Jump to content

И Гынь-ху

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ли Гын Хо
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1985 оны 4 сарын 11 (1985-04-11) (39 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Инчон
Өндөр1.76 м
БайрлалЖигүүрийн довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багСанжу Санму
(Ульсан Хьюндайгаас зээлээр)
Дугаар11
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2004–2006Инчон Юнайтед2(0)
2007–2008Дэгү46(19)
2009–2010Жубило Ивата36(13)
2010–2012Гамба Осака52(19)
2012–Ульсан Хьюндай33(8)
2013–Санжу Санму25(15)
Шигшээ баг
2003–2005Өмнөд Солонгос (20-)8(0)
2003–2005Өмнөд Солонгос (23-)17(5)
2007–Өмнөд Солонгос66(19)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 13.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 22

Ли Гын Хо (сол. 이근호, 1985 оны дөрөвдүгээр сарын 11-нд Инчон хотод төрсөн) — Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин бөгөөд Санжу Санму болон Өмнөд Солонгосын шигшээд тоглодог.

Тэргүүн лигийн Дэгүд хоёр улирал дараалан мэргэн буучаар шалгарсан Лиг английн Блэкберн Роверс элсүүлэхээр зорьсон боловч Дэгүтэй тохиролцсон Японы Жубило Ивата элсүүлсэн байдаг.[1][2] 45 тоглохдоо 15 гоолдсон Лиг 2010 оны зургаадугаар сард 2008 оны АФК Аваргуудын лигийн аварга Гамба Осака элсүүлсэн.

Ульсан Хьюндайд 2012 оны нэгдүгээр сарын 10-нд элссэн АФК Аваргуудын лигийн үнэ цэнэтэй тоглогч Ли '2012 оны Азийн шилдэг хөлбөмбөгчин' болов.[3]

2013 оны нэгдүгээр сарын 1-нд Санжу Санмуд зээлэгдсэн.

2003-2005 онд 20, 23 насны шигшээд 25 тоглохдоо 5 гоолдсон Ли шигшээд 2007 оны зургаадугаар сарын 29-нд Ирактай нөхөрсөг тоглоход Ли Чон Суг сэлгэн гоолдож байлаа.[4] 2007 оны Азийн цомын III байрт Японыг торгуулийн цохилтоор (0:0) ялахад амжилттай цохисон.

Ли 2014 оны зургаадугаар сарын 17-нд ДАШТ-д анх гараалахдаа H хэсэгт Игорь Акинфеевийн (Орос) хаалганд гоолдон тэнцэтгэсэн (1:1).[5]

Ульсан Хьюндай
Санжу Санму
Хувийн
  • Өмнөд Солонгосын лигийн бэлгэдлийн 11: 2007, 2008, 2012
  • II дивизионы үнэ цэнэтэй тоглогч: 2013
  • II дивизионы бэлгэдлийн 11: 2013
  • II дивизионы мэргэн бууч: 2013
  • АФК Аваргуудын лигийн үнэ цэнэтэй тоглогч: 2012
  • Азийн шилдэг хөлбөмбөгчин: 2012
  1. 이근호, 주빌로 이와타 이적확정…계약기간 9개월 (Солонгос)
  2. 李 根 鎬(イ グノ)選手の移籍加入内定 (Япон)
  3. "Lee Keunho crowned Asian player of the year". FIFA. 29 November 2012. Retrieved 5 January 2013.
  4. 베어벡호, 이라크에 3–0 완승…이천수 1골 1도움 (Солонгос)
  5. "Russia v South Korea: World Cup 2014 – as it happened". Guardian. 17 June 2014. Retrieved 18 June 2014.

Загвар:2007 оны Азийн цомд Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2008 оны зуны олимпт Солонгосын хөлбөмбөгийн шигшээ