard Stadion, Utrecht, Netherlands | Нигери | 2–1 | 2–1 | 2005 оны Дэлхийн Залуучуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн |
23-с доош насны баг
[засварлах | кодоор засварлах]Гоол | Огноо | Цэнгэлдэх | Өрсөлдөгч | Оноо | Үр дүн | Тэмцээн |
---|---|---|---|---|---|---|
1. | 2008 оны 8 сарын 7 | Shanghai Stadium, Shanghai, China | Кот-д'Ивуар | 1–0 | 2–1 | 2008 оны Зуны Олимп |
2. | 2005 оны 8 сарын 16 | Shanghai Stadium, Shanghai, China | Нидерланд | 1–0 | 2–1 | 2008 оны Зуны Олимп |
Шигшээ баг
[засварлах | кодоор засварлах]Гоол | Огноо | Цэнгэлдэх | Өрсөлдөгч | Оноо | Үр дүн | Тэмцээн |
---|---|---|---|---|---|---|
1. | 2006 оны 3 сарын 1 | St. Jakob-Park, Basel, Switzerland | Хорват | 2–1 | 2–3 | Нөхөрсөг тоглолт |
2. | 2006 оны 6 сарын 16 | WM-Stadion Gelsenkirchen, Gelsenkirchen, Germany | Серби ба Монтенегро | 6–0 | 6–0 | 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн |
3. | 2007 оны 6 сарын 5 | Camp Nou, Barcelona, Spain | Алжир | 2–2 | 4–3 | Нөхөрсөг тоглолт |
4. | 2007 оны 6 сарын 5 | Camp Nou, Barcelona, Spain | Алжир | 4–2 | 4–3 | Нөхөрсөг тоглолт |
5. | 2007 оны 7 сарын 8 | Metropolitano de Fútbol de Lara, Barquisimeto, Venezuela | Перу | 2–0 | 4–0 | 2007 оны Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн |
6. | 2007 оны 7 сарын 11 | Polideportivo Cachamay, Puerto Ordaz, Venezuela | Мексик | 2–0 | 3–0 | 2007 оны Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн |
7. | 2007 оны 10 сарын 16 | José Pachencho Romero, Maracaibo, Venezuela | Венесуэл | 2–0 | 2–0 | 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат |
8. | 2007 оны 11 сарын 20 | Estadio El Campín, Bogotá, Colombia | Колумби | 1–0 | 1–2 | 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат |
9. | 2008 оны 6 сарын 4 | Qualcomm Stadium, San Diego, United States | Мексик | 2–0 | 4–1 | Нөхөрсөг тоглолт |
10. | 2008 оны 10 сарын 11 | Estadio Monumental, Buenos Aires, Argentina | Уругвай | 1–0 | 2–1 | 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат |
11. | 2009 оны 2 сарын 11 | Stade Vélodrome, Marseille, France | Франц | 2–0 | 2–0 | Нөхөрсөг тоглолт |
12. | 2009 оны 3 сарын 28 | Estadio Monumental, Buenos Aires, Argentina | Венесуэл | 1–0 | 4–0 | 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат |
13. | 2009 оны 11 сарын 14 | Vicente Calderón Stadium, Madrid, Spain | Испани | 1–1 | 1–2 | Нөхөрсөг тоглолт |
14. | 2010 оны 9 сарын 7 | Estadio Monumental, Buenos Aires, Argentina | Испани | 1–0 | 4–1 | Нөхөрсөг тоглолт |
15. | 2010 оны 11 сарын 17 | Khalifa International Stadium, Doha, Qatar | Бразил | 1–0 | 1–0 | Нөхөрсөг тоглолт |
16. | 2011 оны 2 сарын 9 | Stade de Genève, Geneva, Switzerland | Португал | 2–1 | 2–1 | Нөхөрсөг тоглолт |
17. | 2011 оны 6 сарын 20 | Estadio Monumental, Buenos Aires, Argentina | Албани | 2–0 | 4–0 | Нөхөрсөг тоглолт |
18. | 2011 оны 10 сарын 17 | Estadio Monumental, Buenos Aires, Argentina | Чили | 2–0 | 4–1 | 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат |
19. | 2011 оны 11 сарын 15 | Estadio Metropolitano Roberto Meléndez, Barranquilla, Colombia | Колумби | 1–1 | 2–1 | 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат |
20. | 2012 оны 2 сарын 29 | Stade de Suisse, Wankdorf, Bern, Switzerland | Швейцар | 1–0 | 3–1 | Нөхөрсөг тоглолт |
21. | 2012 оны 2 сарын 29 | Stade de Suisse, Wankdorf, Bern, Switzerland | Швейцар | 2–1 | 3–1 | Нөхөрсөг тоглолт |
22. | 2012 оны 2 сарын 29 | Stade de Suisse, Wankdorf, Bern, Switzerland | Швейцар | 3–1 | 3–1 | Нөхөрсөг тоглолт |
23. | 2012 оны 6 сарын 2 | Estadio Monumental, Buenos Aires, Argentina | Эквадор | 3-0 | 4-0 | Нөхөрсөг тоглолт |
24. | 2012 оны 6 сарын 9 | MetLife Stadium, East Rutherford, United States | Бразил | 1-1 | 4-3 | Нөхөрсөг тоглолт |
25. | 2012 оны 6 сарын 9 | MetLife Stadium, East Rutherford, United States | Бразил | 2-1 | 4-3 | Нөхөрсөг тоглолт |
26. | 2012 оны 6 сарын 9 | MetLife Stadium, East Rutherford, United States | Бразил | 4-3 | 4-3 | Нөхөрсөг тоглолт |
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- Барселона клубт
- 2004/05 Испанийн Супер цом
- 2006/07 Испанийн Супер цом
- 2005/06 Аваргуудын Лиг
- 2005/06 Лига
- 2005/06 Испанийн Супер цом
- 2004/05 Лига
- 2008/09 Аваргуудын лигийн аварга
- 2008/09 Ла лигийн аварга
- 2008/09 Испанийн Эзэн хааны цомын аварга
- 2008/09 Испанийн Супер цомын аварга
- 2009 УЕФА Супер цомын аварга
- 2009 Клубүүдийн дэлхийн аварга
- 2009/10 Ла Лигийн аварга
- 2009/10 Испанийн Супер цомын аварга
- 2010/11 Ла Лигийн аварга
- 2010/11 Аваргуудын лигийн аварга
- 2010/11 Испанийн Супер цомын аварга
- 2011 УЕФА Супер цомын аварга
- 2011 Клубүүдийн дэлхийн аварга
- Аргентиний Шигшээ багт
- 2004/05 Дэлхийн Аварга U-20
- 2008 Бээжин 2008 Олимпын Аварга
- Хувийн шагнал
- 2009 Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин
- 2009 Европын шилдэг хөлбөмбөгчин
- 2010 ФИФА Алтан бөмбөг
- 2011 ФИФА Алтан бөмбөг
- 2010/11 УЕФА Европын шилдэг хөлбөмбөгчин
- 2010 ЕХБХ-ны улирлын Мэргэн бууч
- 2010 Ла Лигийн мэргэн бууч
- 2009,2010,2011 Ла Лигийн шилдэг тамирчин
- 2009,2010,2011 УЕФА Аваргуудын лигийн мэргэн бууч
- 2009,2010,2011 Ла Лигийн шилдэг довтлогч
- 2009 УЕФА Аваргуудын Лигийн шилдэг довтлогч
- 2011 УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолтын шилдэг тоглогч
- 2006,2007,2008 Дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгчин
- 2011 Клубуудын дэлхийн аваргын шилдэг тоглогч
- 2005 ФИФА U-20 Дэлхийн Аваргын шилдэг тоглогч
- 2005 ФИФА U-20 Дэлхийн Аваргын шилдэг мэргэн бууч
- 2011 Аргентиний оны шилдэг тамирчин
- 2007,2009,2010 Ла Лигийн шилдэг гадаад хөлбөмбөгчин
- 2006,2007,2008 ФИФПро-гийн оны шилдэг залуу хөлбөмбөгчин
- Рекорд амжилтууд
- Барселона багийн бүх цаг үеийн мэргэн бууч: 248 гоол
- Барселона багт УЕФА Аваргуудын лиг дэх хамгийн олон гоол: 51 гоол
- Барселона багийн Европын тэмцээнүүд дэх мэргэн бууч: 52 гоол
- Барселона багийн бүх олон улсын тоглолт дахь(Испаниас бусад тэмцээн) мэргэн бууч: 58 гоол
- Аваргуудын лигийн түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан:14 гоол
- Аваргуудын лигийн нэг тоглолтод оруулсан хамгийн олон гоол: 5 гоол
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Lionel Andrés Messi". fcbarcelona.com. Эх хувилбараас архивласан: 26 Тавдугаар сар 2012. Татаж авсан: 3 May 2008.
- ↑ "Lionel Andrés Messi at Soccerway". Soccerway. Татаж авсан: 14 June 2009.
- ↑ Испанид нөөц багууд томчуулын багтайгаа ижил лигийн системд өрсөлддөг. Гэхдээ өөрийн үндсэн багтайгаа нэг дивизионд тоглохыг хориглодог тул Копа дэль Рэйд нөөц багууд өрсөлдөх боломжгүй байдаг.
- ↑ "Lionel Andrés Messi – Goals in International Matches". RSSSF. Татаж авсан: 2 February 2011.
- ↑ "Lionel Messi". FIFA.com. Татаж авсан: 2 February 2011.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Лионель Месси - Soccerbase
- Албан ёсны цахим хуудас (Испани) (Англи) (Каталан)
- Албан ёсны Фэйсбүүк хуудас Facebook дэх
- Лионель Мессигийн намтар Барселона багийн албан ёсны вэбсайт дахь
- Лионель Мессигийн үзүүлэлтүүд FIFA вэбсайт дахь
- Профайл ESPN вэбсайт дахь
- Профайл SoccerSurfer.com вэбсайт дахь (Англи)
- Лионель Мессигийн Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн Фэйсбүүк хуудас Монгол дахь хөгжөөн дэмжигчид
Пари Сен-Жермен — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Душе (х) • 2 Т. Силва (а) • 3 Д. Луиз • 4 Кабай • 5 Маркиньос • 6 Камара • 7 Л. Моура • 8 Т. Мотта • 9 Кавани • 10 Ибрагимович • 14 Матюиди • 16 Меньян (х) • 17 Максвелл • 19 Орье • 20 Шантом • 21 Динь • 22 Лавесси • 23 ван дер Вил • 24 Верратти • 25 Рабьо • 27 Пасторе • 28 Баэбек • 30 Сиригу (х) • 32 Бамбок • 33 Огюстен • 34 Кимпембе • 40 Диао (х) • Дасгалжуулагч: Лоран Блан |
- Википедиа:Онцлох өгүүлэл
- 1987 онд төрсөн
- Аргентины шигшээ багийн хөлбөмбөгчин
- Ла Лигийн тоглогч
- 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- Аргентины олимпын аварга
- ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин
- Аргентинчууд
- Аргентины хөлбөмбөгийн дэлхийн аварга
- 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч