Сонгодог хөгжим
Сонгодог хөгжим (лат. classicus — «үлгэр жишээ», англи. classic music, герман. klassische Musik, франц. musique classique, итали. musica classica, орос. классическая музыка) — Хүн төрлөхтний /өрнөдийн/ үлгэр жишээ болсон хөгжмийн бүтээл, дэлхийн хөгжмийн соёлын алтан сан хөмрөгт ордог бүтээлүүдийг хэлдэг.
Сонгодог хөгжмийн бүтээлүүд нь гүн гүнзгий утга агуулга, үзэл суртлын ач холбогдлыг хэлбэр дүрсийн төгс төгөлдөр байдлыг хослуулсан байдаг онцлогтой. Сонгодог хөгжимд өнгөрсөн хугацаанд бүтээгдсэн болон орчин үеийн зохиолуудыг багтааж болдог байна. Ярианы хэлэнд "сонгодог хөгжим" гэсэн ойлголтыг ихэвчлэн "академик" эсвэл "симфони найрал хөгжим"-тэй ижил утгаар ойлгож ашиглаж ирсэн юм.
Хөгжлийн үеүүд
[засварлах | кодоор засварлах]Сонгодог хөгжмийн хөгжлийн үе хоорондын заагийг нарийн тодорхойлоход бэрхшээлтэй байдаг. Нэгдүгээрт, улс орон тус бүрт үе болон өөр өөр цаг үед эхлээд дууссан байдаг. Хоёрдугаарт, тодорхой үеийн хэв маягийн бүтээлүүд энэ хэв маяг нь түгээмэл байхаа больж, аль хэдийн түүх болсон үед ч зохиогдсон байдаг юм. Гуравдугаарт, хэлбэрүүдийн арга хэрэгсэл нь өөрөө, гүйцэтгэлийн арга барил, хөгжмийн найруулга нь ихэвчлэн хэд хэдэн үеийн онцлог шинж чанартай байдагтай холбоотой.

Жишээ нь Польш хэлээр сонгодог хөгжмийн ойлголтыг үнэлгээгээр нь тодорхой ялгаж хэлдэг байна. Сонгодог хөгжим (польш. muzyka klasyczna), сонгодог үед хамаарах хөгжмийг (польш. muzyka klasycystyczna), болон академик хөгжмийг (польш. muzyka poważna) гэж нарийн ялгаж хэлдэг байна.
Ихэвчлэн сонгодог хөгжим гэх ойлголтыг "гүн гүнзгий" хөгжимтэй холбож ашигладаг, өөрөөр хэлбэл "хөнгөн" хөгжмөөс ялгаатай нь анхаарал илүү төвлөрүүлэх, ургуулан бодох, төсөөлөх шаардлагатай байдаг юм.
Сонгодог хөгжмийн төлөөлөгчид
[засварлах | кодоор засварлах]Антонио Вивальди, Иоханн Себастьян Бах, Георг Хендэл, Вольфганг Амадей Моцарт, Людвиг ван Бетховен, Жоаккино Россини, Феликс Мендельсон, Фредерик Шопен, Рихард Вагнер, Жузеппе Верди, Иоханн Штраус, Иоханнес Брамс, Жорж Бизе, Пётр Чайковский, Антонин Дворжак, Эдвард Григ, Эдуард Элгар, Сергей Рахманинов, Жорж Гершвин, Клод Дебюсси, Густав Малер, Сергей Прокофьев, Морис Равель, Ян Сибелиус, Игорь Стравинский; Леош Яначек, Бела Барток, Дмитрий Шостакович, Арам Хачатурян.