Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллага
Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллага (монг. товч. ХАБГБ буюу орос:- Организация Договора о коллективной безопасности, товч. ОДКБ, англи- The Collective Security Treaty Organization), заримдаа «Ташкентын гэрээний байгууллага» — хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Тажикистан зэрэг орнуудыг багтаасан олон улсын байууллага.
2002 оны 5-р сарын 14-ний өдөр Москвад болсон тус Гэрээний байгууллагын чуулганаар ХАБГБ-ыг олон улсын бүрэн эрхт байгууллага болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) болгон өөрчлөх шийдвэр гаргасан. 2002 оны 10-р сарын 7-нд Кишинёв хотноо ХАБГБ-ын эрх зүйн байдлын тухай дүрэм, хэлэлцээрт гарын үсэг зурж, ХАБГБ-ын бүх гишүүн орнууд соёрхон баталж, 2003 оны 9-р сарын 18-нд хүчин төгөлдөр болсон байна.
2004 оны 12-р сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ХАБГБ-ын ажиглагчийн статус олгох тогтоол баталсан. 2006 оны 8-р сарын 16-нд Сочи хотод Узбекистаны ХАБГБ-ын гишүүнчлэлийг сэргээх шийдвэрт гарын үсэг зуржээ. 2012 оны 6-р сарын 28-нд Узбекистан улс ХАБГБ-ын гишүүнчлэлээс гарах тухай ноот бичиг өгч мөн оны 12-р сарын 19-нд албан ёсоор гарчээ.
2005 оноос хойш Орос улс өөрийн цэргийн боловсролын байгууллагууддаа ХАБГБ-ын орнуудын боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэж эхэлсэн бөгөөд 2010 оны байдлаар ОХУ-д Казахстан, Беларусь, Армени, Тажикистан, Киргиз, Узбекистан улсын нийт 2,5 мянга орчим цэргийн албан хаагч суралцсан байна.
Гишүүн орнууд
[засварлах | кодоор засварлах]1992 оны 5-р сарын 15-нд Армени, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан улсын удирдагчид Ташкент (Узбекистан) хотноо Хамтын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурснаар ХАБГБ үүссэн. 1993 онд Азербайжан, Беларусь, Гүрж улсууд ХАБГБ-д нэмж орсон. Улмаар Азербайжан, Гүрж, Узбекистан улсууд Гэрээг сунгах үеэр тус байгууллагаас 1999 оны 4-р сард гарсан байна. 1994 онд гэрээ хүчин төгөлдөр болох үед тус байгууллага 9 гишүүнтэй байсан бол одоогийн байдлаар 6 гишүүн оронтой болоод байна.
Улс | Гэрээг соёрхон баталсан огноо | Гэрээг сунгах Протоколыг
соёрхон баталсан огноо |
ХАБГБ-ын Дүрмийг соёрхон
баталсан огноо |
---|---|---|---|
Армени | 1992 оны 5-р сарын 15 | 1999 оны 4-р сарын 2 | 2003 оны 9-р сарын 18 |
Беларусь | 1993 оны 12-р сарын 31 | 1999 оны 4-р сарын 2 | 2003 оны 9-р сарын 18 |
Казахстан | 1992 оны 5-р сарын 15 | 1999 оны 4-р сарын 2 | 2003 оны 9-р сарын 18 |
Киргиз | 992 оны 5-р сарын 15 | 1999 оны 4-р сарын 2 | 2003 оны 9-р сарын 18 |
Орос | 1992 оны 5-р сарын 15 | 1999 оны 4-р сарын 2 | 2003 оны 9-р сарын 18 |
Тажикистан | 1992 оны 5-р сарын 15 | 1999 оны 4-р сарын 2 | 2003 оны 9-р сарын 18 |
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]- Удирдах дээд байгууллага нь Хамтын аюулгүй байдлын зөвлөл (ХАБ) бөгөөд гишүүн орнуудын тэргүүн нараас бүрддэг. Зөвлөл нь ХАБГБ-ын үйл ажиллагааны үндсэн асуудлуудыг авч үзэж, зорилго, зорилтоо хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргахаас гадна эдгээр зорилгод хүрэхийн тулд гишүүн орнуудын зохицуулалт, хамтарсан үйл ажиллагааг хангадаг.
- Гадаад хэргийн сайд нарын зөвлөл (ГХСЗ) нь гадаад бодлогын чиглэлээр гишүүн орнуудын хамтын ажиллагааг зохицуулах зөвлөх, гүйцэтгэх байгууллага юм.
- Батлан хамгаалахын сайд нарын зөвлөл (БХСЗ) нь цэргийн бодлого, цэргийн хөгжил, цэрэг-техникийн хамтын ажиллагааны чиглэлээр гишүүн орнуудын харилцан үйлчлэлийг зохицуулах зөвлөх, гүйцэтгэх байгууллага юм.
- Аюулгүйн Зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын хороо (АЗНБПХ) нь үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гишүүн орнуудын харилцан үйл ажиллагааг зохицуулах зөвлөх, гүйцэтгэх байгууллага юм.
- ХАБГБ-ын Байнгын зөвлөл нь Зөвлөлийн хуралдаан хоорондын хугацаанд бусад байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын харилцан үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй байгууллага юм. Энэхүү Хороо нь гишүүн орнуудаас дотоод журмын дагуу томилогддог Байнгын болон Бүрэн эрхт төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд Зөвлөлөөс баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
- Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нь ХАБГБ-ын захиргааны дээд албан тушаалтан бөгөөд тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрыг тэргүүлдэг. Гишүүн улсын иргэдийн дундаас ҮАБЗ-ийн шийдвэрээр томилогдож, Зөвлөлийн өмнө хариуцлага хүлээдэг.
- Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар нь ХАБГБ-ын байгууллагуудын үйл ажиллагаанд зохион байгуулалт, мэдээлэл, дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх байнгын үйл ажиллагаатай газар юм.
- ХАБГБ-ын нэгдсэн штаб нь цэргийн хамтын ажиллагааны асуудлаар ХАБГБ-ын байгууллагуудын шийдвэрийн бодит хэрэгжилтийг хангах, зохицуулах үүрэг бүхий байнгын ажлын байгууллага юм. ХАБГБ-ын нэгдсэн штаб нь тус байгууллагын гишүүн орнуудын Батлан хамгаалах яам (зэвсэгт хүчний жанжин штаб)-тай хамтран ХАБГБ-ын цэргүүдийг (хамтын хүчнийг) бүрдүүлэх, ажиллуулах, ашиглах, бэлтгэх, зохион байгуулахтай холбоотой үүргийг хариуцдаг. Хамтарсан шуурхай ажиллагааны болон байлдааны сургалтын үйл ажиллагаа, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, ХАБГБ-ын гишүүн орнуудын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, мэргэжилтнүүдийн хамтарсан бэлтгэлийг зохицуулах, түүнчлэн ХАБГБ-ын хямралын эсрэг төвийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.
- ХАБГБ-ын Парламентын Ассамблей - ХАБГБ-ын гишүүн орнуудын парламентын төлөөлөгчдөөс (тэдгээрийн тоог ХАБГБ-ын гишүүн улсын парламент/парламентын танхим тогтоодог) Парламентын Ассамблей нь ХАБГБ-ын гишүүн орнуудын парламентын төлөөлөгчдөөс бүрдэг. Ажиглагчид ч чуулганы ажилд оролцож, нээлттэй хуралдаанд оролцох, материал хүлээн авах, хэлэлцсэн асуудлаар үг хэлэх, санал гаргах эрхтэй боловч санал өгөх эрхгүй.
Ерөнхий нарийн бичгийн дарга нар
[засварлах | кодоор засварлах]- Бордюжа, Николай Николаевич (2003 — 2016), Оросын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга асан, хурандаа генерал;
- Семериков, Валерий Анатольевич (2017 —2017), Оросын хурандаа генерал;
- Хачатуров, Юрий Григорьевич (2017 — 2018), Арменийн хурандаа генерал;
- Семериков, Валерий Анатольевич (2018 —2019), Оросын хурандаа генерал;
- Зась, Станислав Васильевич (2020 — 2023), Беларусийн дэслэгч генерал;
- Тасмагамбетов, Имангали Нургалиевич (2023—2026 он), Казахстаны Ерөнхий сайд асан, улс төрийн зүтгэлтэн.
Албан ёсны цахим хаяг: https://odkb-csto.org/