2006-07 оны УЕФА Аваргуудын Лиг
| Хураангуй |
| Огноо |
2006 оны 9 сарын 12 –2007 оны 5 сарын 23 |
| Багийн тоо |
32 (УЕФА холбооноос) |
| Дүн |
| Аварга |
Милан (7 дахь удаа) |
| Дэд байр |
Ливерпүүл |
| Товчоо |
| Тоглолтын тоо |
125 |
| Гоолын тоо |
311 (тоглолт бүрт 2.49) |
| Үзэгчдийн тоо |
5,746,346 (тоглолт бүрт 45,971) |
| Мэргэн бууч |
Кака
(10 гоол) |
| Шилдэг тоглогч |
Кака |
|
|
|
|
2006-07 оны УЕФА Аваргуудын Лиг (англ. 2006–07 UEFA Champions League) УЕФА-гаас зохион байгуулдаг, Европын хөлбөмбөгийн багуудын хоорондох хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын Лигийн 15 дахь удаагийн тэмцээн бөгөөд хуучин Европын цом нэртэйгээр зохиогддог байсныг нь оруулж тооцвол 52 дахь удаагийнх нь юм. Шигшээ тоглолтод 2005 оныхтой адилаар Милан, Ливерпүүл багууд шалгаран үлдэж, 5-р сарын 23-нд Грекийн Афин хот дахь Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд аваргын төлөө тоглоход Милан баг 2–1 харьцаатай хожиж, 7 дахь удаагаа аваргалжээ. Уг тоглолтод Миланы хоёр гоолыг хоёуланг нь Филиппо Инзаги оруулсан бол Ливерпүүл багаас Дирк Кёйт гоол оруулжээ.
Өмнөх аварга Барселона хасагдах шатны эхний үед Ливерпүүл багт ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм.
1 Тус баг нь 2005-06 оны Серби ба Монтенегрогийн Хөлбөмбөгийн Холбоог төлөөлж энэ улирлын УЕФА-гийн тэмцээнүүдэд оролцох эрхээ авсан бөгөөд одоо Сербийн Хөлбөмбөгийн Холбоонд харьяалагддаг.[1]
ӨАӨмнөх аварга
[засварлах] Урьдчилсан тоглолт
Эхний тоглолтууд 2006 оны 7 сарын 11, 12-нд, хариу тоглолтууд 7 сарын 18, 19-нд явагдав.
Эхний тоглолтууд 2006 оны 7 сарын 25, 26-нд, хариу тоглолтууд 8 сарын 1, 2-нд явагдав.
Эхний тоглолтууд 2006 оны 8 сарын 8, 9-нд, хариу тоглолтууд 8 сарын 22, 23-нд явагдав.
Энэхүү шатнаас хасагдсан багууд УЕФА цомын эхний шатнаас өрсөлдөнө.
* Израйль дахь зэвсэгт мөргөлдөөний улмаас УЕФА тодорхой шийдвэр гартал тус улсад Европын цомын тэмцээнүүдийн тоглолтыг явуулахыг хориглосон[2]. Иймээс тус тоглолт Украйны Киев хотын Лобановский Динамо цэнгэлдэх хүрээлэнд болжээ[3].
Хэсгийн тоглолтын сугалаа 2006 оны 8 сарын 24-нд Монакод болсон бөгөөд хэсгийн эхний тоглолтууд 2006 оны 9 сарын 12-нд, сүүлийн тоглолтууд 12 сарын 6-нд явагдав.
Хэсэгтээ эхний хоёр байрыг эзлэгсэд хасагдах шатанд шалгарч, гуравдугаар байрт орсон баг УЕФА цомын шөвгийн 32-ын тоглолтоос орох эрхийг авсан.
(Тайлбар: ТТ= Тоглосон тоо; Х= Хожил; Т= Тэнцээ; Хд= Хожигдол; ОГ= Оруулсан гоол; АГ= Алдсан гоол; ГЗ= Гоолын зөрүү)
Шөвгийн 16 багийн оноолтыг 2006 оны 12 сарын 15-нд Швейцарийн Ньон хотод гаргажээ[4].
Эхний тоглолтууд 2007 оны 2 сарын 20, 21-нд, хариу тоглолтууд 3 сарын 6, 7-нд болсон.
Шөвгийн 8, хагас шигшээ, шигшээ тоглолтуудын оноолтыг 2007 оны 3 сарын 9-нд Грекийн Афин хотод тохируулсан.
Шөвгийн наймын эхний тоглолтууд 2007 оны 4 сарын 3, 4-нд, хариу тоглолтууд 4 сарын 10, 11-нд явагджээ.
Хагас шигшээгийн эхний тоглолтууд 2007 оны 4 сарын 24, 25-нд, хариу тоглолтууд 5 сарын 1, 2-нд болсон.
2006-07 оны УЕФА Аваргуудын Лигийн "мэргэн буучид" (урьдчилсан шатыг оролцуулаагүй):
- ↑ Aleksandar Bošković. "Farewell to Yugoslavia", Magazine, UEFA.com, 30 June 2006. 21 December 2007-нд авсан. Archived from the original on 2010-01-16.
- ↑ "UEFA decision on Israel", UEFA.com, 7 August 2006. 8 August 2006-нд авсан. Archived from the original on October 13, 2007.
- ↑ "Liverpool to play Haifa in Kiev", BBC Sport, 14 August 2006. 8 August 2006-нд авсан. Archived from the original on 2011-02-21.
- ↑ 2006/07 Draw and match calendar. UEFA.com (30 June 2006). the original on 13 December 2007-с архивлагдсан. 21 December 2007-д хандсан.
- ↑ "Fandel to keep order in Athens", UEFA.com, 21 May 2007. 21 December 2007-нд авсан. Archived from the original on 2011-02-21.