Сэмюэл Морзе

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сэмюэл Морзе

Сэмюэл Финли Бриз Морзе, 1840 онд
Төрсөн Сэмюэл Финли Бриз Морзе
1791 оны 4 сарын 27
Чарлзтаун хот, Массачусетс муж
Үндэстэн Америкийн Нэгдсэн Улс
Ажил Зураач, зохион бүтээгч
Юугаараа алдаршсан Морзийн цагаан толгой
Түүнд нөлөөлсөн Чарлез Грэфтон Пэйж

Сэмюэл Финли Бриз Морзе (англ. Samuel Finley Breese Morse, 1791 оны дөрөвдүгээр сарын 27 - 1872 оны дөрөвдүгээр сарын 2) нь Америкийн шинийг санаачлагч, авъяаслаг зураач байсан ба түүний зохион бүтээсэн Морз үсэг нь Европын ихэнхи орнуудын цахилгаан холбооны стандарт болон олон арван жилийн гайхамшигтай түүхийн хуудсыг сөхөлцсөн байдаг билээ.

Намтар[засварлах]

Сэмюэл Морзе нь Массачусетс мужын Чарлзтаун хотод газар зүйч, хуврага Жедидиа Морз (1791-1826) болон Элизабет Анн Финли Бриз (1766-1828) нарын ууган хүү болон мэндэлжээ.[1] Эцэг Жедидиа нь Кальвинизм үзлийг түгээн дэлгэрүүлэгч байсан бөгөөд Америкийн Бүгд Найрамдах намыг талархан дэмжигч байжээ. Хүүдээ өөрийн үйл хэргээ өвлүүлэхийг чухалчилдаг байсан тул Морзе хүү эцгийн адил үзэл номлолтой болон хүмүүжсэн байдаг байна. Сэм Морзе Массачусетс муж дахь «Филлипс Академи» хэмээх хувийн ахлах сургуульд суралцаж төгсөөд Америкийн анхдагч гурвын нэг Йелийн Их Сургуулийн коллежид элсэн суралцах хугацаандаа гүн ухаан, математик болон адууны биеийн бүтцийн талаар мэдлэг эзэмшсэн байна. Сургуулийнхаа профессорууд болох Бенжамин Силлиман болон Жеремиа Дэй нарын цахилгаан хүчний онолын хичээлд суудаг байсан нь түүний зохион бүтээх үйл хэрэгт бага боловч нөлөөлсөн нь лавтай. Тэр суралцахын сацуу зураг зурж мөнгө олдог байлаа. 1810 онд их сургуулиа шилдэг оюутнуудад олгодог нэр хүндтэй шагналыг хүртэн төгсчээ.

1812 онд эхэлсэн Их Британи болон Нэгдсэн улсын дайныг жигшин, эрс эсэргүүцэгч анти-үзэлтнүүдийн эгнээнд холбоотон орны удирдагч Наполеоны ардчилсан үзэл санааны баримтлалыг туйлын их дэмжиж, Морзе эх оронч үзлээр тэмцэж байв. Энэ ч утгаараа тэр «Геркулесийн мөхөл» бүтээлээ 1813 онд Лондон дахь Вангийн уран зургийн хүрээлэнд дэлгэн тавьж ихэд шагшигдсан байв.

1815 онд эх орондоо эргэн ирсэн Морзийг английн уран зураачдын төлөөлөл хэмээн тооцох болов. Энэ үеээс эхлэн арав гаруй жилийн турш хэсүүчлэн явж хүний хөрөг зурах, уран зураг зурах зэргээр амьдралаа залгуулдаг байжээ. Морзе Бүгд найрамдах намаас сонгогдсон Америкийн хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамсын хөргийг 1816 онд зурсан нь сайшаалыг авчирсан бөгөөд түүнээс улбаалан олон олон шилдэг бүтээлүүдийг туурвисан байх юм.

1825 онд Нью-Йоркын эрхтнүүдийн даалгавараар Морзе Францын цэргийн зүтгэлтэн Мари-Жозеф Лафайетийн хөргийг 1000 долларын хөлсөөр Вашингтонд зурж байхдаа эцгээсээ «эхнэр нь чилээрхсэн» гэсэн зурвасыг хүлээн авчээ. Коннектикут мужийн Нью-Хейвен хот дахь гэр рүүгээ Морзе даруйхан очиход аль хэдийн эхнэр нь таалал болж, оршуулсан байсан[2] бөгөөд эрхэм хайртай хүнээ алдсан тэрээр хүмүүс хоорондоо алс холоос яагаад харилцдаг байж яагаад болохгүй[3] гэж гэсэн санаа төрж, бие сэтгэлээ зориулахаар шийдсэн гэдэг.

1832 онд Морзе их сургуулийн анд Чарлез Томас Жексоны цахилгаан соронзон долгионы туршилтууд дээр үндэслэн цахилгаан соронзон холбооны хэрэгслийг бүтээх санааг олж нээж, цахилгаан холбооны хэрэгсэл бүтээхээр шаргуу хөдөлмөрлөх болсон байна.[4] Тэрээр «Цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар утасны хоёр үзүүрт байрласан хүмүүс бие биенээ харахгүй ч гэлээ мэдээлэл солилцож чадах болно» хэмээн тодорхойлсон байдаг. Хэдийгээр цахилгаан соронзон холбоо бүтээх санааг эрдэмтэд өмнө нь нээсэн байсан ч тэрээр өөрийгөө анхдагч гэж үздэг байсан нь дээрх хэлсэн үгнээс мэдэгдэж байна.

