Jump to content

Заубер Моторспорт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Заубер Моторспорт ХХК
ХуучинPP Заубер ХХК
Ред Булл Заубер ХХК
BMW Заубер ХХК[1]
Компанийн төрөлХувийн
Аж үйлдвэрийн салбарМоторт спорт
Байгуулагдсан1970 оны 5 сарын 15[2]
Үүсгэн байгуулагчПетер Заубер
Татан буугдсан12 сарын 7, 2025 (2025-12-07)
Тавилан2024 онд Ауди худалдаж авсан, бөгөөд 2026 оноос Формула 1-д Аудигийн үйлдвэрийн баг болсон
ЗалгамжлагчАуди Моторспорт ХХК
Төв байрХинвиль, Цюрих кантон, Швейцар
Удирдах хүмүүс
Эзэмшигчид
  • Ауди ХХК (70%)
  • QIA (30%)[3]
Заубер
Бүтэн нэрЗаубер Ф1 Баг
(1993–2005; 2010–2018)
Стейк Ф1 Баг Кик Заубер
(2024–2025)[4]
Компанийн төвХинвиль, Цюрих, Швейцар
Бичестер, Нэгдсэн Хаант Улс (Технологийн төв - 2025)[5][6]
ҮндэслэгчПетер Заубер
Алдартай ажилтанМаттиа Бинотто
Рут Баскомб
Жампаоло Далл'Ара
Жеки Эккелаерт
Лука Фурбатто
Майк Гаскойн
Мониша Кальтенборн
Жэймс Кий
Майк Крак
Жан Моншо
Франческо Ненси
Стив Николс
Харви Послтуэйт
Ксеви Пухолар
Вилли Рампф
Симона Реста
Лоик Серра
Жюльен Симон-Шотемпс
Марк Смит
Стефано Сордо
Виллем Тоет
Фредерик Вассёр
Пьер Ваше
Бен Уотерхаус
Жонатан Уитли
Йорг Зандер
Беат Цендер
Алдартай жолоочФранц Жан Алези
Финланд Валттери Боттас
Бразил Габриэль Бортолето
Швед Маркус Эрикссон
Бразил Фелипе Масса
Бразил Фелипе Наср
Герман Хайнц-Харальд Френцен
Герман Ник Хайдфельд
Нэгдсэн Хаант Улс Жонни Херберт
Герман Нико Хюлькенберг
Итали Антонио Жовинацци
Мексик Эстебан Гутьеррес
Япон Кобаяши Камүи
Польш Роберт Кубица
Монако Шарль Леклер
Испани Педро де ла Роса
Мексик Серхио Перес
Финланд Кими Райкконен
Герман Паскаль Вээрлайн
Австри Карл Вендлингер
Канад Жак Вильнёв
Герман Себастиан Феттел
Хятад Жоу Гуанью
Урьдны нэрBMW Заубер
Алфа Ромео
Дараагийн нэрАуди
Статистик
Анхны гран при1993 оны Өмнөд Африкийн гран-при
Сүүлийн гран при2025 оны Абу-Дабийн гран-при
Оролцсон уралдаан513 (510 гараа)[N 1]
МоторЗаубер, Мерседес, Форд, Петронас, BMW, Феррари
Зохион
бүтээгчийн ДА
0
Жолоочийн ДА0
Уралдааны ялалт1[N 2]
Шагналын тавцанд28[N 3]
Оноо939[N 4]
Поле байрлал1[N 5]
х.х.у. тойролт5[N 6]
2025 оны байр9-д (70 оноо)

Заубер Моторспорт (герм. Sauber Motorsport) нь Швейцарын авто уралдааны баг бөгөөд компанийн төв нь Цюрхэр Оберландын Xинвильд байрладаг. Заубер нь эхлээд 1982 оноос 1991 он хүртэл ОУАХ-оос зохион явуулдаг спорт автомашины уралдааны дэлхийн аваргын Групп C-д уралдаж байгаад 1993 оноос Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон. 2005 оны сүүлээс автомашин үйлдвэрлэгч BMW нь хөрөнгийн ихэнхийг худалдаж авсан бөгөөд 2009 оны сүүлээр буцаан татах хүртлээ BMW Заубер Ф1 Теам нэрээр Формула-1 оролцож байв. 2009 оны эцэст тус баг буцаад бүрэн Петер Зауберийн эзэмшилд очсон. Энэ баг техникийн хувьд ч тэр бодлогын түвшинд ч тэр Скудериа Феррари багтай маш нарийн холбоотой ажилладаг.

