Фильдсийн медаль

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Фильдсийн медаль нь Нобелийн шагнал математикчдад олгогддоггүй явдалд эмзэглэж явдаг Канадын математикч Жон Чарльз Фильдс (John Charles Fields) санаачлан 1936 онд бий болгосон медаль юм.

4 жил тутам болдог Олон Улсын Математикчдын Чуулган (ICM) -ы үеэр математикийн шинжлэх ухаанд өндөр амжилт гаргасан, 40-өөс доош насны залуу математикчдад энэхүү медаль олгогдоно.

"Математикийн Нобелийн шагнал" гэж нэрлэгдэх нь ч бий. Гэвч Нобелийн шагналаас "4 жилд нэг удаа олгогддог", "40-өөс доош настай хүн хүртэнэ" гэдгээрээ ялгаатай. Түүнчлэн Нобелийн шагнал нь амжилт бүтээл, ажил үйлсийг нь үнэлж олгодог тул нэг хүн хэдэн ч удаа хүртэж болдог бол Фильдсийн медалийг ганц л удаа хүртэх боломжтойгоос гадна мөнгөн шагнал байдаггүйгээрээ онцлогтой.

Монголчуудаас хараахан энэ медалийг хүртсэн хүн гараагүй байна.

Медаль хүртэгсэд[засварлах]

Ард нь байгаа улсын нэрс нь тухайн эрдэмтний төрсөн орон. 1942, 1946 онуудад Дэлхийн 2-р дайны улмаас олгогдоогүй болно.

Ларс Валериан Алфорс (Lars Valerian Ahlfors, 1907 он - 1996 он) Финланд
Жэсс Дуглас (Jesse Douglas, 1897 он - 1965 он) АНУ
Лоран Щварц (Laurent Schwartz, 1915 он - 2002 он) Франц
Атл Селбэрг (Atle Selberg, 1917 он - ) Норвег
Кодайра Күнихико (Kunihiko Kodaira, 1916 он - 1997 он) Япон
Жан-Пьер Серр (Jean-Pierre Serre, 1926 он - ) Франц
Клаус Фридрих Рот (Klaus Friedrich Roth, 1925 он - ) Герман
Рүнэ Том (René Thom, 1923 он - 2002 он) Франц
Ларс Хёрмандэр (Lars Hörmander, 1931 он - ) Швед
Жон Уиллард Милнор (John Willard Milnor, 1931 он - ) АНУ
Майкл Фрэнсис Атья (Michael Francis Atiyah, 1929 он - ) Англи
Пол Жозеф Коэн (Paul Joseph Cohen, 1934 он - ) АНУ
Александр Гротендик (Alexander Grothendieck, 1928 он - ) Герман
Стивен Смэйл (Stephen Smale, 1930 он - ) АНУ
Алан Бэйкэр (Alan Baker, 1939 он - ) Англи
Хиронака Хэйсүкэ (Heisuke Hironaka, 1931 он - ) Япон
Сергей Новиков (Sergei Novikov, 1938 он - ) ОХУ
Жон Григгз Томпсон (John Griggs Thompson, 1932 он - ) АНУ
Энрико Бомбиери (Enrico Bombieri, 1940 он - ) Итали
Давид Брайант Мамфорд (David Bryant Mumford, 1937 он - ) Англи
Пьер Рүнэ Дэлинь (Pierre René Deligne, 1944 он - ) Бельги
Чарльз Луйс Фефферман (Charles Louis Fefferman, 1949 он - ) АНУ
Грегорий Александрович Маргулис (Gregori Aleksandrovich Margulis (1946 он - ) ОХУ
Даниель Квиллен (Daniel G. Quillen, 1940 он - ) АНУ
Алан Конн (Alain Connes, 1947 он - ) Франц
Уильям Тёрстон (William P. Thurston, 1946 он - ) АНУ
Яу Шинтан (Shing-Tung Yau, 1949 он - ) Хятад
Саймон Дональдсон (Simon K. Donaldson, 1957 он - ) Англи
Герд Фальтингс (Gerd Faltings, 1954 он - ) Герман
Майкл Х.Фридман (Michael H. Freedman, 1951 он - ) АНУ
Владимир Дринфельд (Vladimir Drinfeld, 1954 он - ) Украйн
Вон Жонс (Vaughan F. R. Jones, 1952 он - ) Шинэ Зеланд
Мори Шигэфүми (Shigefumi Mori, 1951 он - ) Япон
Эдвард Виттен (Edward Witten, 1951 он - ) АНУ
Жан Бурген (Jean Bourgain, 1954 он - ) Бельги
Пьер-Луй Лионс (Pierre-Louis Lions, 1956 он - ) Франц
Жан-Кристоф Йокко (Jean-Christophe Yoccoz, 1957 он - ) Франц
Эфим Зелманов (Efim Zelmanov, 1955 он - ) ОХУ
Ричард Борчердс (Richard E. Borcherds, 1959 он - ) ӨАБНУ
Тимоти Гауэрс (William Timothy Gowers, 1963 он - ) Англи
Макси Концевич (Maxim Kontsevich, 1964 он - ) ОХУ
Картис Макмуллен (Curtis T. Mcmullen, 1958 он - ) АНУ
Эндрью Уайлс (Andrew J. Wiles, 1953 он - ) (Тусгай шагнал) Англи
Лоран Лафорг (Laurent Lafforgue, 1966 он - ) Франц
Владимир Воеводский (Vladimir Voevodsky, 1966 он - ) ОХУ
Андрей Окунков (Andrei Okounkov, 1969 - ) ОХУ
Григорий Перельман (Grigori Perelman, 1966 - ) ОХУ (Уг шагналыг хүртэхээс татгалзсан)
Теренс Тао (Terence Tao, 1975 - ) Австрали
Венделин Вернер (Wendelin Werner, 1968 - ) Франц
Элон Линденштраус (Elon Lindenstrauss, 1970 - ) Израйль
Нго Бао Тяу (Elon Lindenstrauss, 1972 - ) Вьетнам, Франц
Станислав Смирнов (1970 - ) ОХУ
Седрик Виллани (Cédric Villani, 1973 - ) Франц

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]