Жанет Жепкосгей
| |||||||||||||||||||
|
Жанет Жепкосгей (Англи: Janeth Jepkosgei, 1983 оны 12 сарын 13-нд төрсөн) нь Кенийн дундын зайн гүйгч, дэлхийн аварга цолтой тамирчин юм.
Өсвөр үе
[засварлах | кодоор засварлах]"Эльдорет Экспресс" хэмээх хочтой Жанет Капсабет хотын ойролцоох Кабирирсанг тосгонд мэндэлжээ. Алдартай тамирчид болох Вилсон Кипкетер, Вилфред Бунгей нар мөн тус тосгоных юм[1]. Тэрээр Капсумбейивогийн сургуульд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн байна. 1998 онд Итений ойролцоо байх, Кенийн хөнгөн атлетикч эмэгтэйчүүдийг бэлтгэн гаргадгаараа алдартай Сингоре Охидын Ахлах Сургуульд элсэн оржээ. Жанет дөнгөж 1-р ангидаа л ахлах сургуулиудын 8 төрөлтийн тэмцээнд улсын аварга болсон аж[2]. Тэр үед Жанет 400 метрийн халхалттай гүйлтийн төрлөөр мэргэшсэн байв. Гэвч Польшийн Быдгошт болсон 1999 оны дэлхийн залуучуудын АШТ-д оролцох эрхийг дадсан 400 метрийн халхалттай гүйлтийн төрөлдөө авч чадалгүй, 800 метрийн төрлөөр оролцсон бөгөөд урьдчилсан шатнаас хасагдсан байна[3].
2000 онд тэр дунд сургуулиудын улсын АШТ-д 400 метрийн халхалттай, 800 метрийн гүйлтийн төрлөөр тэргүүлэв. Мөн онд болсон Зүүн Африкийн залуучуудын АШТ-д 400 метрийн халхалттай гүйлтэд алт, 800 метрт мөнгөн медаль зүүжээ[2].
2001 онд Жанет Элдоретэд байрлах, ОУОХ-ны тэтгэлэгт өндөр түвшний бэлтгэлийн төвд харьяалагдах болов. Тэнд 1988 оны олимпын аварга Пол Эренгийн удирдлага дор бэлтгэл хийх болжээ[4]. Мөн онд Африкийн өсвөрийн АШТ-ээс 800 метрт мөнгөн медаль, дараагийн жил нь Ямайкын Кингстонд болсон өсвөрийн ДАШТ-д түрүүлж алтан медаль хүртсэн[3].
Тэрээр 2003 оны Бүх Африкийн наадамд 800 метрээр шигшээ уралдаанд шалгарсан байна. Гэвч 2004 оны олимпын сонгон шалгаруулалтад улсдаа тэргүүлсэн ч норматив биелүүлж чадаагүй тул эрхээ авч чадсангүй. 2005 оны ДАШТ-д ч мөн адил, улсдаа тэргүүлэхдээ B нормативыг биелүүлсэн боловч Кенийн Хөнгөн Атлетикийн Холбоо 800 метрийн зайд эмэгтэй тамирчин илгээхгүй байхаар шийджээ[3].
Шилдэг тамирчин
[засварлах | кодоор засварлах]2006 оноос хойш түүний амжилт эрс ахив. 2006 оны 3 сарын 24-нд Жанет Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд 1:57.88 амжилтаар түрүүлэхдээ Мозамбикийн туршлагатай шилдэг тамирчин Мариа де Лурдес Мутолаг ялав. Дараа нь Африкийн АШТ-д түрүүлжээ. Ингэхдээ Кенийн 800 метрийн зайн гүйлтийн дээд амжилтыг 2 ч удаа эвдсэн аж. Жепкосгей 2006 оны Кенийн шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон байна[5].
2007 оны 8 сарын 28-нд Жепкосгей Японы Осака хотноо болсон ДАШТ-д 800 метрийн зайд түрүүлж, Кенийн дундын зайн гүйгч эмэгтэйчүүдээс анх удаа дэлхийн аварга болж түүхэнд бичигдлээ. Гарааны зурхайгаас эхлэн тэргүүлсэн тэрээр 1:56.04 амжилтаар улсынхаа дээд амжилтыг эвдэж, улирлын шилдэг амжилтыг үзүүлсэн. Энэ амжилтаараа тэр дахин улсынхаа оны шилдэг эмэгтэй тамирчин болов[6].