Уильям Куук болон профессор Чарльз Уитстон нарын хичээл зүтгэлээр Вильгельм Вебер, Карл Гаусс хоёр 1833 онд цахилгаан соронзон холбооны хэрэгслийг бүтээж Морзоос түрүүнд арилжааны салбарт нэвтрүүлсэн түүхтэй. Түүнээс хойш Морзе цахилгаан холбооны хэрэгсэл бүтээхээр хэд хэдэн удаа оролдсон ч 1837 оны тавдугаар сард Куук болон Уитстон нар анхны цахилгаан холбооны хэрэгсэл бүтээсэн гэсэн эрхийг авсанаар 1836 оноос бэлтгэж эхэлсэн цахилгаан мэдээний цагаан толгойг гүйцээх ажилдаа орсон юм. Нэг жилийн дараа тэр «Морз үсгээс» бүтсэн мэдээлэл дамжуулах хэмнэлт цагаан толгойг зохиож өдгөө цахилгаан холбооны хамгийн түгээмэл хэл болсон билээ.

Анхны тасалгааны харилцаа холбооны хэрэгсэл

Одоо түүнд өөрийн бүтээлээ ажил хэрэг болгоход санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж үлдэв. Цахилгаан утас татаж түүгээрээ мэдээллийг Морзийн үсгээр дамжуулахад зардал их гарах байлаа. Санхүүгийн асуудлаас шалтгаалан цахилгаан холбооны түүхэн ажил нь хойш тавигдсаар байсан бөгөөд энэ хугацаанд Англи, Франц, Орос зэрэг орнуудаар явж түнш олохоор хөөцөлдөж байв. Хөрөнгө, дэмжлэгийн асуудлыг сая нэг Америкийн конгрессийн гишүүдээр дэмжүүлэн батлуулж, Вашингтоноос Мэрилэнд мужийн Балтимор хот хүртэлх 61 км урт холбооны шугам татахаар засгийн газраас 30000 доллар гаргуулан эхүүлсэн[5] ажил нь 1843 оноос 1844 оны тавдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжлэв. Цахилгаан холбооны шугамын нээлтийг Морзе өөрийн зохиосон Морз үсгээрээ «What hath God wrought» буюу «Бурхан таалсан учир» гэсэн мөрийг дамжуулан баяр ёслолтойгоор нээж байв.

Мэтью Брэдигийн 1866 онд зурсан Сэмюэл Морзегийн хөрөг

1851 онд түүний зохиосон Морз үсгийг Европын цахилгаан холбооны хэрэгслийн стандарт хэл болгож Англиас бусад Европын орнуудад хэрэглэх болжээ.[6] Европын орнуудын харилцаа холбооны салбарт түүний бүтээл үр дүнгээ мэдэгдэхүйц өгч байсан гэдэг нь 1858 онд түүнд Франц, Австри, Белги, Нидерланд, Пьемонт, Орос, Швед, Тоскана, Турк зэрэг орнуудаас олгосон 400000 франкын мөнгөн шагналаас харагдаж болох юм.

Morse statue 72 jeh.JPG

1872 оны дөрөвдүгээр сарын 2-нд 81 насандаа уушигны үрэвсэлээр нас нөгчжээ.[7] «Америкийн Үндэсний түүхийн музейд» түүний 1837 онд бүтээсэн холбооны хэрэгсэлээс авахуулаад олон бүтээлүүдийг нь хадгалсаар байгаа юм.

Патентууд[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. Samuel F. B. Morse. 2007-02-14-д хандсан.
  2. Bellis, Mary (2009). Timeline: Biography of Samuel Morse 1791 - 1872. The New York Times Company. 2009-04-27-д хандсан.
  3. Bellis, Mary (2009). The Communication Revolution. The New York Times Company. 2009-04-27-д хандсан.
  4. Morse's Original Telegraph. National Museum of American History, Smithsonian Institution. 2008-06-04-д хандсан.
  5. Stover, John F. (1987 (). History of the Baltimore and Ohio Railroad. West Lafayette, Indiana: Purdue University Press, 59–60. ISBN 0-911198-81-4). 
  6. "Franklin and his Electric Kite-Prosecution and Progress of Electrical researches—Historical Sketch of the Electric Telegraph—Claims of Morse and others—Uses of Electricity—Telegraphic Statistics.", New York Times, November 11, 1852, Wednesday. 2007-07-21-нд авсан. "It was in the month of June, 1752, a century ago, that Franklin made his celebrated experiment with the Electric Kite, by means of which he demonstrated the identity of electricity and lightning." 
  7. "Obituary: Prof. Samuel Finley Breese Morse" (fee), New York Times, April 3, 1872, p. 5. 2009-10-17-нд авсан. "Prof. Morse died last evening at 8 o'clock, his condition having become very low soon after sunrise. Though expected, the death of this distinguished man will be received with regret by thousands to whom he was only known by fame." 

Нэмэлтээр уншиж болох[засварлах]

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Сэмюэл Морзе» зургийн цомог