Jump to content

Монголын Ардын Арми

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Ардын Арми-с чиглүүлэгдэв)
Монголын Ардын Арми
Монголын Ардын Армийн сүлд
Байгуулагдсан1921 оны 3 сар
Татан буугдсан1992 оны 2 сарын 12
Салбарууд
ШтабУлаанбаатар, БНМАУ
Удирдлага
Ерөнхий командлагч Дамдины Сүхбаатар (1921–1923)
Жамбын Батмөнх (1984–1990)
Батлан ​​​​хамгаалахын сайд Дамдины Сүхбаатар (1921–1923)
Шагалын Жадамбаа (1990)
Жанжин штабын дарга Генерал Шагалын Жадамбаа (1990)
Хүн хүч
Цэргийн нас18
Хугацаат цэргийн албаТийм
Бэлтгэл бие бүрэлдхүүн15,000
Аж үйлдвэр
Гадаадын нийлүүлэгчид Зөвлөлт Холбоот Улс
 Польш
 Зүүн Герман
 Вьетнам
 Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
 Куба
 Болгар
 Хятад
Холбогдох өгүүллүүд
ТүүхЗөвлөлт-Японы хилийн мөргөлдөөнүүд

Дэлхийн 2-р дайн

Дайны дараа

ЦолнуудБНМАУ-ын үеийн цэргийн цол

Монголын Ардын Арми буюу Монгол Ардын Хувьсгалт Цэрэг нь 1921 оны 3-р сарын 18-наас 1992 оны 2-р сарын 12 хүртэл Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын Зэвсэгт хүчин байсан юм. Тус зэвсэгт хүчин нь хэд хэдэн өөр нэршилтэй байсан ба 1971 оноос хойш татан буугдах хүртлээ Монголын Ардын Арми хэмээх нэртэй болсон.

Цэргийн жанжин Д.Сүхбаатар. 1920 он.

Үүсгэн байгуулсан нь

[засварлах | кодоор засварлах]

Монгол Ардын Нам (МАН)-ын үүсгэн байгуулагдаж байх үедээ авсан анхны арга хэмжээнүүдийн нэг нь морин цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын удирдлагаар үндэсний армийг 1920 онд зохион байгуулах явдал байсан байна.

Энэхүү шинэ арми буюу Ардын журамт цэрэг нь Д.Сүхбаатарын шууд удирдлага доор Цагаантны хөдөлгөөний Орос цэрэг болон энэ үед Монголыг эзэлсэн байсан Гамин цэргүүдийн эсрэг амжилттай тулалдсан. МАН-д тухайн үеийн Зөвлөлт Орос Улсын Улаан Арми тусалсан бөгөөд Монголын нутаг дэвсгэрт 1925 он хүртэл цэргээ байрлуулсан байна.

1930-д оны үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Монголын Ардын Хувьсгалт Цэрэг (МАХЦ) нь 1930-д оны эхээр Монголд гарсан 1932 оны зэвсэгт бослого, хөдөлгөөнүүдийг дарах болон 1930-д оны дундуур Японтой эхэлсэн хилийн мөргөлдөөнүүдэд оролцсон бөгөөд Зөвлөлтийн ажилчин тариачны Улаан армийн сургагч нар түүнийг бэлтгэхэд оролцож байжээ.

Монголын Ардын Хувьсгалт Цэрэг 1939 он гэхэд 4 морьт дивиз, хуягт бригад болон тээврийн, саперын, нисэх хүчний ангиудаас бүрдэж байсан байна.

Монголын Ардын Хувьсгалт Цэрэг ба ЗХУ-ын командлагчууд. 1920-д он.

Бие бүрэлдэхүүний хувьд морьт дивиз нь 2 хороо (2 морьт суман, 1 пулемётын сумантай), их бууны дивизион, хуягт дивизион (хөнгөн болон дунд ангиллын хуягт сумантай), холбооны суман болон дивизийн сургууль, нийт 1531 хүн болон хээрийн 76 мм-ийн 4 их буу, танк эсэргүүцэх 45 мм-ийн 6 их буу, хүнд пулемёт 24, хөнгөн пулемёт 44, винтов 1279, гар буу 180, сэлэм 1060, БА-6, БА-10 хуягт машин 6, ФАИ хөнгөн хуягт 9, ЗИС-5 маркийн ачааны автомашин 18, ГАЗ- АА маркийн ачааны автомашин 4, “Максим” пулемёттай зенитийн төхөөрөмж бүхий ГАЗ-АА маркийн ачааны автомашин 6, ЗИС-5 маркийн ус-тос цэнэглэгч автомашин 1, ЗИС-6 маркийн цистерн 1, эмнэлгийн автобус 2, II АК маркийн радиостанц 1, 5АК радиостанц 1, тачанк 24, сум тээвэрлэх хөсөг 42, хээрийн гал тогоо 17, түүнчлэн 1723 морь, 198 тэмээтэй.