2008 оны 5 сарын 24-нд 19 настай залуу тамирчин Памела Желимо түүний тогтоосон улсын дээд амжилтыг ахиулж, 1:55.76-д хүргэжэ[7]. Желимо улирлын турш Жепкосгейг давамгайлсан боловч Жепкосгей олимпоос мөнгөн медаль хүртэж чадсан байна.
2009 оны ДАШТ-ий урьдчилсан уралдаанд Жепкосгей Өмнөд Африкийн Кастер Семенятай мөргөлдөж, унаснаар хэсэгтээ сүүлийн байр эзэлсэн ч заргалдсанаар хагас шигшээ уралдаанд оролцох эрхтэй болов[8]. Шигшээ уралдаанд мөнөөх Семенягийн дараа орж, мөнгөн медаль зүүжээ.
Одоо тэр Клаудио Берарделлигийн удирдлаган дор дасгал сургуулилтаа хийдэг бөгөөд менежер нь Федерико Роса юм[2].
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Он | Тэмцээн | Зохиогдсон газар | Байр | Төрөл |
---|---|---|---|---|
2002 | Дэлхийн өсвөрийн АШТ | Ямайка, Кингстон | 1 | 800 м |
2006 | Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын наадам | Австрали, Мельбурн | 1 | 800 м |
Африкийн АШТ | Мавритий, Бамбус | 1 | 800 м | |
ОУХАХны Гран-при шигшээ | Герман, Штуттгарт | 2 | 800 м | |
Дэлхийн цом | Грек, Афин | 2 | 800 м | |
2007 | Дэлхийн АШТ | Япон, Осака | 1 | 800 м |
ОУХАХны Гран-при шигшээ | Герман, Штуттгарт | 1 | 800 м | |
2008 | Зуны олимп | Хятад, Бээжин | 2 | 800 м |
ОУХАХны Гран-при шигшээ | Герман, Штуттгарт | 2 | 800 м | |
2009 | Дэлхийн АШТ | Герман, Берлин | 2 | 800 м |
Хувийн дээд амжилт
[засварлах | кодоор засварлах]- 800 метр - 1:56.04 (2007)
- 1000 метр - 2:37.98 (2002)
- 1500 метр - 4:08.48 (2008)
- Нэг миль - 4:28.72 (2008)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Жанет Жепкосгей
- Rosa & Associati дахь профиль
- ↑ The Standard, April 2, 2006: Sleepy village that produces track stars[permanent dead link]
- ↑ 2.0 2.1 2.2 IAAF: August 28, 2007: Focus on athletes
- ↑ 3.0 3.1 3.2 IAAF, October 23, 2007: Jepkosgei's Beijing target - first Kenyan women's middle distance Olympic gold
- ↑ Daily Nation, December 25, 2007: How Jepkosgei made us proud[permanent dead link]
- ↑ The Standard February 23, 2007 Kipchirchir, Jepkosgei named Soya winners[permanent dead link]
- ↑ "SOYA Awards - 2007 winners". Archived from the original on 2008-09-13. Татаж авсан: 2009-11-20.
- ↑ Daily Nation, May 26, 2008: Jelimo sets new world junior record[permanent dead link]
- ↑ Earth Times, August 16, 2009: Appeals: Jepkosgei advances; Taylor out for good - Summary (Memento 5. Есдүгээр сар 2012 цахим архивт)
- Articles with dead external links from Гуравдугаар сар 2024
- 800 метрийн гүйлтийн дэлхийн аварга
- 800 метрийн гүйлтийн африкийн аварга
- Кенийн 800 метрийн гүйгч
- Кенийн 1500 метрийн гүйгч
- Кенийн 4х400 метрийн буухиа гүйгч
- Кенийн олимпын мөнгөн медальтан
- Кенийн олимпын оролцогч
- 2008 оны зуны олимпод оролцогч
- 2012 оны зуны олимпод оролцогч
- Кеничүүд
- 1983 онд төрсөн