Jump to content

Ганзоригийн Мандахнаран

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ганзоригийн Мандахнаран
тамирчны тухай
Бүтэн нэрГанзоригийн Мандахнаран
Төрсөн өдөр1986 оны 5 сарын 11 (1986-05-11) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)[1]
Төрсөн газарМонгол улсын Төв
аймгийн Зуунмод хот
Биеийн өндөр165см
Биеийн жин70кг
Улс, орон Монгол
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх барилдаан
ТамирчинЧөлөөт бөх
Цол, зэрэгМонгол улсын гавьяат тамирчин
2018-03-7-ны байдлаар мэдээлэв.

Ганзоригийн Мандахнаран (1986 оны тавдугаар сарын 11-нд төрсөн) нь ДАШТ-ий хошой хүрэл медальт (2013, 2014) , Азийн наадмын (2010) чөлөөт бөх барилдааны 60 кг жингийн аварга Монгол улсын бөх.

Унгарын нийслэл Будапешт хотод болсон 2013 оны ДАШТ-д Мандахнаран Украйны Семён Радуловыг 10-4, Унгарын Герго Вёллерийг 9-2, Грекийн Андреас Триантафиллидисийг 11-3 оноогоор тус тус ялсанаар хэсгийн аварга болсон. Хагас шигшээд Олимп (2012), Дэлхийн (2011) хүрэл медальт Кубын Ливан Лопест тэнцүү (6-6) оноогоор буюу техникийн оноогоор ялагдаж цааш барилдаанд БНАСАУ-ын Кан Жинь-Хёгийг 3-1 харьцаагаар ялж 2007 оны ДАШТ-д Баяраагийн Наранбаатарын үзүүлсэн амжилтаас хойш тасраад байсан эрэгтэйчүүдийн амжилтыг үргэлжлүүлж хүрэл медаль хүртсэн билээ.[2]

  1. news.mn: Ганзоригийн Мандахнарангэж хэн бэ?, нийтлэгдсэн 2013-09-17, хандсан 2017-01-04
  2. sport.news.mn: (Memento 18. Есдүгээр сар 2013 цахим архивт) Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