1931 онд ЗХУ-ын Засгийн газар манайд Р-5 маркийн 3 нисэх онгоц бэлэглэснээр манай цэргийн нисэх хүчин байгуулагдсан гэж үздэг. Зүүн хязгаарт үе үе зэвсэгт мөргөлдөөн гарах болсонтой холбогдуулж Р-5 болон У-2 онгоц бүхий Монголын Ардын Армийн нисэх эскадрилийг 1936 оны 1 дүгээр сард Улаанбаатараас Тамсагбулагийн хээрийн аэродром руу шилжүүлэн нүүлгэсэн байна. Тус аэродром руу Монголд байрлаж байсан Зөвлөлтийн зарим нисэх ангиуд ч бас шилжин байрлажээ. Мөн оны хавар улсын хилийг зөрчсөн японы цэргүүдийг устгахад Монголын нисэгчид идэвхтэй оролцсон байдаг. Тухайлбал 3 дугаар сарын 31-нд дэслэгч Ч.Шагдарсүрэнгийн даргалсан нисэх отрядын нисэгч Д.Дэмбэрэл, буудагч Дорж экипажтай “5” гэсэн дугаартай Р-5 онгоц японы 28 хүнтэй ачааны машиныг устгаж, 1 онгоц сөнөөж, 1 онгоц гэмтээсэн боловч харамсалтай нь нисэх отряд 2 онгоцоо алджээ.

1938 оны сүүл гэхэд Монголын нисэх хүчин Р-5 болон Р-5Ш маркийн 39 онгоцтой, 27 монгол нисэгчтэй байсан байна. Халхын голын байлдаан эхлэхэд Японы талаас орчин үеийн сөнөөгч онгоцуудыг олноор хэрэглэх болсноор Монголын нисэх хүчний зэвсэглэлд байсан онгоцуудыг зөвхөн шөнийн бөмбөгдөлтөд ашиглах болсон байна.

Монгол дахь Зөвлөлтийн цэрэг

[засварлах | кодоор засварлах]

1936 оны 3 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протоколын дагуу мөн оны зунаас Монголд зөвлөлтийн цэрэг орж иржээ. 1937 оны 9 дүгээр сараас Монголд байрлах зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүдийг нэгдсэн удирдлагаар хангахын тулд 57 дугаар онцгой корпус болгож зохион байгуулсан байна. Ингээд 1939 оны эхээр, өөрөөр хэлбэл Халхын голын байлдаан эхлэхийн өмнө тус корпус нь дараах анги нэгтгэлүүдээс бүрдэж байв:

Эдгээр анги, нэгтгэл нь 30 орчим мянган хүн, 200 орчим их буу, 284 танк (БТ-5 танк 219, Т-26 танк 33, БХМ (ХТ-26) танк 18, Т-26 танк чирэгч 6, Т-37 танк чирэгч 8), 5208 ачааны, 193 суудлын, 679 тусгай зориулалтын автомашин, түүнчлэн 631 автоцистерн, 245 засварын зориулалттай машин, 91 трактор, 265 мотоциклтой байжээ.

Мотохуягт бригад хэмээх нэгтгэлүүд Улаан Армийн зөвхөн энэхүү 57 дугаар онцгой корпуст л байсан байна. Бүтэц, бүрэлдэхүүний хувьд бригад бүр автохуягт, буудлага-пулеметын болон тагнуулын батальонууд, холбооны болон байлдааны хангалтын суман, их бууны дивизионоос бүрдэж байсан бөгөөд нийтдээ 1888 хүн, 57 дунд, 25 хөнгөн хуягт, 76 мм-ийн их буу 10, хүнд пулемёт 24, хөнгөн пулемет 92, “Максим” маркийн пулемет бүхий зенитийн төхөөрөмжтэй автомашин 3, 286 автомашин, 8 трактор, 26 мотоциклтой байжээ. Тал хээрийн голдуу асар уудам нутагтай Монгол орны хувьд бүрэн механикжсан эдгээр бригад нь хурдан маневрлахад нэн тохиромжтой байсан юм.

