2010-11 оны УЕФА Аваргуудын Лиг (англ. 2010–11 UEFA Champions League) нь 56 дахь удаагаа зохион байгуулагдсан УЕФА Аваргуудын Лигийн тэмцээн юм. Аваргын төлөөх тоглолт 2011 оны тавдугаар сарын 28-нд Английн нийслэл Лондон хотын Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд болж[1] Барселона баг 3-1 харьцаагаар Манчестер Юнайтед багийг хожин түрүүлсэн бол өмнөх удаагийн аварга Италийн Интернационале баг Германы Шальке 04 багт дөрөвний нэг шигшээн тоглолтонд ялагдал хүлээн тэмцээнийг өндөрлөсөн юм. Тэмцээний аварга баг 2011 оны УЕФА-гийн Супер цом болон 2011 оны клубүүдийн ДАШТ-д тус тус оролцох юм.
Өмнөх улирлаар дотоодын лигүүддээ тэргүүлсэн болон хоёрдугаар байр, түүнчлэн гурав, дөрөвдүгээр байраар шалгарсан багууд нь тэмцээнд оролцохын төлөө өрсөлдөөнд оролцсон болно. Эдгээр багуудын дор үзүүлэв.
(П-I тэмдэглэгээний хувьд лигийнхээ плей-оффт түрүүлсэн багууд)
TH Аварга цолыг эзэмшигч
[засварлах] Тойргийн болон хасагдах шатны тоглолтын хуваарь
| Үе |
Тойрог |
Хэзээ болох |
Эхний |
Хоёр дахь |
| Сонгон шалгаруулалт |
Нэгдүгээр тойрог |
2010 оны 06 сарын 21 |
2010 оны 6 сарын 29-30 |
2010 оны 7 сарын 6-7 |
| Хоёрдугаар тойрог |
2010 оны 7 сарын 13-14 |
2010 оны 7 сарын 20-21 |
| Гуравдугаар тойрог |
2010 оны 7 сарын 16 |
2010 оны 7 сарын 27-28 |
2010 оны 8 сарын 3-4 |
| Плей-офф |
Плей-оффын тоглолт |
2010 оны 8 сарын 6 |
2010 оны 8 сарын 17-18 |
2010 оны 8 сарын 24-25 |
| Хэсгийн тоглолт |
1 дэх тоглолт |
2010 оны 8 сарын 26
(Монако) |
2010 оны 9 сарын 14-15 |
| 2 дахь Тоглолт |
2010 оны 9 сарын 28–29 |
| 3 дахь тоглолт |
2010 оны 10 сарын 19–20 |
| 4 дэх тоглолт |
2010 оны 11 сарын 2–3 |
| 5 дахь тоглолт |
2010 оны 11 сарын 23–24 |
| 6 дахь тоглолт |
2010 оны 12 сарын 7–8 |
| Хасагдах шатны тоглолт |
Шөвгийн 16 |
2010 оны 12 сарын 17 |
2011 оны 2 сарын 15–16 ба 22–23 |
2011 оны 3 сарын 8–9 ба 15–16 |
| Дөрөвний нэг шигшээ |
2011 оны 3 сарын 18 |
2011 оны 4 сарын 5–6 |
2011 оны 4 сарын 12–13 |
| Хагас шигшээ |
2011 оны 4 сарын 26–27 |
3–4 May 2011 |
| Аваргын төлөөх тоглолт |
2011 оны 5 сарын 28, Уэмбли, Лондон |
[засварлах] Сонгон шалгаруулалтын тойрог
[засварлах] Нэгдүгээр тойргийн тоглолт
Эхний тоглолт 2010 оны зургаадугаар сарын 29 болон 30-ны өдрүүдэд, хоёр дахь тоглолт долоодугаар сарын 6 болон 7-ны өдрүүдэд тус явагдсан.
