Гандантэгчэнлин хийд
Гандантэгчэнлин хийд | |
---|---|
Товч мэдээлэл | |
Байрлал | Монгол улсын Улаанбаатар хот |
Байгуулсан нь | 5-р Богд Жэвзүндамба |
Байгуулагдсан | 1727 он |
Сэргээгдсэн | 1944 он |
Хөлгөн | Их хөлгөн (Очирт хөлгөн) |
Ёс, Урсгал | Буяны ёс |
Шинэчилсэн | 1992 |
Хамба лам | Чойжамц |
Лам хуврагын тоо | 150 + |
Festivals | Цам |
Гандантэгчинлэн хийд, хураангуйлснаар Гандан нь Улаанбаатар хотод байх Монгол улс дахь Монголын Буддын шашны төв хийд юм.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Гандантэгчэнлин гэдэг нь "Төгс баясгалант их хөлгөний орон" гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн нэрлэгддэг.Энэхүү нэрийн Занабазар ѳѳрѳѳ нэрлэсэн болно.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд[1] Тавдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар[2]. Их хот мандалын сүм[3] байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.
Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд Засгийн газрын хяналт дор Монгол дахь буддын шашны ганц төв болж байв.
Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн Чойжамц.
Дацан, сургууль
[засварлах | кодоор засварлах]Тус хийд нь одоо гүн ухааны (цанидын) Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3 дацан, Буддын шашны их сургууль, Буддын шашны урлахуйн ухааны дээд сургууль, Буддын шашны дyнд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Монголын Буддын шашны сургууль, дацангуудтай.
Гандантэгчэнлин хийдийн аймгийн зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]- Шүтээний аймаг
- Дондүвлингийн аймаг
- Жэдорын аймаг
- Даши Тойсамлингийн аймаг
- Дүйнхорын аймаг
- Чойдэ цэцэн тойны аймаг
- Амдуу нарын аймаг
- Дандарлингийн аймаг
- Махамаяагийн аймаг
- Жисагийн аймаг
- Номчийн аймаг
- Сангайн аймаг
- Зоогойн аймаг
- Дугарын аймаг
- Чойнхорлингийн аймаг
- Мэргэн хамбын аймаг
- Бизьяагийн аймаг
- Ноёны аймаг
- Дархан эмчийн аймаг
- Эрхэм тойны аймаг
- Их дагины аймаг
- Вангайн аймаг
- Эрдэнэ хувилгааны аймаг
- Баргын аймаг
- Намдоллингийн аймаг
- Бандидайн аймаг
- Жамъяансүнгийн аймаг
- Лам нарын аймаг
- Мэргэн номон ханы аймаг
- Өрлөгүүдийн аймаг
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Гандан Тэгчинлин хийд (англи, монгол хэлээр)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Монголын Буддын шашинтны нийгэмлэгийн мэдээлэл: Гандантэгчэнлин хийд[permanent dead link]
- ↑ "Танилцуулга". Гандан Тэгчинлин хийд. Эх хувилбараас архивласан: 2007-09-18. Татаж авсан: 2 сарын 13.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Italic or bold markup not allowed in:|publisher=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ Үржин Шаддүвлин хийдийн мэдээлэл:Гандантэгчэнлин хийд[permanent dead link]