Халх голын дайн

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Халх голын дайн
Монголын цэргүүд Японы цэргийн эсрэг Халхын голын байлдаанд, 1939 он.

МАХЦ нь 1939 онд Халхын голын байлдаанд Хорлоогийн Чойбалсаны удирдлагаар Георгий Жуковын захирсан Улаан Армийн хүч хавсран Мичитаро Комацубарагийн командалсан Японы эзэн хааны армийн хүчийг бут цохин ялсан түүхтэй.

Халхын голын байлдааны явцад Зөвлөлтийн корпусын үндсэн дээр Армийн 1 дүгээр групп байгуулагдсан бөгөөд түүнд 6 дугаар танкийн бригад (254 танк, 15 хуягт бүхий), буудлагын 57, 82, 152 дугаар дивиз, агаарын десантын 212 дугаар бригад зэрэг олон анги, нэгтгэлүүд нэмэгдэн 8 дугаар сарын 20 буюу шийдвэрлэх тулалдаан эхлэхийн өмнө Армийн 1 дүгээр групп нь 52 мянга гаруй хүнтэй, 438 танк, 385 их буутай байжээ.

ЗХУ-ын генерал Георгий Жуков ба БНМАУ-ын маршал Хорлоогийн Чойбалсан нар Халхын голын байлдааны үеэр. 1939 он.

Нисэх хүчний хувьд гэвэл 57 дугаар корпус нь байлдааны идэвхтэй үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу 1939 оны 5 дугаар сарын байдлаар И-16 сөнөөгч онгоц 24, И-15 сөнөөгч онгоц 14, СБ бөмбөгдөгч онгоц 29, Р-5 бөмбөгдөгч онгоц 15-тай байжээ. Янз бүрийн учир шалтгааны улмаас нисэх бүрэлдэхүүний бэлтгэл нэн тааруу байсан тул эхний үедээ зөвлөлтийн нисэгчид ихээхэн хохирол амсчээ. Гэвч байлдааны төгсгөл рүү техник ч шинэчлэгдэж, сайтар бэлтгэгдсэн нисэгчид ч олноор ирэх болсон тул байдал эрс өөрчлөгдсөн байдаг. 8 дугаар сарын 20-ны байдлаар Армийн 1 дүгээр групп И-16 сөнөөгч онгоц 223, И-15 сөнөөгч онгоц 21, И-153 сөнөөгч онгоц 67, түүнчлэн СБ бөмбөгдөгч онгоц 181-тэй байсан байна. Үүн дээр Р-5, У-2 онгоцуудыг нэмээд нийт онгоцны тоо 585 байжээ. Халх голын байлдааны явцад зөвлөлтийн тал 249 онгоцоо алдсан гэсэн тоо байдаг.

Японы талд Манж-Го-гийн армийн зарим анги, нэгтгэлүүд байлдсан гэдгийг дурьдах хэрэгтэй юм. Хятадын цэргүүдээс олзолсон болон японы хоцрогдсон хэмээн зэвсэглэлээс хасагдсан зэр зэвсэг бүхий Манж-Го-гийн армийн морин цэргийн 4, 5, 8, 12 дугаар морин хороод (манайхан заримдаа “баргын морин цэрэг” гэж бичих юм билээ) оролцжээ. Хороо тус бүр 400-500 хүнтэй, 4 их буу бүхий батарейтай байжээ. Гэхдээ тэдний байлдах чадвар туйлын хангалтгүй байсан хэмээн аль аль байлдагч талууд тэмдэглэсэн байдаг.

1945 оны Чөлөөлөх дайн

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: 1945 оны чөлөөлөх дайн

1945 оны 5 сарын 9-нд ЗХУ, АНУ тэргүүтэй холбоотнууд нацист Германыг дайнд ялсны дараа, Зөвлөлт Холбоот Улс дорно зүгийн Японыг буулгаж авах дайнд бэлдэж эхлэсэн. ЗХУ 1945 оны 4 сарын 9-нд Японтой байгуулсан харилцан үл довтлох гэрээгээ цуцлан, тус оны 8 сарын 9-нд Японд дайн зарлажээ. Зөвлөлтийг дагаж 1945 оны 8 сарын 10-нд БНМАУ Японд дайн зарласан.

