Жон Пэйнтсил
Пэйнтсил 2009 онд | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Жон Пэйнтсил[1] | ||
Төрсөн огноо | 1981 оны 6 сарын 15 | ||
Төрсөн газар | Берекум, Бронг-Ахафо, Гана | ||
Өндөр | 1.78 м[2] | ||
Байрлал(ууд) | Хамгаалагч, хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Кайзер Чифс (туслах менежер) | ||
Өсвөрийн баг | |||
1997–1999 | Берекум Арсенал | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа | (Гоол) |
1999–2000 | Берекум Арсенал | 0 | (0) |
2000–2001 | Либерти Профешионалс | 10 | (0) |
2001–2002 | Берекум Арсенал | 12 | (1) |
2002–2004 | Маккаби Тел-Авив | 46 | (0) |
2004–2006 | Хапоэль Тел-Авив | 46 | (4) |
2006–2008 | Вест Хэм Юнайтед | 19 | (0) |
2008–2011 | Фулхэм | 75 | (0) |
2011–2012 | Лестер Сити | 6 | (0) |
2012–2013 | Хапоэль Тел-Авив | 9 | (0) |
2013–2014 | Сантос | 17 | (0) |
2014–2016 | Марицбург Юнайтед | 34 | (0) |
Нийт | 274 | (5) | |
Шигшээ баг | |||
2001–2013 | Гана[3] | 89 | (0) |
Дасгалжуулсан баг | |||
2016– | Кайзер Чифс (туслах менежер) | ||
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд |
Жон Пэйнтсил (Англи: John Paintsil, 1981 оны зургаадугаар сарын 15-нд төрсөн) нь Ганын хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Фулхэм багт хамгаалалтын байрлалд тоглодог.
Мэргэжлийн замнал
[засварлах | кодоор засварлах]Маккаби Тель-Авив
[засварлах | кодоор засварлах]Пэйнтсил 2002-2004 оны хооронд Израилын Маккаби Тель-Авив багт тоглохдоо бүхий л лигүүдэд түрүүлж байжээ.[4] Тус багт лигийн 46,[5] Аваргуудын Лигийн таван тоглолтонд тус тус оролцож байв.
Хапоэль Тель-Авив
[засварлах | кодоор засварлах]2004 оны арванхоёрдугаар сард Израилын Хапоэль Тель-Авив[6] багт ирж, 2006 онд лигт аман хүзүүдэж, «Израилын цомд» түрүүлж байв.[7] Пэйнтсил тус багийн нэрийн өмнөөс 42 тоглолтонд оролцож гурван гоолыг хийжээ.
Вест Хэм Юнайтед
[засварлах | кодоор засварлах]2006 оны ДАШТ-ий дараа Израилын шигшээ багийн Йосси Бенаюн багтаа хамтран зүтгэх саналыг тавьж Пэйнтсил төд удалгүй зөвшөөрч[8] Вест Хэм Юнайтед багт тоглохоор болсон юм. Тэр энэ багт хоёр жил байх хугацаандаа 14 дугаарын өмсгөлтэйгээр Тайрон Мирс (Англи) болон Жонатан Спектор (Америк) нарын хамт цөөхөн удаа гараанд гарч тоглож байв.
Фулхэм
[засварлах | кодоор засварлах]2008 оны долоодугаар сарын 15-нд Пэйнтсил Фулхэм багтай 6.3 сая фунтийн гэрээ байгуулан эгнээнд нь элссэн байна.[9]
Шигшээ баг
[засварлах | кодоор засварлах]Пэйнтсил нь Ганын шигшээгийн 21-ээс доошхи насны багт байхдаа Аргентинд зохиогдсон «2001 оны өсвөрийн ДАШТ-д» аман хүзүүдсэнийхээ дараахан шигшээ багтаа дуудагдан 2002 онд Мали улсад зохиогдсон «Африкийн аваргын тэмцээнд» амжилттай оролцож байв. Түүнчлэн тэрээр улсынхаа Олимпын шигшээ багт багтаж 2004 оны Зуны олимпт өрсөлдөж, Грекийн багтай нэг хэсэгт тааран «B» хэсгийн гурваар шалгарч тэмцээнээ өндөрлөж байв. Пэйнтсил 2006 оны ДАШТ-ий шигшээ тоглолтуудад хүртэл тоглоод амжжээ.
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]- Израилын цом (1):
- 2006
Фулхэм
[засварлах | кодоор засварлах]- УЕФА оны Европын Лигийн хоёрдугаар байр (2009–10)
Гана
[засварлах | кодоор засварлах]- Африкийн цомын хүрэл медаль: 2008
- Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16: 2006
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "2006 оны ДАШТ Герман: Тоглогчдын жагсаалт: Гана" (PDF). ФИФА. 2014-03-21. p. 13. Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-06-10.
- ↑ "Жон Пэйнтсил". Премьер лиг. Татаж авсан: 2022-08-06.
- ↑ Паинтсил, Жон — National-Football-Teams.com
- ↑ Player Profile: John Pantsil, Ghanaweb.com. Retrieved 22 June 2007.
- ↑ Soccerbase: John Pantsil (Memento 1. Аравдугаар сар 2007 цахим архивт), Racing Post. Retrieved 22 June 2007.
- ↑ Player Profiles: John Pantsil, West Ham United Official Site. Retrieved 22 June 2007.
- ↑ Player Profile: John Paintsil[permanent dead link], Sky Sports. Retrieved 22 June 2007.
- ↑ "Hammer Paintsil nets work permit", BBC Sport, 9 August 2006. Retrieved 22 June 2007.
- ↑ "Zamora & Pantsil sign for Fulham". BBC Sport. 2008-07-15. Татаж авсан: 2008-07-15.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Жон Пэйнтсил - Soccerbase
- Жон Пэйнтсилийн намтар ESPN телевиз дэх профайл
- 2006 оны ДАШТ-д оролцогчдын профайл
- Ghana Football Association – official website
Фулхэм — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Стекеленбург (х) 3 Риисе 4 Хейтинга 5 Хангеланд (а) 6 Квист 7 Сидуэлл 8 Касами 9 Диарра 10 Холтби 11 Качаниклич 13 Стокдейл (х) 14 Карагунис 15 Ричардсон 16 Дафф 17 Бриггс 18 Митроглу 19 Танниклифф 20 Родальега 21 Коул 22 Зверотич 23 Боатенг 24 Дежага 26 Робертс 27 Ритер 28 Паркер 32 Демпси 35 Аморебьета 36 Меска 38 Этериж (х) 39 Бент Дасгалжуулагч: Феликс Магат |