Сүүлийн улирлын уралдаанд Заубер нь өмнөх жилийнхтэй адил Маркус Эриксон болон Фелипе Наср нарын үндсэн нисгэгчтэйгээр оролцлоо.

Спорт тэрэгний дэлхийн аварга шалгаруулаx тэмцээн

[засварлах | кодоор засварлах]
Заубер C5 спорт тэрэг

Энэ багийг 1970 онд Петер Заубер нь PP Заубер АГ нэртэйгээр үүсгэн байгуулж спорт загварын тэрэгний үйлдвэрлэлээр гараагаа эхэлжээ. Компанийнхаа санхүүг найдвартай байлгах үүднээс богино хугацааны дараа тэд автомашины засварын үйлчилгээг хийх болов. 1982 оноос эхлэн спорт автомашины дэлхийн аваргын Групп C уралдаанд оролцох болов. Энэ төрлийн уралдаанд орсноос хойш 1989, 1990 онуудад хамгийн өндөр амжилт гаргасан нь, францын авто уралдаанч Жан-Луи Шлессер аль аль онд нь түрүүлснээр жолоочийн болон зохион бүтээгчийн дэлхийн аварга болсон явдал байв. 1989 онд Заубер Ле Мансын 24-цагийн уралдаанд Мерседесийн хөдөлгүүртэй C9 тэргээр уралдан түрүүлжээ. Заубер багийн өсвөр үеийнхэнийг сургах сургалтанд 1990, 1991 онуудад сурч байсан тамирчдын тоонд сүүлд Формула-1-ийн долоон удаагийн дэлхийн аварга болж байсан Михаэль Шумахер, гранд прикс уралдааны ялагч Хайнц-Харалд Френтцен болон ФИА-ГТ дэлхийн аварга болсон Карл Вендлингер нар ордог юм.

Заубер Формула Нэгд

[засварлах | кодоор засварлах]

Мерседесийн эрин (1993 болон 1994 он)

[засварлах | кодоор засварлах]

1992 онд спорт автомашины дэлхийн аваргын цуврал уралдааныг хаасан нь Петер Зауберийг Формула-1-д орох шийдвэр гаргахад хүргэжээ. Олон жил хөдөлгүүрээ нийлүүлж байсан хамтрагч болох Мерседес-Бенц эхэндээ нэг их дэмжихгүй байсан ч Илмор болон Бриксворттой хамтын ажиллагааны гэрээний дагуу шууд бусаар эд анги нийлүүлсээр байв.

Тоон үзүүлэлт болон бусад мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]

Формула-1-н статистик

[засварлах | кодоор засварлах]

