Мөлхөө хиаг
Мөлхөө хиаг | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Elymus repens (L.) Gould | ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
Мөлхөө хиаг (Латин: Elymus repens L.) нь үетний овгийн, өвслөг, олон наст, хиагны төрлийн нэгэн зүйл ургамал.[1] Ази, Европ, Хойт мөсөн далайн сав газар болон баруун хойт Африкаас гаралтай. Ихэвчлэн хог ургамалд тооцогддог. Англиар, common couch,[2] twitch, quick grass, quitch grass, quitch, dog grass, quackgrass, scutch grass, witchgrass гэж олон янзаар нэрлэдэг.[3][4][5][6] Түүний орос нэр пырей ползучий.
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]Мөлхөө хиаг нь мөлхөө үндэслэг иш бүхий 150 см хүртэл өндөр ургах боломжтой олон наст үет ургамал. Хавтгай, гөлгөр ногоон буюу цайвар ногоон өнгийн навчтай. Нилээд босоодуу түрүүхэй бүхий эгц шулуун түрүүтэй байдаг. Мөлхөө хиагийн өндөр, ерөнхий хэлбэр байдал ургаж байгаа орчноос хамаарч нилээд хувьсамтгай байна. Хавар нилээд эрт ургаж эхэлдэг бөгөөд зургаадугаар сарын эцэс долоодугаар сарын эхээр цэцэглэнэ. Цэцэглэснээс хойш 20-30 хоногийн дараа үр нь боловсордог.
Уулын хажуу энгэр, сийрэг ой, гуу, ам хөндийн төв хэсгийн хээржүү ба элсэрхэг нугаар ургана.[7]
Хог ургамал болох нь
[засварлах | кодоор засварлах]Хиаг нь тэжээлийн ургамал боловч тариаланд хөнөөлт хог ургамалд тооцогддог. Өрсөлдөх чадвар өндөртэй энэ ургамал нь ургацыг 95 хувь хүртэл бууруулах боломжтой тухай дурьдсан байдаг. Хиагны хөрсөнд орших үндэслэг ишний өндөр хөгжсөн систем нь түүнийг хянах ажиллагааг хүндрүүлдэг. Үндэслэг иш нь их хэмжээний тэжээлийн/энергийн нөөцийг хуримтлуулж, ургамлыг өвөлжүүлж, хавар хүчтэй шинэ найлзуурыг бий болгох боломжийг олгодог. Таслагдсан үндэслэг иш нь шинэ ургамал үүсгэх тул хадах, хавах, хагалах зэрэг механик боловсруулалт нь түүнтэй тэмцэх үр дүнтэй арга биш. Хиаг нь ихэвчлэн өрхөлж ургах ба түүний түрэмгий үндэслэг иш нь зэргэлдээх газруудад тархана. Тайтай нөхцөлд, нэг улиралд түүний өрхний диаметр 2 м орчмоор нэмэгдэх боломжтой.
Хянах химийн арга
[засварлах | кодоор засварлах]Хиагийг глифосат агуулсан гербецидүүдээр амжилттай хянаж болдог. Глифосатын боловсруулалтын үр дүнд хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлдөг. Глифосатыг 10-20°C агаарын температурт хэрэглэхэд хамгийн үр дүнтэй байдаг. Намрын боловсруулалтыг анхны хөнгөн хяруу унаснаас хойш хийхэд сайн үр дүнд хүргэдэг. Хэрэглэснээс хойш зургаан цагийн дотор бороо орох нь боловсруулалтын үр дүнг бууруулдаг. Глифосатын ажлын уусмалыг бэлтгэхдээ хатуулаг багатай цэвэр ус ашиглах, боломжгүй тохиолдолд аммонийн сульфатыг усанд урьдчилан холих шаардлагатай.
Манай оронд тариалагддаг үет үр тарианы ургамлуудад (улаан буудай, арвай, хөх тариа, хошуу будаа, тритикали) хиагийг үр дүнтэй хянах гербицид үндсэндээ байдаггүй. Энэ тохиолдолд хураалтын дараах глифосатын боловсруулалт нь хиаг болон бусад олон наст хог ургамлуудыг хянах маш сайн арга байдаг. Дээрхи тарималуудыг хураасны дараа хиагийг нөхөн сэргэх богино хугацаа олгоод дараа нь глифосатаар боловсруулах нь үр дүнтэй байдаг. Хураалтын дараах боловсруулалтыг тухайн жилийн цаг агаараас хамааран манай оронд 10-р сарын эхэн хүртэл хийх боломжтой нь тогтоогдсон.
Өргөн навчит тарималын талбайн хиаг болон бусад үет хог ургамлуудыг клетодим, хизалофоп-П-этил, сетоксидим зэрэг граминицидийг ашиглан амжилттай хянадаг.
Генийн өөрчлөлтийн нөлөөгөөр глифосатад тэсвэртэй болгосон (Round-Up Ready Crops) тарималуудын талбайн хиагийг глифосат ба клетодимын холимогоор хянах нь илүү үр дүнтэй байдаг.
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Татаж авсан: 2017-02-06.
- ↑ "BSBI List 2007". Botanical Society of Britain and Ireland. Archived from the original (xls) on 2015-01-25. Татаж авсан: 2014-10-17.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ Загвар:GRIN
- ↑ Flora of NW Europe: Elytrigia repens
- ↑ Flora of China: Elytrigia repens
- ↑ Webster Third International Dictionary (Könemann, 1993) ISBN 3-8290-5292-8
- ↑ Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 68