Хангай сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монгол Монгол улсын
Arhangai.png Архангай аймгийн
Хангай сум
4,400 км² газар нутагтай
2,926 хүн оршин суудаг
_______ толгой малтай
6 баг нь Чандмань, Гичгэнэ, Арбаясгалан, Баян-Улаан, Тэрх, Ноён хангай
үүсгэн байгуулагдсан ____ онд
Эргэн тойрондоо Архангайн Цахир, Тариат, Чулуут, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг гэдэг таван сумтай хаяа залгана.

Хангай сум нь Архангай аймгийн сум юм.

Хангай сум Сумын төв нь Хунт, аймгийн төвөөс 230 км зайтай оршдог. 942 өрх, 3167 хүн амтай, 80871 толгой малтай /2011 оны байдлаар/, Ар баясгалан, Ноён хангай, Тэрх, Чандмань, Баянулаан, Гичгэнэ хэмээх 6 багтай, 3330 км2 нутаг дэвсгэртэй. 1931 онд Чандмань-Өлзийт Далай хошуунаас байгуулагдсан. Хангай сумын нутаг нь хуучнаар Далай чойнхор вангийн хошуу. Нутгийн дийлэнх хэсгээр Хангайн нурууны гол хэсэг, түүний салбар Цагаан асгат, Цахир хайрхан, Тээл, Тэрх, Гичгэний уулс, хойд, урд Тэрх, Тээл, Гичгэнэ, Хунтын голын хөдийнүүд, Ноён Хангай хэмээх рашаан бүхий байгалийн үзэсгэлэнт дархан цаазат газар, мөн Хатан Хангай уул, Ноёны суудал хэмээх газар бий.