Мэдээ: 2019 оны Бахрейн гран при

Улирал Багийн нэр Шасси Хөдөлгүүр Дугуй Гранд Прикс Ялалт Хоёрт Гуравт Поле ххут Оноо ДА-жагсаалт
1993 Теам Заубер АГ Заубер C12 Илмор 3.5 V10 G 16 12 7.
1994 Брүкер Заубер Мерседес Заубер C13 Мерседес-Бенц 3.5 V10 G 15 12 8.
1995 Ред Булл Заубер Форд Заубер C14 Форд Цетек-R 3.0 V8 G 17 1 18 7.
1996 Ред Булл Заубер Форд Заубер C15 Форд Цетек-R 3.0 V10 G 16 1 11 7.
1997 Ред Булл Заубер Петронас Заубер C16 Петронас 3.0 V10 G 17 1 16 7.
1998 Заубер Ред Булл Petronas Заубер C17 Петронас 3.0 V10 G 16 1 10 6.
1999 Ред Булл Заубер Петронас Заубер C18 Петронас 3.0 V10 B 16 5 8.
2000 Ред Булл Заубер Петронас Заубер C19 Петронас 3.0 V10 B 16 6 8.
2001 Ред Булл Заубер Петронас Заубер C20 Петронас 01A 3.0 V10 B 17 1 21 4.
2002 Заубер Петронас Заубер C21 Петронас 02A 3.0 V10 B 17 11 5.
2003 Заубер Петронас Заубер C22 Петронас 03A 3.0 V10 B 16 1 19 6.
2004 Заубер Петронас Заубер C23 Петронас 04A 3.0 V10 М 18 34 6.
2005 Заубер Петронас Заубер C24 Петронас 05A 3.0 V10 М 18 20 8.
2010 BMW Заубер Ф1 Теам Заубер C29 Феррари 2.4 V8 B 19 44 8.
2011 Заубер Ф1 Теам Заубер C30 Феррари 2.4 V8 P 19 44 7.
2012 Заубер Ф1 Теам Заубер C31 Феррари 2.4 V8 P 20 2 2 2 126 6.
2013 Заубер Ф1 Теам Заубер C32 Феррари 2.4 V8 P 19 1 57 7.
2014 Заубер Ф1 Теам Заубер C33 Феррари 1.6 V6 Турбо P 19 0 10.
2015 Заубер Ф1 Теам Заубер C34 Феррари 1.6 V6 Турбо P 19 36 8.
2016 Заубер Ф1 Теам Заубер C35 Феррари 1.6 V6 Турбо P 21 2 10.
2017 Заубер Ф1 Теам Заубер C36 Феррари 1.6 V6 Турбо P 15 5 10.
2018 Алфа Ромео Заубер Ф1 Теам Заубер C37 Феррари 1.6 V6 Турбо P 21 48 8.
2019 Алфа Ромео Расинг Алфа Ромео C38 Феррари 1.6 V6 Турбо P 2 10 4.
Нийт 394 2 8 3 571  
 Commons: Заубер – Викимедиа дуу дүрсний сан
  1. Нийт дүнд BMW Заубер нэртэйгээр оролцсон 70 уралдаан, Кик Заубер нэртэйгээр оролцсон 48 уралдаан багтсан бөгөөд Алфа Ромео нэртэйгээр оролцсон 104 уралдаан үүнд ороогүй..
  2. BMW Заубер нэртэйгээр цорын ганц уралдаандаа түрүүлсэн.
  3. Нийт дүнд BMW Зауберийн гаргасан 17 шагналт байр багтсан.
  4. Нийт оноонд BMW Зауберийн авсан оноо багтсан.
  5. BMW Заубер нэрээр цорын ганц поле байрлал авсан.
  6. Нийт дүнд BMW Зауберийн хийсэн хамгийн хурдан 2 тойрог багтсан.
  1. "Central Business Name Register: Sauber Motorsport AG". Zefix.ch. Архивласан огноо 2023-10-19. Татаж авсан: 2026-06-21.
  2. "Sauber at 50: a Swiss success story". Autoracing1.com. Эх хувилбараас архивласан: 2026-04-15. Татаж авсан: 2026-06-21.
  3. "Qatari sovereign wealth fund seals Audi F1 stake purchase". Sky News. 2024-11-29.
  4. Купер, Адам (2024-01-01). "Renamed Stake F1 team reveals new logo". Motorsport.com (Англи хэлээр). Архивласан огноо 2024-01-01. Татаж авсан: 2026-06-21.
  5. "Sauber Motorsport Opens Technology Centre at Bicester Motion, UK" (Англи хэлээр). Татаж авсан: 2026-06-21.
  6. "Sauber open new UK Technology Centre as transformation into Audi continues" (Англи хэлээр). Татаж авсан: 2026-06-21.

Stub icon

Энэ аж ахуйн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Формула 1-ийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.