Пиетро Паролин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Пиетро Паролин
Ватикан Төрийн нарийн бичгийн дарга-кардинал
Ватикан Төрийн нарийн бичгийн дарга-кардинал
Ватикан Ватикан Улсын Төрийн нарийн бичгийн дарга
2013.10.15— өнөөдөр (3 дахь жилдээ)
ӨмнөхТарцисио Бертоне
Ватикан Ариун Сэнтийгээс Венесуэль улсад суух Папын нунц
2009-2013 (5 жил)
Овог нэрПиетро Паролин
Төрсөн1955 оны 1 сарын 17 (1955-01-17) (64 настай)
Итали
Улс оронВатиканВатикан Ватикан ИталиИтали Итали
Нам эвсэлРомын Куриа
СургуульГэгээн хутагтын Григорийн их сургууль
Мэргэжилкатолик шашны санваартан-кардинал, дипломат


Пиетро Паролин нь Ватикан Улсын Төрийн нарийн бичгийн дарга юм. Католик шашны кардинал хэргэмтэй санваартан, мэргэжлийн дипломат. 2013 оны 10 сарын 15-наас эхлэн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.[1]

Бага нас, амьдралын гараа[засварлах | edit source]

Пиетро Паролин Итали улсын Виченца мужийн Скиавон хотод мэндэлсэн. Эцэг нь дэлгүүрийн менежер, эх нь бага сургуулийн багш байсан. Пиетро нэг эгч, нэг ахтай. Түүнийг 10 настай байхад эцэг нь автомашины ослоор нас баржээ.[2] 1980 оны 4 сарын 27-нд католик шашны санваартны хэргэм хүртэж улмаар Григорийн их сургуульд шашны хууль судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан, мөн Ватиканы Дипломатын Академид суралцсан. 1986 оноос буюу 31 настайгаасаа эхлэн Ариун Сэнтийн дипломат албанд орж 20 гаруй жил ажилласан, Нигер болон Мексик улсад Папын нунцаар томилогдож байсан. Мексикт ажиллаж байх хугацаандаа Ариун Сэнтий болон Мексикийн хооронд албан ёсны харилцаа тогтоох талаар анхаарч үр дүнд хүрч байсан.

Ромд ажиллах хугацаандаа Испани, Андорра, Итали, Сан Марино улсыг хариуцаж байсан. Кардинал Пиетро Паролин унаган итали, франц хэлтэй, испани хэлээр чөлөөтэй ярьдаг.

Зургийн цомог[засварлах | edit source]

Эрхэмсэг кардинал, Төрийн нарийн нарийн бичгийн дарга Пиетро Паролин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж буй нь. 2014.03.27

Эшлэл[засварлах | edit source]

  1. Пап Францис кардинал Пиетро Паролиныг шинэ Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо (Итали). Радио Ватикан (2013-08-31). 2013-08-31-д хандсан.
  2. Чадварлаг дипломат Пиетро Паролин. Ватикан Инсайдер цахим хуудас (2013-08-30). 2013-08-31-д хандсан.