Чимэдрэгзэнгийн Санжаадамба
Төрсөн өдөр | 1985 оны 12 сарын 30 |
---|---|
Төрсөн газар | Архангай аймаг, Хашаат сум |
Алдар цол | |
Бөхийн цол | Улсын аварга |
Дууддаг нутаг | Архангай аймгийн Хашаат сум |
Цол ахисан он жил | |
Улсын аварга | 2016 |
Улсын арслан | 2016 |
Улсын заан | 2011 |
Цэргийн арслан | 2008 |
Аймгийн начин | 2006 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 1 (2016) |
Үзүүрлэсэн | 1 (2018) |
Шөвгөрсөн | 5 (2011, 2013, 2014, 2015, 2019) |
2020-7-13-ны байдлаар мэдээлэв. |
Чимэдрэгзэнгийн Санжаадамба (1985-12-30) нь нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. Монгол Улсын 22 дахь аварга.
Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн тэрээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол авсан гэх түүхэн амжилтуудын эзэн юм. Түүнийг бөх сонирхогчид өнөө цагт төрсөн жудагтай ховорхон сайн бөхчүүдийн нэг хэмээдэг аргагүй сайн бөх юм.
Аймаг цэргийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]2006 онд Дорноговь аймгийн баяр наадамд 5 давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 2008 онд аймгийн баяр наадамд 6 даван шөвгөрч чимэг нэмсэн. Мөн онд бүх цэргийн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Н.Батзаяагаар долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цол хүртсэн. Улмаар 2010 бүх цэргийн баяр наадамд залуу бөх (аймгийн арслан) Э.Тулгаар долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цолоо баталж " Хурц " чимэг нэмсэн.
2012 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд улсын начин Ба.Батжаргалаар найм даван түрүүлсэн. 2018 онд Архангай аймгийн баяр наадамд 7 давж, аймгийн арслан Ц.Ганбатад өвдөг шороодон үзүүрлэсэн.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн.
2011 оны АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ж.Амартүвшингээр дөрөв, улсын харцага (улсын гарьд) Ө.Бат-Оршихоор тав, аймгийн арслан (улсын начин) Б.Сангисүрэнгээр зургаа, улсын начин (улсын арслан) Ц.Содномдоржоор долоо даван шөвгөрч " Монгол улсын заан " цол хүртсэн. Мөн оны 11 сард Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн.
2012 оны 11 сарын 14-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлэж, 2012 оны 11 сарын 26-нд улс тунхагласны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн.
2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Ш.Шинэбаяраар дөрөв, улсын начин Ч.Баянмөнхөөр тав даван шөвгөрч чимэг нэмсэн.
2014 оны АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Б.Баатарцолоор дөрөв, улсын харцага (улсын заан) Н.Түвшинбаяраар тав, аймгийн арслан (улсын начин) Б.Бадамсүрэнгээр зургаа, улсын гарьд Б.Гончигдамбаар долоо даван шөвгөрч чимэг нэмсэн.
2015 оны АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Б.Бат-Өлзийгөөр дөрөв, аймгийн арслан Б.Тайвангаар тав, аймгийн арслан (улсын начин) Д.Энхбаяраар зургаа, аймгийн хурц арслан (улсын харцага) Б.Одгэрэлээр долоо даван шөвгөрч чимэг нэмсэн.
2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Батсүхээр дөрөв, аймгийн арслан А.Отгонбаатараар тав, аймгийн арслан (улсын начин) Л.Шинэбаатараар зургаа, улсын начин (улсын харцага) Т.Баасанхүүгээр долоо, улсын арслан (улсын аварга) Э.Оюунболдоор найм, улсын аварга Г.Эрхэмбаяраар ес давж " Монгол улсын арслан " цол, улсын өсөх идэр начин (улсын арслан) Р.Пүрэвдагваар арав даван түрүүлж " Монгол улсын аварга " цол хүртсэн.
2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аймгийн харцага Д.Пүрэвдоржоор дөрөв, улсын харцага Н.Батзаяагаар тав, аймгийн арслан (улсын начин) Ба.Батжаргалаар зургаа, аймгийн хурц арслан (улсын харцага) Ш.Мөнгөнбаатараар долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм даван үзүүрлэсэн.
2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн заан Н.Энхжаргалаар дөрөв, цэргийн заан О.Батжаргалаар тав, аймгийн арслан (улсын начин) А.Даваанямаар зургаа давсан.
Үндэсний бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]Жил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
---|---|---|---|---|---|---|
2023 | Улс | 512 | Улсын Аварга | Өнжсөн | ||
2022 | Улс | 1024 | Улсын Аварга | Өнжсөн | ||
2021 | Цуцлагдсан | Улсын Аварга | Ковидоос болж тэмцээн цуцлагдсан | |||
2020 | Улс | 512 | Улсын Аварга | 4 | ||
2019 | Улс | 512 | Улсын Аварга | 6 | Үнэн Зоригт | |
2018 | Улс | 512 | Улсын Аварга | 8 | Үлэмж Бадрах | |
2017 | Улс | 512 | Улсын Аварга | 4 | ||
2016 | Улс | 1024 | Улсын Заан | 10 | Улсын Аварга | |
2015 | Улс | 512 | Улсын Заан | 7 | Хуйрнан Шуугигч | |
2014 | Улс | 512 | Улсын Заан | 7 | Саруул Сайжрах | |
2013 | Улс | 512 | Улсын Заан | 5 | Өсөх Идэр | |
2012 | Улс | 512 | Улсын Заан | 4 | ||
2011 | Улс | 1024 | Цэргийн Арслан | 7 | Улсын Заан | |
2010 | Цэрэг | 256 | Цэргийн Арслан | 8 | Хурц | |
2009 | Улс | 512 | Цэргийн Арслан | 1 | ||
2008 | Цэрэг | 128 | Аймгийн Начин | 7 | Цэргийн Арслан | |
2007 | Улс | 512 | Аймгийн Начин | 3 |
| |
Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан |
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Ч.Санжаадамба аваргын гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй.