Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
| Жаред Таллент
|
|
| Хөнгөн атлетик
|
Төлөөлдөг улс: Австрали
|
| Хувийн мэдээлэл
|
| Бүтэн нэр |
Жаред Таллент
|
| Төрсөн огноо |
(1984-10-17) 10 сарын 17, 1984 (41 настай)
|
| Төрсөн газар |
Балларат
|
|
|
|
Жаред Таллент (Англи: Jared Tallent, 1984 оны 10 сарын 17-нд Балларатад төрсөн) нь Австралийн хөнгөн атлетикч, спорт алхааны тамирчин юм.
Таллент Бээжинд зохиогдсон 2008 оны зуны олимпоос 20 км-ийн спорт алхааны төрлөөр хүрэл медаль хүртсэн бөгөөд долоо хоногийн дараа 50 км-ийн зайд мөнгөн медаль хүртэж, 1972 оноос хойш нэг олимпоос 2 медаль хүртсэн анхны хөнгөн атлетикч, мөн Австралийн олимпын 102 жилийн түүхэнд тэрхүү амжилтыг үзүүлсэн анхны эрэгтэй хөнгөн атлетикч болжээ.[1] Тэрээр 2009 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20 км, 50 км-т харгалзан 6, 7-р байр эзэлж, медальд хүрч чадаагүй.
Балларатад фермер гэр бүлд төрсөн Жаред мөн Бээжингийн олимпод оролцож байсан, Австралийн спорт алхааны тамирчин Клэйр Талленттэй гэрлэжээ.[2] Тэмцээн уралдаангүй үедээ Австралийн Спортын Хүрээлэнд цагаар ажилладаг.[2]
- 20 км спорт алхаа - 1:19:41 (2008)
- 50 км спорт алхаа - 3:39:27 (2008)
| Он
|
Тэмцээн
|
Зохиогдсон газар
|
Байр
|
Төрөл
|
| 2001
|
Өсвөрийн ДАШТ
|
Унгар, Дебрецен
|
7
|
10,000 м
|
| 2005
|
Дэлхийн АШТ
|
Финланд, Хельсинки
|
18
|
20 км спорт алхаа
|
| 2006
|
Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам
|
Австрали, Мельбурн
|
3
|
20 км спорт алхаа
|
| Спорт алхааны дэлхийн цом
|
Испани, Ла Корунья
|
14
|
20 км спорт алхаа
|
| 2007
|
Дэлхийн АШТ
|
Япон, Осака
|
Хасагдсан
|
20 км спорт алхаа
|
| 2008
|
Олимпын наадам
|
БНХАУ, Бээжин
|
3
|
20 км спорт алхаа
|
| 2
|
50 км спорт алхаа
|
| 2009
|
Дэлхийн АШТ
|
Герман, Берлин
|
6
|
20 км спорт алхаа
|
| 7
|
50 км спорт алхаа
|
| 2010
|
Спорт алхааны дэлхийн цом
|
Мексик, Чихуахуа
|
3
|
50 км спорт алхаа
|
| 2010
|
Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам
|
Энэтхэг, Дели
|
1
|
20 км спорт алхаа
|