Jump to content

Монгол-Хятадын харилцаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол-Хятадын харилцаа
Map indicating locations of Монгол улс and Хятад

Монгол

Хятад

Монгол-Хятадын харилцаа нь өнө эртнээс эхэлсэн боловч орчин үед БНХАУ байгуулагдаж 1949 оны 10-р сарын 16-нд дипломат харилцаа тогтоосноор эхэлсэн юм. Монгол, Хятадын хилийн шугам 4709,6 км үргэлжилдэг. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн. Монгол Улс 1991 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулын газраа сэргээн байгуулж, 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бөгөөд 2007 онд Консулын бие даасан газар болгон ажиллуулах болсон. Мөн 2011 онд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт Ерөнхий консулын газар, 2012 онд БНХАУ-ын Шанхай хотод Консулын төлөөлөл, 2014 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод Консулын газар тус тус байгуулж үйл ажиллагаа явуулж байна.

1949 оноос 1990 оныг хүртэлх үе

[засварлах | кодоор засварлах]

1949 оны 10-р сарын 1-нд БНХАУ байгуулагдаж тусгаар тогтносон хоёр улс хоорондоо 1949 оны 10-р сарын 16-нд дипломат харицаа тогтоож улмаар харилцан дипломат төлөөлөгчийн газар буюу ЭСЯ-даа нээн ажиллуулжээ.

1952 онд Бээжинд хүрэлцэн ирсэн Юмжаагийн Цэдэнбал

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), БНМАУ ба БНХАУ-ын Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ байгуулагдсан.

1957 онд БНХАУ-ын Хөх хотод БНМАУ-ын Ерөнхий консулын газар анх нээж ажиллуулж эхэлсэн байна.

Анх 1957 оноос МУИС-д 10 гаруй оюутанд Хятад хэлийг заах болсноор Монгол улсад хятад хэлний сургалт эхэлсэн түүхтэй. Монгол дахь Хятад хэлний сургалтын үйл явцыг 3 хуваан авч үзэж болно. Нэгдүгээр үе шат буюу 1957-1965 онд нийт 52 оюутан Хятад хэл сурч төгсөн. 1965 оноос түүхэн шалтгааны улмаас хятад хэлний сургалт түр зогссон. 1973 оноос 1990 он хүртэл хоёрдугаар үе шат эхэлж МУИС-ыг 79 Хятад хэлний мэргэжилтэн төгсөн гарсан байна.

1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээ нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.

1949-2012 онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 400 гаруй гэрээ байгуулагдсанаас 151 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж буйг тогтоосон.

2003 оны 6-р сард БНХАУ-ын дарга Ху Жиньтао Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон.

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.

2014 оны 8-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд нийт 37 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарласан байна.

2014 оны 10-р сард Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, 2015 оны 4 дүгээр сард Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-д тус тус албан ёсны айлчлал хийжээ.

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр тогтвортой хөгжиж байна.

2014 оны байдлаар хоёр орны худалдааны нийт хэмжээ 6.79 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд экспорт 5 тэрбум 70 сая ам.доллар, импорт 1 тэрбум 729 сая ам.доллар болжээ. Нийт экспортын 80 орчим хувь, импортын 30 орчим хувийг БНХАУ эзэлж байна. Түүнчлэн, Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалт бүхий нийт аж ахуйн нэгжийн 50 орчим хувь, нийт хөрөнгө оруулалтын дүнгийн 40 орчим хувь нь тус улсад ногдож байна.

Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулагч орнуудыг Хятад Улс сүүлийн 14 жил тэргүүлж байна. 1990-2013 оны байдлаар Монгол Улсад БНХАУ-ын 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

2013 оны 5 дугаар сард Монгол Улс, БНХАУ-ын ЗГХК-ын ээлжит 13 дугаар хуралдааныг Бээжин хотод зохион байгуулсан. Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2010 онд Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын ордон ашиглалтад оров. Хятадын соёлын төвийг 2010 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод байгуулсан.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 2014 оныг “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан байна.

