Jump to content

"Чосон"-ны өөр хувилбарууд

б (Munkhzaya.E moved page Чусонь to Чосон)
Tags: Reverted Mobile edit Mobile app edit Android app edit
{{Infobox former country
|common_name = ЧосонЧусон Улс
|status = [[вант улс]]
|government_type = хаант засаг
}}
 
[[1392]] оноос [[1897]] оны хооронд [[Солонгос]]т '''ЧосонЧусон''' '''[[улс]]''' (засгийн шинжээр нь '''ЧосоныЧусоны вант улс''' гэж бичнэ; {{lang-ko|조선, 朝鮮}}, ''Joseon'', ''Chosŏn''; {{lang-en|Joseon}}, ''Joseon dynasty'', ''Kingdom of Joseon''; {{lang-ru|Династия Чосон}}) оршин тогтнож байв. Өмнө нь байсан [[Курё]] улсын жанжин [[И Сонге|И овогт Сон-ге]] 1388 онд төрийг эргүүлж [[1392]] онд шинэ улсыг эмхлэн байгуулж Чосоны Тайзу (эхний хаан) гэгдэв. Чосон улс ихэнх дээр үеийн улс гүрний адил [[хаант засаг]]тай улс ([[эзэнт улс]]) бaйв. Улсын эзэн нь [[ван]] (왕 ''wang'') учир [[вант улс]] гэж нарийвчилж ойлгоно.
 
Курёгийн нийслэл Кэгён (''Gaegyeong'', өнөө [[Кэсон]]) байсан бол шинэ улс Ханян (''Hanyang'')-д төвлөв. Энэ хот удалгүй "Хансон" (''Hanseong''), өдгөө [[Сөүл]] гэх нэртэй болсон билээ. [[Сэжун ван|Сэжун]], [[Сонжун ван|Сонжун]] хоёр вангийн үе буюу 1434 он, 1491 онд [[Зүрчид]]ийг Ялу голоос цааш хоёронтоо ухрааснаар хожмын Чосон, өнөөгийн Солонгосын хил [[Түмэн гол]], [[Ялу гол]] гэх тэмээнээс тэмдэгтэй газраар тогтон үлджээ. 1443 онд Сежун ван өмнөдөд "Хангөл" (оросоор ''Хангыль''), умардад "Чосогөл" (оросоор ''Чосонгыль'') гэгдэх [[Солонгос үсэг|Солонгос үсгийг]] зохиосон нь чухал үйл юм. Гэвч [[XX зуун]]ы хагас хүртэл Солонгост [[ханз үсэг]] голлож байжээ. Чусон улсад [[Күнзийн суртал|Күнзийн суртал]] нийгмийн үнэлэмж, ёс журмын шалгуур байв.
Чосон улсын хүн амын тооны талаар баттай мэдээ байхгүй.<ref>Ch'oe YH, PH Lee & WT de Bary (eds.) (2000), Sources of Korean Tradition: Volume II: From the Sixteenth to the Twentieth Centuries. [[Columbia University Press]], p. 6</ref> Саяхны нэгэн судалгаанд 1392 оны үед 6 сая, 1750 оны үед 18 сая байсан гэж багцаалжээ. 1810-1850 оны хооронд хүн амын тоо 10%-иар буурсан гэж үзэх нь бас бий.<ref>Jun SH, JB Lewis & H-R Kang (2008), ''Korean Expansion and Decline from the Seventeenth to the Nineteenth Century: A View Suggested by Adam Smith''. J. Econ. Hist. 68: 244–82.</ref> XX зуун гарч орчин үеийн эмнэлэг нэвтрэхээс өмнө солонгос хүний дундаж нас (дундаж наслалт биш шүү) нь эрэгтэйд 24, эмэгтэйд 26 байжээ.
 
ЧосонЧусон улс хоёр удаа хүчирхэг дайсны өөдөөс тосон байлдсан. Эхлээд Японы цэргийн эрхтэн [[Тоётоми Хидэёши]]йн удирдсан тэнгисийн болоод хуурай замын цэргүүд Солонгосын өмнөд нутаг болон [[Сөүл|Ханьсон]], [[Пён-Ян]] хоёр том хотыг эзлэж авсан. Үргэлжлээд "кобүксонь" (''Geobukseon'', «яст мэлхий онгоц», «хуягт онгоц») гэх их буут онгоц бүтээсэн Чосоны далайн жанжин [[И Сүн-шин]] Японы хөлөг онгоцуудыг удаа дараалан сүйрүүлэв. Эцэстээ [[Мин улс]] Чосонд хамсаж өгч байж Япончуудыг хариулсан энэ дайн 1592-1598 оны хооронд явагджээ.
 
Хориод жилийн дараа умраас хүчирхэгжсэн нүүдэлчин [[Зүрчид]] Мин улстай дайтан ирэв. Уламжлал, соёл, харилцааны үүднээс Чосон Мин улсыг дэмжиж байснаас шалтгаалж 1627 онд [[Нурхач]]ын төрлийн [[Амин]] 3 түмэн цэрэгтэй ирж,<ref>{{harvnb|Kennedy|1943|}} (leader of the expedition); {{harvnb|Ebrey|Walthall|Palais|2006|p=350}} (number of troops).</ref> дараа нь 1636 онд 12 түмэн цэрэг [[Манж]]аас дайлан Чосоны цэргийг даржээ.<ref>{{harvnb|Ebrey|Walthall|Palais|2006|p=350}}.</ref> Үр дүнд нь Чосоныхан Мин улсыг бус [[Манж Чин улс]]ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, алба барих болж найрамджээ.<ref>{{harvnb|Lee|de Bary|1997|p=269}}.</ref> Үүний дараа Японы адилаар гадаад ертөнцөөс ангид дайнгүй амар амгалан 200 жилийг өнгөрөөв.
Anonymous user