Тус дайнд БНМАУ нь МАХЦ нь ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын өмнөд бүлэгт багтаж, Замын-Үүд, Байшинт (Сүхбаатар аймгийн нутаг) гэсэн хоёр чиглэлээр Японы мэдлийн Өвөр Монгол руу довтлон орсон. Энэхүү дайнд 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, Хошууч Л.Сосороор удирдуулсан 7 дугаар механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээвэр, холбооны тусгай хороод, нисэхийн холимог дивиз, хими инженерийн тусгай салбар, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд зэрэг нийт 42223 цэрэг, офицер, 28,000 морь, 403 танк-хуягт машин, пулемёт 1707, 629 их буутайгаар оролцжээ."[1][2]

Цэргийн хүчийг "МАХЦ-ийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсаныг орлож Зөвлөлтийн дэслэгч генерал И.А. Плиев, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар 5 дугаар морьт дивизийг, хошууч генерал Ч.Доржпалам 6 дугаар морьт дивизийг, хурандаа М.Цэдэндаш 7 дугаар морьт дивизийг, хурандаа Г.Дорж, 8 дугаар морьт дивизийг дэд хурандаа М.Одсүрэн, танкийн 3 дугаар хороог хошууч З.Дагвадорж, 9 дүгээр морьт тусгай хороог хурандаа С.Галсан, холбооны тусгай хороог хошууч Дагва нар командалжээ."[2]

ЗХУ болон БНМАУ-ын хийсэн Манжуурын стратегийн давшилтын ажиллагаа.

Байшинтын чиглэлээр 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, Зөвлөлтийн хуягт танкын хүчин 8 сарын 9-ний өглөө 04:00 цагт хил давж, Малин гол, Хар нуур, Сэнсрэг хийд Шеншин овоо, 8 сарын 10 - 13 ний хооронд Хашаат, Ар Худаг, Ар цагаан нуур, Яндуу сүм, Тайпуу усны худаг зэрэг газрыг эзлэн, 8 сарын 16-нд Долоннуур, 17-нд Фыннин хот, 19-нд Жэхэ хот, 20-нд Санчакоу район, 21-нд Лүньхуа, Аньзятун хот, 22-нд Миюнь хотыг тус тус чөлөөлөв.

Замын-Үүдийн чиглэлээр мотомеханикжуулсан ангиуд Чуулалт хаалга чиглэлээр 8 сарын 9-нд хил давж, Өвөр Монголын цэргийг устган Цагаан овоо сум, 10-нд Нян-ан хот, 11-нд Баруун Сөнөд хошууны Вангийн хүрээ, 13-нд Завсар хот, 18-нд Жанбэй хот, Жанчхүүгийн давааг тус тус чөлөөлжээ.

9 сарын 2-нд Япон улс дайнд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн Хоёрдугаар дайн дуусч, МАХЦ-ийн талд 78 хүн алагдах эсвэл сураггүй алга болж, 12318 япон цэргийг олзолж, дайн гавьяа байгуулсан 2000 гаруй хүн БНМАУ-ын одон медалиар, ЗХУ-ын Японыг ялав медалиар 800 гаруй хүнийг шагнаж урамшуулсан. Дайн дууссаны дараа 1946 оноос МАХЦ-ийг тайван цагийн байдалд шилжүүлж, орон тоог цомхотгожээ.

Хүйтэн дайны үед

[засварлах | кодоор засварлах]

Дайн дууссны дараа армийг тайван цагийн байдалд шилжүүлэхдээ Цэргийн яамыг НАХЯаманд нэгтгэж, цэргийн тоог цөөлж, зарим ангийг өөрчлөн байршуулж, хилийн цэргийг татан буулгах зэргийн арга хэмжээ авчээ. 1945 оны сүүлээр "МАХЦ-т 42680 цэрэг, Хязгаарын цэрэгт 10570 цэрэг, нийт зэвсэгт хүчний хэмжээнд 53250 хүн бэлнээр алба хааж байсан. 1946-1956 оны хооронд хийсэн 8 удаагийн цомхотголын явцад МАХЦ-ийг 90 хувиар хорогдуулж, 4256 хүн, хилийн цэрэгт 213 хүнтэй үлджээ."[3] Мөн 1945 онд улс даяар "3692 офицер алба хааж байсан бол 1956 оны 10 сарын 16-ний байдлаар 482 офицертой болсон байлаа."[3]

