Тампере

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Тампере хот
Tampereen kaupunki
Тампере хот хот
Тампере Хотын Төв
Тампере хот-н сүлд
Сүлд
Хоч нэр: "Умрын Манчестер"

Тампере хот-н байршил

Координат: 61°30′N 23°46′E
Улс Финланд
Бүс Баруун Суоми
Муж Пирканмаа
Тойрог Тампере
Засаглал  
 - Хотын менежер Тимо П.Ниеминен
Газар нутаг  
 - Нийт км²
Вэб хуудас: www.tampere.fi
Хотын төв сүм
Тамперегийн их сургууль
Нууранд нар жаргаж байгаа нь

Тампере (Финланд хэл: Tampere, Швед хэл: Tammerfors) нь Финландын Баруун Суомид орших хот юм. Эртний швед хэлний damber (далан) + fors (түргэн урсгал) гэдэг үгнээс гаралтай.

200 мянга орчим хүн ам бүхий, тус улсын 2 дахь том хот бөгөөд Пирканмаа мужийн төв болно.

Нашижарви, Пюхажарви нууруудаар хашигдсан нарийн зурвас газарт, тэдгээр нуурыг холбосон түргэн урсгалт Таммеркоски голын эрэг дээр байрлана. Голын түргэн урсгалыг ашиглан усан цахилгаан станцууд баригдсан байдаг бөгөөд цаас, арьс шир боловсруулах, ээрмэлийн үйлдвэрлэл ихэд хөгжсөн. Сүүлийн жилүүдэд Нокиа зэрэг IT-ийн салбар, түүнийг ашигласан тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд голлох болжээ. Турку хотоос зүүн хойш 140 км, нийслэл Хельсинкигээс баруун хойш 160 км зайд оршино.

[Засварлах] Түүх

18-р зууны сүүлийн хагаст Шведийн хаан Густав III-ын зарлигаар байгуулагджээ. Финланд улс Хаант Орос Улсын захиргаанд орсноос хойш аж үйлдвэрийн салбарууд хөгжжээ. 1876 онд төмөр зам тавигдсан байна. Аж үйлдэржилтийн үрээр хүн амын тоо нэмэгдэж, үйлдвэрийн ажилчдын дунд социализм, коммунизмын үзэл санаа дэлгэрсэн аж. Владимир Ленин анх Иосиф Сталинтай Тамперед танилцаж байсан гэдэг. Дэлхийд ганцхан байдаг Лениний музей тус хотод бий. 1917 онд Тамперед байхдаа Ленин "Улс орон ба хувьсгал" зохиолоо бичсэн юм. 1918 онд гарсан Финландын иргэний дайны хамгийн ширүүн тулаан Тамперед болж байжээ.

[Засварлах] Ах дүү хотууд

[Засварлах] Гадаад холбоосууд

Commons
Commons: Tampere - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд