Архуст сум
Архуст сум
ᠠᠷᠤᠬᠤᠰᠤᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Төв |
Газар нутаг | |
• Нийт | 829 км2 (320 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 1,313 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Архуст сум нь Төв аймгийн сум юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчидийн 1959 оны 129-р зарлигийг үндэслэн Төв аймгийн Хөдөлмөрчдийн Депутатуудын Гүйцэтгэх Захиргаа МАХН-ын Хорооны 1959 оны 4-р сарын 16-ны өдрийн 40/13-р тогтоол гарч засаг захиргааны өөрчлөлт дахин хийгдэх үед Архустын сангийн аж ахуйг түшиглэн Архуст сумыг байгуулсан түүхтэй.
Энэ хугацаанд тус сум 1969 онд татан буугдаж Эрдэнэ сумтай нийлсэн. 1976 оноос Архуст Хороо Захиргааг, 1981 оноос Архуст сумыг дахин байгуулж 1999 онд 40 жилийн ойгоо тэмдэглэж анааг хүртэл үйл ажиллагаа явуулж 50 жилийн ойн босгон дээр ирээд байна.
Тус сум Монгол орны ой хээрийн бүсээс тал хээрт шилжих завсарын бүсэд оршдог. 82728 га нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос 108 км,Аймгийн төвөөс 117км зайтай оршдог бөгөөд өөрийн аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян сумуудтай хилэлдэг, эх газрын эрс тэс уур амьсгалтай, далайн түвшингээс дээш 1400-аас дээш метрт өргөгдсөн жилд унах хур тундасны хэмжээ 200-231 мм , зарим үед 150 мм –ээс ч бага хур тундас унадаг.
Манай сумын нутагт Аргаль угалз, Чоно, Туулай,Тарвага,Зурам, Үнэг , Хярс,Дорго,Хүрэн,Мануул, Цагаан зээр, зэрэг ан амьтдаас гадна Галуу, Нугас,Хун, Тогоруу, Ангир, Идлэг шонхор,Бүргэд, Тас, Сар,Элээ зэрэг төрөл зүйлийн шувуудтай.
Ургамлын төрөл зүйлээс агь, ганга, тарваган шийр, зээргэнэ, гэшүүнэ, монгол цай, нохойн хошуу,лидэр, лууль , царван, ерхөг, согоовор , хиаг, хялгана, бутуул, мангир, шувууны хөл, дэрс зэрэг олон зүйлийн ургамал ургана.
Тус сум 1971 онд Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, 1978 оноос Улаанбаатар- Багахангай –Багануурын төмөр зам тавигдаж нутаг дэвсгэр дээгүүр 29 км үргэлжилдэг. Улаанбаатар-Багануурын засмал замаас 28км зайтай оршдог.
Засаг захиргааны хувьд Ноёншандын 1-р баг, Нарстын 2-р баг гэсэн хоёр багийн зохион байгуулалттай.
Манай сум 2008 оны жилийн эцсийн байдлаар 394 өрх 1339 хүн амтай 682 эрэгтэй 657 эмэгтэй , 0-16 насны 426 хүүхэд, 60-аас дээш насны өндөр настан 93 байна. 2008 оны жилийн эцсийн байдлаар 59131 мал тоологдсоноос тэмээ 12, адуу 3722, үхэр 2429 , хонь 30088, ямаа 22870 байна.
К. Даваасамбуу, Д. Ганбаатар, О. Ганхуяг, Ё.Пүрэвдорж, Д. Дамиран, П. Жигжидсүрэн, Д.Баттогтох, П.Энхтайван, Х. Марат, Р. Гандорж, Ч.Пүрэвжал нарын 11 мянгат малчинтай боллоо.
Сумын эдийн засгийн гол үнлэс нь мал аж ахуй бөгөөд дэд бүтэц сайн хөгжсөн тул 2009 оноос газар тариалан сайн хөгжих үндэслэл тавигдсан /газар тариалангийн 12827 га талбай бүгд эзэнтэй болсон/ гэж үзэж байна.
Сумын төвд ЕБ-ын 9 жилийн дунд сургууль , Хүн эмнэлэг, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг зэрэг нийгмитйн салбаруудаас гадна Цахилгаан холбооны салбар, үүрэн телефоны G – Мобель , Мобикомын станцууд ажиллаж байна. Мөн мал эмнэлэг, үржлын ажил эрхэлдэг Нар-Уст, Хөдөө –бүрд , худалдаа үйлчилгээний Оньс-Үүд ХХК-ууд болон ХААН,Монгол Шуудан банкнуудын тооцооны төвүүд иргэд болон төсвийн байгууллагуудад үйлчилж байна.
Сумын нутаг дэвсгэрт хүрэн нүүрс, өнгөт металл, барилгын шавар, хөнгөн дүүргэгчийн түүхий эд –алевералилт,цагаан тугалганы нөөцтэй. Өиөөдрийн байдлаар Ноён шандын Алеворалитыг ордыг түшиглэн Мон дулаан треид ХХК хоногт 60 шоо м хөнгөн дүүргэгч үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2008 онд ашиглалтанд 2009 оноос олдворлолт хийхээр болоод байна.
Мөн Богдын Алт,Алагтай Цэцэн, ХХК-ууд Боголын хошуу, Арбогол Алтны үндсэн ордны хайгуул хийхээр оруулдж үйлдвэрлэлээ байгуулах ажилд орхоор болж байна.
Манай суманд өрхийн жижиг үйлдвэрлэл эрчимтэй хөгжих эхлэл бий болж байна. Тухайлбал Буриад гутал үйлдвэрлэлдэг 20-иод өрх, Уралдааны эмээл хийдэг 4 өрх, эсгий үйлдвэрлэх 8 өрх ажиллаж 2007 онд 11390 уртааш метр, 2008 онд 18500 уртааш метр эсгий үйлдвэрлэв.
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
▼1,984 | 1,881 | 1,778 | 1,563 | 1,423 | 1,371 | 1,339 | ▼1,336 | ▼1,258 | ▼1,236 |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)