1954 оны 5 сарын 31-нд МАХЦэргийн 5 дугаар тусгай морьт хороог татан буулгаснаар морьт цэргийг ашиглахаа больсон.[4] 1955 оны 7 сарын 6-нд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг (МАХЦ) гэх нэрийг БНМАУ-ын Ардын Цэрэг (МАЦ) гэж өөрчлөн нэрлэв.[4] 1959 оны 6 сарын 23-нд НАХХЭЯамнаас Ардын Цэргийн Хэргийг Эрхлэх Яамыг салган байгуулж, яамны сайдаар дэслэгч Генерал Ж.Лхагвасүрэнг томилсон. [5] 1960 оноос эхлэн Ардын армийг дахин зохион байгуулахдаа тусгай чиг үүрэгтэй бие даасан салбарыг байгуулжээ. 1971 оны 3 сарын 6-нд "Монгол Ардын Цэрэг" гэх нэрийг "Монголын Ардын Арми" гэж нэрлэхээр болов.[4]

  • Барилгын цэрэг
  • Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг: 1945 - 1967 он хүртэл их бууны дивизионд зенитийн ганц батарейн орон тоотой байсныг 1967 оноос Зенит артиллерийн дивизион болгон, 57 мм-ийн С-60 буутай 4 батарей болтлоо өргөжсөн. 1970-1980 аад онд ЗСУ-23-4 Шилка, Игла-1, Стрела-1, төрөл бүрийн радиолокацийн станц, зэрэг зэвсэгийг хүлээн авч ашиглаж байсан.[6]
  • Холбооны цэрэг: Дайны дараа 1951 онд холбооны тусгай батальон, 1953 онд холбооны тусгай рот болгосон ч, 1965 онд тусгай батальон, 1980 онд тусгай хороо болгон өргөтгөжээ.
  • Хими, Инженер сапёрын анги: 1965 онд инженер-сапёрын тусгай батальоныг байгуулж, мотобуудлагын анги бүрт инженерийн салаа ротыг байгуулах болсон. 1981 оны 5 сарын 20-нд гүүр, ус гатлалтын тусгай батальоныг байгуулсан. 1980 аад оны дунд үе гэхэд инженер-сапёрын тусгай хороо 1, тусгай батальон 4, хэд хэдэн тусгай рот салаа бүхий болсон.[7] 1950-иад онд химийн тусгай ротыг байгуулж, 1967 оноос тусгай батальон болгон, химийн цэргийн 3 роттой болсон.[7]
  • Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг: 1964 оноос байгуулж эхлэн, 1969 онд зенит пуужингийн дивизионыг байгуулж, радиолокатроын рот болон зенит пуужингийн 2 дивизоноос бүрдсэн Агаарын Довтолгооноос Хамгаалах цэргийг байгуулжээ. Мөн 1970 оны 9 сарын 23-нд Зөвлөлт, Монголын хамтарсан тийрэлтэт хөдөлгүүртэй сөнөөгч онгоцны эскадрилийг байгуулах шийдвэр гарч, МиГ-17 онгоц 6, МиГ-15 УТИ онгоц 2 нэгжийг хүлээн авч нисэх эскадрилийг байгуулсан. 1970 оны 11 сарын 15-нд эдгээр онгоцнууд анхны нислэгээ үйлдсэн.[8] 1976 онд Зөвлөлтийн нисэх эскадрилиэс биеэ даасан анги болгож, 1977 оны 5 сарын 1-нд МиГ-21 УТИ онгоц 2, 9-р сарын 7-нд МиГ-21 ПФМ онгоц 12 нэгжийг хүлээн авсан. 1984 онд нисдэг тэрэгний тусгай эскадрилийг байгуулж, Ми-24В загварын 12 нэгжийг хүлээн авчээ.[8]
БНМАУ-ын морин цэрэг Халхын голд. 1939 он.

Морьт дивиз нь 3 морьт хорооноос бүрдэх бөгөөд, хороо бүр нь ойролцоогоор 650 хүнтэй бөгөөд 5 суман, пулемётын суман, инженерийн суман, артиллер, хангамж, тагнуул, эмнэлэгийн салбараас бүрддэг байжээ. Энэхүү цэргийн хүч нь маш түргэн хөдөлгөөнт чанар нь Монгол шиг өргөн уудам нутгийн хэмжээнд зохицож, жижиг анги салбарууд нь 24 цагт 160 км зайг туулах чадвартай байсан.[баримт хэрэгтэй] Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Ардын армийг тайван цагийн хуваарьт шилжүүлэхдээ, зарим морьт дивизийг татан буулгах, нэгтгэх, орон тоог цомхотгох ажил өрнөжээ.

