Jump to content

Америкийн хар баавгай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Америкийн хар баавгай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Ursus
Зүйл: Америкийн хар баавгай
Латин нэр
Ursus americanus
Паллас, 1780

Ижил утгатай нэршил

Euarctos americanus

Америкийн хар баавгай (Латин: Ursus americanus) - Хойд Америк дахь хамгийн түгээмэл баавгайн зүйл. Тивийн ихээхэн хэсэгт тархсан, тухайлбал хойд Аляскаас өмнө зүгт Мексик хүртэл, Атлантын Далайгаас Номхон Далай хүртэл тархжээ. АНУ-ын 50 муж улсаас 41-д нь, Канадын Принс Эдвард Арлаас бусад бүх мужид, Мексикийн зарим муж улсад тархсан. АНУ-ын өмнөд хэсгийн популяц үндэсний парк, дархан цаазтай газрын уул, ой модоор үлдсэн бөгөөд хааяа парк, дархан цаазтай газрын хил хязгаараас гарч, шинэ нутаг дэвсгэр тогтоодог. Сүүлийн жилүүдэд хүн ам өсөхийн хирээр зарим тохиолдолд хотожсон бүсийн зах хавиар орж ирдэг. Евразиас гаралтай хүрэн баавгайнаас ялгаатай нь, хар баавгай Хойд Америкт 2 сая жилийн өмнө үүссэн. Балар эртний үед араатны өрсөлдөөн ширүүн байсан Хойд Америкт үүссэн учраас хар баавгай, хүрэн баавгайг бодвол нутаг орчинд илүү дасан зохицомтгой гэж шинжээчид үздэг.[2] Америкийн хар баавгай Азийн хар баавгайтай ойрын төрөл бөгөөд энэ хоёрын өвөг нь Европоос гаралтай байсан гэж үздэг.[3]

Америкийн хар баавгай 150-180 см урт, сэрвээгээрээ 76-91 см өндөр.[4] Хойд хоёр хөл дээрээ зогсвол 2.12 м болно.[5] Эвш нь маахайнаасаа 33%-иар жижиг.[6] Эвш нь 40-180 кг жинтэй бол маахай нь 115-275 кг жинтэй [1]. Бие гүйцсэн хар баавгай 300 кг жин хүрч болно [2]. Зэрлэг байгальд бүртгэгдсэн хамгийн том маахай 240 см урт, 365 кг жинтэй байв.[7] Хамгийн жижиг эвш 37 кг, хамгийн жижиг маахай 49 кг байж болно.[8] Бамбарууш нь төрөхдөө 200-450 г жинтэй байна. Бие гүйцсэн баавгай жижиг нүдтэй, дугуй чихтэй, урт хоншоортой, том биетэй, богино сүүлтэй. Үнэрлэх чадвар сайн. Голдуу сэгсгэр хар үстэй боловч, арьс нь цагаанаас эхлээд шоколадан бор, шаргал хүрэн, шар (голдуу Миссиссиппи голоос баруун тийш тааралдана), зүүн зүгт хар хүртэл (Канадад Манитоба, Онтарио мужийн хил хавиар) янз бүр. Заримдаа цээжиндээ V хэлбэртэй зураастай. Сүүл нь 12.12 см урт.[6]

  1. Garshelis, D.L., Crider, D. & van Manen, F. (2008). Ursus americanus. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 27 January 2009-д авсан.
  2. "Statement by Valerius Geist pertaining to the death of Kenton Carnegie" (PDF). Wolf Crossing. Эх хувилбараас (PDF) архивласан: 2008-09-10. Татаж авсан: 2008-09-17.
  3. Macdonald, David (1984). The Encyclopedia of Mammals: 1. p. 446. ISBN 0-04-500028-x. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (help)
  4. <Archive copy (Memento 3. Наймдугаар сар 2009 цахим архивт)>
  5. "Black Bear: WhoZoo". Whozoo.org. Татаж авсан: 2008-11-24.
  6. 6.0 6.1 Brown, Gary (1996). Great Bear Almanac. p. 340. ISBN 1558214747.
  7. "All about the American black bear — Zoology — Helium — by P.H.Rh". Helium.com. Эх хувилбараас архивласан: 2020-03-17. Татаж авсан: 2008-11-24.
  8. "North American Mammals: Ursus americanus". Mnh.si.edu. Эх хувилбараас архивласан: 2016-03-06. Татаж авсан: 2009-03-03.
  • Bears, consulting editor Ian Stirling, Fog City Press, 1993.
 Commons: Ursus americanus – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Ursus americanus-тай холбоотой мэдээлэл байна.