[засварлах] Хоёрдугаар тойргийн тоглолт
Эхний тоглолт 2010 оны долоодугаар сарын 13 болон 14-ний өдрүүдэд, хоёр дахь тоглолт долоодугаар сарын 20 болон 21-ний өдрүүдэд тус явагдсан.
[засварлах] Гуравдугаар тойргийн тоглолт
Эхний тоглолт 2010 оны долоодугаар сарын 27 болон 28-ны өдрүүдэд, хоёр дахь тоглолт наймдугаар сарын 3 болон 4-ний өдрүүдэд тус явагдсан.
Эхний тоглолт 2010 оны наймдугаар сарын 17 болон 18-ны өдрүүдэд, хоёр дахь тоглолт наймдугаар сарын 24 болон 25-ны өдрүүдэд тус явагдсан.
-
2010 оны наймдугаар сарын 26-нд Монако улсад 32 багийн найман хэсэгт дөрөв дөрвөөрөө хэрхэн оноолт таарахыг тодруулсан билээ.[2] Хэсэг тус бүрт багууд хоорондоо өөрийн болон айлын талбай дээр тоглоно. Хэсгийн тоглолтууд 2010 оны есдүгээр сарын 14-15, 28–29, аравдугаар сарын 19–20, арваннэгдүгээр сарын 2–3, 23–24 болон арванхоёрдугаар сарын 7–8-ны өдрүүдэд тус тус болох хуваарьтай бөгөөд хэсгээсээ нэгээр болон хоёроор шалгарсан багууд хасагдах шатны шөвгийн 16-гийн тоглолтонд шалгарах бол гурваар шалгарсан багууд 2010–11 оны УЕФА Европын Лигийн тэмцээний шөвгийн 32 багийн эгнээнд элсэх юм.
Бурсаспор, Хапоэль Тель-Авив, Брага, Тоттенхэм Хотспур, Твенте болон Жилина багууд хэсгийн тоглолтонд анх удаагаа шалгарсан болно.
| Баг |
Т |
Х |
Тц |
Хд |
ОГ |
АГ |
ГЗ |
О |
Реал Мадрид |
6 |
5 |
1 |
0 |
15 |
2 |
+13 |
16 |
Милан |
6 |
2 |
2 |
2 |
7 |
7 |
0 |
8 |
Аякс |
6 |
2 |
1 |
3 |
6 |
10 |
−4 |
7 |
Осер |
6 |
1 |
0 |
5 |
3 |
12 |
−9 |
3 |
|
|
[засварлах] Хасагдах шатны тоглолт
-
Хасагдах шатны тоглолтонд багууд хоёр тоглолт хийх ба өөрийн болон айлын талбай дээр тоглох ба Лондон хотын Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөөх тоглолтын хувьд ганц тоглолт хийх юм.
[засварлах] Шөвгийн 16-гийн тоглолт
[засварлах] Дөрөвний нэг шигшээн тоглолт
Дөрөвний нэг шигшээд шалгарсан багуудын тоглолтын оноолт 2011 оны гуравдугаар сарын 18-нд Швейцарийн Ньон хотноо байрлах Европын хөлбөмбөгийн холбооны Ньон хот дахь төв байранд гарсан ба эхний ээлжийн тоглолтоо 2011 оны дөрөвдүгээр сарын 5 болон 6-нд, хоёрдахь тоглолтоо дөрөвдүгээр сарын 12 болон 13-нд тус тус хийсэн юм.
[засварлах] Хагас шигшээ тоглолт
Эхний ээлжийн тоглолт нь 2011 оны дөрөвдүгээр сарын 26 болон 27-нд, хоёрдахь тоглолт нь тавдугаар сарын 3 болон тавдугаар сарын 4-нд тус тус болсон юм.
-
2010-11 оны УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолт 2011 оны тавдугаар сарын 28-нд Английн Лондон хотод байрлах Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд болсон.
[засварлах] Гоолын тоогоор тэргүүлэгчид
Загвар:УЕФА Аваргуудын Лиг