Монголын Ардын Хувьсгалт Цэргийн дивизүүд ба бусад нэгжүүд:

БНМАУ-н цэргийн цол. 1936-1940 он.
Үндэсний түүхийн музей дэх БНМАУ-ын маршалын форм.

Армийн зэрэг цол

[засварлах | кодоор засварлах]

Зэвсэглэл (1940-1990)

[засварлах | кодоор засварлах]

Монголын Ардын Хувьсгалт Цэргийн чадавх (1940-1950)

[засварлах | кодоор засварлах]

Мосин-Наган винтов , ППШ-41, ППШ-43, M1910 Максим, СГ-43 Горюнов, ДШK, Дегтяровын пулемёт

Артиллери ба мортар

[засварлах | кодоор засварлах]

37 мм-ийн танк эсэргүүцэх их буу M1930 (1-K)

76 мм-ийн хорооны их буу M1927

45 мм-ийн танк эсэргүүцэх их буу M1937 (53-K)

76 мм-ийн хорооны их буу M1943

Пуужинт төхөөрөмж

[засварлах | кодоор засварлах]

БМ-13 - 150

Өөрөө явагч их буу

[засварлах | кодоор засварлах]

Монголын Ардын Армийн Агаарын цэргийн хүч 1925–1945 он

[засварлах | кодоор засварлах]

Бөмбөгдөгч ба дайрагч онгоц

[засварлах | кодоор засварлах]

Монголын Ардын Армийн чадавх (1950-1990)

[засварлах | кодоор засварлах]
Техник Гарал Хувилбар Тоо
Үндсэн танк/Дунд танк
СУ-100  Зөвлөлт Холбоот Улс Өөрөө явагч их буу 10[9]
Т-34/85 Дунд танк 40[9]
T-54 250[9]
T-55 250[9]
T-62 Үндсэн танк 100[9]
Явган цэргийн байлдааны машин/Хуягласан тусгай машин
БМП-1  Зөвлөлт Холбоот Улс Явган цэргийн байлдааны машин 400[9]
БТР-40 Дугуйтай хуягласан машин 200[9]
БТР-60 50[9]
БТР-152 50[9]
БРДМ-1 Хуягласан тусгай машин 150[9]
БРДМ-2 120[9]
Пуужинт төхөөрөмж
БМ-21 Град  Зөвлөлт Холбоот Улс 122 мм-ийн Пуужинт төхөөрөмж 130[9]
Артиллери
85 мм-ийн дивизийн их буу Д-44  Зөвлөлт Холбоот Улс 85 мм-ийн дивизийн их буу
122 мм-ийн их буу M1931/37 (А-19) 122 мм-ийн их буу 20[9]
122 мм-ийн зенитийн их буу 2A18 (Д-30) 122 мм-ийн зенитийн их буу 50[9]
130 мм-ийн хээрийн их буу M1954 (M-46) 130 мм-ийн хээрийн их буу
152 мм-ийн зенитийн их буу M1937 МЛ-20) 152 мм-ийн зенитийн их буу
122 мм-ийн зенитийн их буу M1938 (M-30) 122 мм-ийн зенитийн их буу 100[9]
152 мм-ийн зенитийн их буу M1943 (D-1) 152 мм-ийн хээрийн их буу 50[9]
Мортар
БМ-37  Зөвлөлт Холбоот Улс 82 мм-ийн калибрийн мортар
ПМ-43 120 мм-ийн калибрийн мортар
M-160 160 мм-ийн дивизийн мортар
Танк эсэргүүцэх буу
СПГ-9  Зөвлөлт Холбоот Улс 73 мм-ийн Танк эсэргүүцэх буу тодорхойгүй
85 мм-ийн Танк эсэргүүцэх буу Д-48 85 мм-ийн Танк эсэргүүцэх буу
100 мм-ийн хээрийн их буу M1944 (БС-3) 100 мм-ийн хээрийн их буу 25[9]
T-12 Танк эсэргүүцэх буу 100 мм-ийн Танк эсэргүүцэх буу 25[9]

Монголын Ардын Армийн Агаарын цэргийн хүч (1950-1990)

[засварлах | кодоор засварлах]
Нэр Гарал Төрөл Хувилбарууд Ашиглалтанд байгаа
Сөнөөгч онгоц
Поликарпов И-15 Зөвлөлт Холбоот УлсСөнөөгчИ-151+[10]
Поликарпов И-16И-161+[10]
Поликарпов По-2У-2а20[10]
МиГ-15МиГ-15бис48[10]
МиГ-17МиГ-17Ф36[10]
МиГ-21МиГ-21ПФМ/МФ30+12[9][10]
Бөмбөгдөгч
Поликарпов Р-З Зөвлөлт Холбоот УлсХөнгөн бөмбөгдөгчР-Зтодорхойгүй[10]
Тээврийн онгоц
Боин 727 АНУNarrow-body jet airlinerBoeing 727-200тодорхойгүй[10]
Туполев Ту 104 Зөвлөлт Холбоот УлсТээврийн нисэх онгоцТу-1042[9]
Туполев Ту 154Ту-154B-2
Илюшин Ил-2Ил-2тодорхойгүй[10]
Илюшин Ил-12Ил-12тодорхойгүй[10]
Илюшин Ил-14Ил-146[9]
Антонов Ан-2АН-230[10]
Антонов Ан-12An-1215[10]
Антонов Ан-14An-142[10]
Антонов Ан-24An-2422[10]
Антонов Ан-26An-264[10]
Антонов Ан-32An-321[10]
Харбин Ү-12 Зөвлөлт Холбоот УлсНисэх онгоцY-125[10]
П2Л-104 Вилга БНХАУWilga-23[10]
Нисэх онгоц
МиГ-15 Зөвлөлт Холбоот УлсСөнөөгч онгоцМиГ-15УТФ1[9]
МиГ-17МиГ-17ПФ8[9]
МиГ-21МиГ-21 УФМтодорхойгүй[9]
Яковлев УТ-2Сургалтын онгоц1+[10]
Яковлев Як-6тодорхойгүй[10]
Яковлев Як-9Як-9Утодорхойгүй[10]
Яковлев Як-1110[9]
Яковлев Як-12тодорхойгүй[10]
Яковлев Як-1810[9]
Дайрагч нисдэг тэрэг
Ми-24 Зөвлөлт Холбоот УлсДайрагч вортёлот10[9]
Тээврийн нисдэг тэрэг
Ми-1 Зөвлөлт Холбоот УлсХөнгөн нисдэг тэрэг5[9]
Ми-21[9]
Ми-4Тээврийн вортёлотМИ-4A5[9]
Ми-8МИ-8T/MT10[9]
Камов Ка-26Хөнгөн нисдэг тэрэгтодорхойгүй[9]
Агаараас хамгаалах зэвсэглэл
С-75 Зөвлөлт Холбоот УлсСтратегийн АДХ зэвсэгС-75 Двина2 (24 пуужин)[9]
С-200Стратегийн АДХ зэвсэгС-200тодорхойгүй[11]
9К31 Стрела-19К31 Стрела-1тодорхойгүй
Стрела-2Стрела-21250[9]
Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэглэл
ЗПУ-4 Зөвлөлт Холбоот УлсАДХ зэвсэгтодорхойгүй
ЗУ-23-2тодорхойгүй
ЗСУ-23-4тодорхойгүй
С-6057 мм S-60тодорхойгүй
61-K37 мм M1939тодорхойгүй
 Commons: Монголын Ардын арми – Викимедиа дуу дүрсний сан
  1. ↑ Монгол Улсын Түүх. 5-р боть. Улаанбаатар. 2003. х. 219.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  2. 1 2 Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. х. 365–368.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  3. 1 2 Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 эд он). Улаанбаатар. 1996. х. 387.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  4. 1 2 3 Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. х. 523–525.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  5. ↑ Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. х. 422.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  6. ↑ Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. х. 450–453.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  7. 1 2 Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. х. 454–458.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  8. 1 2 Монгол цэргийн түүхийн товчоон (1911-1990 ээд он). Улаанбаатар. 1996. х. 458–464.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  9. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 SIPRI[permanent dead link]
  10. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 World Air Forces - Historical Listings Mongolia (MON) (Memento 5. Есдүгээр сар 2012 цахим архивт). worldairforces.com. Retrieved on 2013-08-27.
  11. ↑ World Missile Directory, FLIGHT international, 1985