Хоёр орны боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу жил бүр манай 220 оюутан хятадын талын зардлаар суралцаж байна. Хятадын тал хоёр орны соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор ирэх 5 жилийн хугацаанд жил бүр 1000 оюутанг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсноо мэдэгдсэн. Мөн 2005 оноос ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлгээр жилд 100 оюутан хүлээн авч суралцуулж байна. Манай тал ч хятадын тодорхой тооны хүмүүсийг Монголд өөрийн зардлаар сургаж байна.

2018 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалт болон ОХУ-д болсон Дорнодын эдийн засгийн уулзалтаар Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр удаа уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрсэн.

2019 оны 4-р сарын 24-25-нд Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Хятад улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших өнгөрсөн хугацаанд Монгол-Хятадын харилцаанд ямар ахиц дэвшил, өөрчлөлт гарсан бэ гэдгийг дүгнэж, ирэх он жилүүдэд ямар зарчмаар хамтын ажиллагаагаа тодорхойлсон.

Худалдаа, эдийн засгийн харилцаа

[засварлах | кодоор засварлах]

2017 оны байдлаар Монгол Улс, БНХАУ-тай хийсэн худалдаа 6.7 тэрбум ам.долларт хүрч, манай улсын нийт гадаад худалдааны 64 хувийг бүрдүүлсэн. 2018 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж байна.

2018 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж байна. Мөн хугацаанд манай нийт экспортын 92.5 хувь, импортын 34.1 хувь Хятад улсад ногдож байна. Эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлсэн.

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

[засварлах | кодоор засварлах]

1990-2017 хүртэлх хугацаанд Монгол Улсад БНХАУ-ын зүгээс 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний дотор 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногдож байна.


Боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа

2017-2018 оны хичээлийн жилд Хятадын Их, дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын тоо 9000-д хүрээд байна.

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг -жилд 220 орчим тэтгэлэг,

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг -жилд 100 орчим тэтгэлэг /сонгон шалгаруулалтад БСШУСЯ оролцдоггүй/,

Тусгай тэтгэлэгт хөтөлбөр  -жилд 200 тэтгэлэг

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Монгол, Хятадын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан болсон.

Соёлын харилцаа


1994 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан.

2010 оны 5 дугаар сард байгуулсан “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-ийн дагуу 2010 оны 6 дугаар сард Хятадын соёлын төвийг Улаанбаатар хотод байгуулсан.

2012, 2014, 2015 онуудад Монголын соёлын өдрүүдийг Бээжин хот болон Шаньдун мужийн Жинань хот, ӨМӨЗО-ы Хөххотод, Хятадын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулсан.

ӨМӨЗО-ы соёл, урлагийн байгууллагуудтай танилцах сургалтыг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран 2016 онд зохион байгуулсан.

БНХАУ-ын богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд монголын талын мэргэжилтнүүд соёлын бие бус болон биет өвийн богино хугацааны сургалтад хамрагдсан.

Хятадын кино, дэлгэцийн шилдэг 25 бүтээлийг үнэ төлбөргүй өгч байна.

Хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд

[засварлах | кодоор засварлах]

Нэг. Монгол Улсаас БНХАУ-д айлчилсан төлөөлөгчид:

1952, 1959, 1962 онд СНЗ-ийн дарга Ю.Цэдэнбал

1954 онд АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу

1960 онд АИХ–ын дарга Б.Жаргалсайхан

1988 онд АИХ–ын дарга Л.Ринчин

1989 онд ГЯЯ–ны сайд Ц.Гомбосүрэн

1990 онд АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат

1991 онд Дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж

1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн

1994 онд УИХ–ын дарга Н.Багабанди

1996 онд Ерөнхий сайд П.Жасрай

1997 онд Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл

1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди

1999 онд Ерөнхий сайд Р.Амаржаргал

2000 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж, Гадаад харилцааны сайд Н.Туяа

2002 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр

2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди

2005 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр

2006 онд Ерөнхий сайд М.Энхболд

2008 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Гадаад хэргийн сайд С.Оюун

2009 онд Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Гадаад харилцааны сайд С.Батболд,

2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

2011 онд Ерөнхий сайд С.Батболд

2012 онд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар

2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг

2014 онд УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад хэргийн сайд Л.Болд,

2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,  Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх

2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

2021 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг


Хоёр. БНХАУ-ын талаас Монгол Улсад айлчилсан төлөөлөгчид:

1954, 1960 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай

1989 онд Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь

1991 онд БНХАУ-ын дарга Ян Шанкунь

1994 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн

1997 онд БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Цяо Ши, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь

1999 онд БНХАУ-ын дарга Жян Зэминь

2001 онд Гадаад явдлын яамны сайд Тан Зясюань

2003 онд БНХАУ-ын дарга Ху Жиньтао

2005 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Оюунчимэг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын тангараг өргөх ёслолд оролцсон

2007 онд Гадаад хэргийн сайд Ян Жечи

2008 онд БНХАУ-ын дэд дарга Ши Жиньпин

2009 онд ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Намын Сахилга батыг Хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Хө Гуоцян, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сан Гуовэй айлчилсан,

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Зян Шушөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон

2010 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао

2011 онд Гадаад хэргийн сайд Ян Жечи, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Намын Төв хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан

2012 онд Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо

2013 онд Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Самбуупунцаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон

2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Гадаад хэргийн сайд Ван И

2016 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян

2018 онд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И,

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун

2019 онд БНХАУ-ын дэд дарга Ван Чишань

2020 онд, 2022 оны 8-р сард Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И.

Монгол Улсаас БНХАУ-д суусан Элчин сайд нар

[засварлах | кодоор засварлах]
  1. Баярын Жаргалсайхан /1950.07.01-1953.07.01/
  2. Баянбаатарын Очирбат /1953.07.01-1957.05.01/
  3. Сономын Лувсан /1957.05.01-1959.07.01/
  4. Дэндэвийн Шарав /1959-1962/
  5. Дондогийн Цэвэгмид /1962-1971/
  6. Сандагийн Сосорбарам /1971-1976/
  7. Лутын Чулуунбаатар /1976-1982/
  8. Пунцагийн Шагдарсүрэн /1982-1987/
  9. Нямын Лувсанчүлтэм /1987-1992/
  10. Дагвын Цахилгаан /1992-2000/
  11. Лувсандагвын Амарсанаа /2001-2005/
  12. Галсангийн Батсүх /2005-2010/
  13. Цэдэнжавын Сүхбааатар /2010-2016/
  14. Дамбын Ганхуяг /2016-2020/
  15. Түвшингийн Бадрал /2020-/

БНХАУ-аас Монгол Улсад суусан Элчин сайд нар

[засварлах | кодоор засварлах]

Жи Ятай (1950.07-1953.07)

Хэ Инь (1954.09-1958.08)

Ше Фушэн (1958.09-1963.08)

Жан Цаньмин (1963.09-1967.01)

Шуй Вэн и (1971.08-1974.02)

Жан Вейлиэ (1974.10-1978.04)

Мэн Ин (1978.08-1983.07)

Ли Жуйчин (1983.11-1989.06)

Жан Дэлин (1989.08-1993.02)

Пэй Жиа И (1993.03-1996.08)

Чи Зижиа (1996.09-1999.08)

Хуан Жиакуй (1999.08-2003.10)

Гао Шумао (2003.11-2007.07)

Юуй Хуняао (2007.08-2011.01)

Ван Шиаолун (2011.02-2015.06)

Шин Хаймин (2015.08-2019.12)

Цай Вэньруй (2020.01-2024)

Харилцаатай холбоотой ном

[засварлах | кодоор засварлах]

"Элчин товчоон"-2019 он.